МЭДЭЭ НЭМЭХ  

Аз жаргалын нууц юунд орших вэ?

  • 1,821 уншсан
  • 0
  • 2014/06/12

Та мэдээж аз жаргалтай амьдрахыг хүсдэг л биз. Гэхдээ та дараах аргуудын заримыг нь ч болов хэрэглэдэг үү?

Өнгөрсөн таагүй явдлыг ор тас март!

Та өмнө нь алдаж энэдэж байсан уу? Зовлон зүдгүүр туулсан уу? Тантай юу ч тохиолдсон байлаа, та тэр зүйлийг ухаан санаанаасаа авч хаях хэрэгтэй. Өнгөрснийг нэгэнт өөрчилж чадахгүйгээс хойш ирээдүй рүүгээ төвлөрөх нь чухал.


Хариуцлагатай бай!

Аз жаргалтай байхын тулд сонголт хийх эрх чөлөөтэй байх хэрэгтэй. Ямар ч нөхцөлд өөрөө зөв гэж үзсэнээ л сонго. Гэхдээ дараа нь хариуцлагаа өөрөө л хүлээ, бүтээгүй зүйлд бусдыг бүү буруутга.



Нийтэч бай!

Бид бусадтай харьцаж байж л аз жаргалын амтыг мэдэрдэг. Хүнийг хайрлах, хүнээр хайрлуулах шиг сайхан зүйл хорвоод үгүйг санаж яв.


Олон талын мэдлэг чадвартай бол!

Та хичнээн олон зүйлийг мэддэг, хийж чаддаг байх тусам өөртөө болон өрөөлд таашаагдана. Хорвоо ертөнц уужим, сурах зүйл их гэдгийг байнга санаж яв.


Өөрийнхөөрөө бай!

Та амьдралдаа баримтлах өөрийн гэсэн зарчим, хүсэл тэмүүлэлтэй байх ёстой шүү. Бас өөртөө үнэнч байж сур. Бусдын төлөө дүр эсгэх хэрэггүй.



Зорилгоо тодорхойл!

Аз жаргалтай байхын тулд амьдралдаа хэрэгжүүлэх зорилго тавьсан байх хэрэгтэй. Энэ нь таны амьдралын хөдөлгөгч хүч болно.


Өөдрөг сэтгэлтэй бай!

Аз жаргалтай хүмүүс юмыг үргэлж сайхнаар төсөөлдөг. Та ч бас ингэж сур.


Хий, бүтээ!

Ажил хөдөлмөр нь хүнд хүч чадал өгч, урам зориг хайрладаг. Азгүй ганц нэг тохиолдлоос бүү шантар.



Байгаадаа сэтгэл хангалуун байж сур!

Аз жаргалтай хүн өндөр албан тушаал, их мөнгийг мөрөөдөж суудаггүй. Өөрт байгаа зүйлээ бүү чамла. Аз жаргалыг тэнэг хүн л уулын цаана хайдаг, харин ухаантай нь хөл дороо хайдаг гэсэн  мэргэн сургаалийг санаж яв.


Авьяас чадвараа нээж ашигла!

Эхлээд ямар авьяас чадвартайгаа нээж ол, дараа нь зөв ашиглаж сур. Хамгийн зөв арга нь таны авьяасыг хөгжүүлэх чиглэлээр ажил олж хийх явдал юм.


Аар саар зүйлийг бүү тоо!

Энэ жижиг сажиг гээд байгаа зүйл чинь л аз жаргалыг бусниулагч болдог юм шүү. Хөлөг онгоцны ёроолд гарсан бяцхан нүх л онгоцыг живүүлэх чадалтайг хэзээ ч бүү март.  



Нэр төр бүү хөөцөлд!

Нэр төртэй байх уг нь муугүй л дээ. Гэхдээ тодорхой хэмжээ байх ёстой. Эс тэгвэл та өөрийгөө хэт үнэлж бүх зүйл буруугаар эргэнэ.


Бусдад туслаж бай!

Өөрөө аз жаргалд хүрэх замдаа бусдад сайн тусла. Энэ бол бас л аз жаргал болохыг та өөрөө харна. Амиа бодсон хүн хэзээ ч жаргалтай байж чаддаггүй.


Өрөвч уужим сэтгэл гарга!

Энэ бол хүний хамгийн үнэтэй чанар юм. Эргэн тойронд байгаа хүмүүсийн төлөө анхаарснаар та тэдний хайр хүндлэлийг хүлээх болно. Үүнээс илүү аз жаргал гэж бараг л үгүй болов уу.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Аз жаргалын нууц юунд орших вэ?
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох