МЭДЭЭ НЭМЭХ  

Тэсла модель эс хэрхэн ажилладаг вэ ?

  • 2,155 уншсан
  • 1
  • 2015/08/06

"Америкийн Тесла Моторс (Tesla Motors) компанийн бүтээ­сэн Тесла Модель Эс (Tesla Model S) нь таван хаал­гатай, машиныхаа шалан доор байрлах 4 метр урт 426 км замыг туулах 85 кило­ватт цагийн баттерей, 3,1 секундэд 100 км/ц хурдыг авах урдаа нэг, хойноо давхар Никола теслагийн бүтээсэн 3 фазын хувьсах цахилгаан мотортой дэлхийн хамгийн анхны тансаг зэрэглэлийн цахилгаан спорт машин".

 Худал­даанд гарсан бүх цахилгаан машинуудаас хамгийн хол зайг туулдаг гэдгээрээ онцгойрсон. 62,4 мянган доллараас эхэлж, 125,000 мянга хүртэл үнэлэгдэж байгаа энэ машин 2013 оны эхний улиралд Америкт 4750 хувь борлож, "Шилдэг борлуулалттай, тансаг зэрэглэлийн суудлын машин" болсон юм. Европт мөн борлуулалтын амжилт үзүүлж, Норвегид 2013 оны 9-р сард эхэлсэн худалдааны эхний хоёр долоо хоногт 322 ширхэг зарагджээ. Тесла Модель Эс нь баттерейг авто­матаар сольж тавих боломжтой. Ердийн машины шатахууны савыг дүүргэхээс хоёр дахин бага хугацаанд сольдог болсон байна. 

Мотор

2012 онд гарсан Тэсла модел Эс P85D нь хойд талдаа 416 морины (310 kw) хүчин чадалтай 443 ft lb(600 Nm) мушгих хүчтэй цахилгаан мотортой. Энгийн загварынх нь мотор 362 морины хүч(270 kw) 325 fb lb мушгих хүчтэй. C=0.24 драг коэффициэнт(агаарын эсэргүүцэлд хэр өртөж байгааг үзүүлэх хэмжүүр) нь урьд өмнө үйлдвэрлэгдэж байсан бүх машинаас бага гэдгийг компани зарласан.  

5 удаагийн туршилтаар 85 кWh Модель Эс - д  зарцуулж буй цахилгааны төлбөр нь энгийн машины түлшний зарцуулалттай харьцуулж үзэхэд 2.64 L/ 100 km зарцуулсантай ижил байсан байна. 

Баттерей

Тэсла модель эс нь машиныхаа хамарт мотор биш багаажтай байдаг ба Тесла моторсынхон үүнийгээ FRUNK(front trunk) гэж нэрлэдэг. 60 квц баттерей нь 370 км, 85 квц нь 510 км замыг 89 км/ц хурдтай явж байх үед туулна.

Модель Эс нь энерги хадгалах горимтой бөгөөд компьютерийн унтрах буюу sleep горимтой төстэй юм. Орсон үед машины бүх электрон төхөөрөмжүүд унтрах болно. Энэ функц нь машинд өдөрт 13 км зам явсантай адил хэмнэлтийг үүсгэх болно. 

85 квц баттерей нь 540 кг жинтэй, 7104 ширхэг 16 модульд хуваагдсан lithium-ion battery цуваа холбогдсон селлүүдээс бүрдэнэ. Модуль тус бүр нь 6 групп бүхий параллель холбогдсон 74 селл байна. 2012 оноос эхлэн Панасоникийн nickel-cobalt-aluminum cathodes  ашиглан машиныхаа баттерейг шалны доор байрлуулж хүндийн төвийн байрлал 46 см ээр өөрчлөгдсөнөөр эргэлтийн үеийн хурдатгал коэффициэнтийг 0,9g болгосон байна.  

Энгийн загварын 60 квц баттерей нь 200,000 км зай болон 8 жилийн баталгаатай бол 85 квц баттерей нь 8 жил болон хязгаагүй зайнд баталгаатай. Баталгаат хугацаа дууссан бол 60 квц - 10,000 доллар 85 квц - 12000 доллараар тус тус солигдоно. 

Цэнэглэгч

Энгийн загвартай дагалдаж ирэх цэнэглэгч нь 120 болон 240 вольт хүчдэлд 10 кватт аар цэнэглэгдэнэ. Нэмэлт 2000 долларын үнэтэй цэнэглэгч нь 80 амперийн 20 кватт хүчтэй. Цэнэглэх оролт нь зүүн талын сүүлний гэрлэнд байрлах ба дүүрэх дөхөх үед ногоон гэрэл анивчиж эхлэнэ. 120 болон 240 вольтийн адаптерууд нь энгийн айлуудад байдаг разетканд таарах бөгөөд илүү богино хугацаанд(20 минутэнд бүтэн цэнэглэх) цэнэглэх зориулалттай станцууд нь Америк, Хятад, Автсрали, Герман гэхчилэн Европ Азийн зарим улсуудад суурилагдсан байна. Мэдээж хэрэг энэ нь ямар ч төлбөргүй.   

Мөн машиныг граждаа хурдан цэнэглэх зориулалттай супер цэнэглэгчид байдаг. 85 квц болон 70 квц хувилбаруудад үнэгүй дагалдаж ирдэг бол 60 квц хувилбарт нэмэлт системийн апдэйт төлбөртэй хийгдэнэ. 

 

HOW IT'S MADE 

DRAG RACE

 

Явах эд анги

Модель Эс нь 4 дугуйндаа хоорондоо холбоогүй даацын пүрш, амартизатортой байдаг.  Урд талдаа энгийн машинтай адил нэг хатуу холбоостой бол хойноо олон холбоост хатуу тэнхлэгүүдээр дугуйтайгаа холбогдсон нь эвдрэл гарсан үед хийгдэх техник үйлчилгээ сервисийг илүү хялбар болгож өгсөн байна. Мөн нэмэлт зардлаар автомат болон удирдлагатай өндөрлөгч болон намсгагч системүүдийг суурилуулах боломжтой бөгөөд энэ нь Биллштэйн цахилгаан удирдлагатай амартизатор байна.  

Уг систем нь 116 инчийн дугуй, 6 инчийн өндрийг үл харгалзан, шороо чулуутай газар өөрийгөө өндөрлөх, хурдтай үед намхан болгох автомат систем билээ. Систем нь тодорхой хугацаа болгонд Теслагийн серверээс шинэ өөрчлөлтүүдийг утасгүй интернэтээр шинэчилж байдаг ба 2013 оны үед гарсан Тэсла Модель Эс ийн галын ослыг тодорхойлохдоо машины автомат түвшин тогтоогч систем нь хурдтай үед машиныг намхан болгосноор шаланд байрлах баттерейг замын жижиг хаягдал, төмрийн өөдөстэй үрэлцүүлэн шатсан гэж үзэн NHTSA(National Highway Traffic Safety Administration) гээс тухайн системийг цаашид машинд суурилуулахгүй байхыг шаардсан байна. 

Автомат жолоодлого

2014 оны сүүлээр үйлдвэрлэгдэж эхэлсэн Тэсла Модель Эс үүд нь салхины шилэн дээрхи камер, урд хамарны доорхи урагшаа харсан радар, мөн урд болон хойд гуперууд дэхь ультрасоник дуу авианы гэх зэрэг мэдрэгчүүдтэй  суурилуулагдаж ирсэн байна. Эдгээр төхөөрөмжүүд нь машиныг замын тэмдэг, шугаман зураас, саад болон бусад машинуудыг танихад тусалдаг. Машинд 4250 долларын нэмэлтээр суурилуулж болох "Тек" багц нь автомат жолоодлогын функцуудыг хэрэглэгчид санал болгодог боловч энэ нь машиныг 100% жолоочгүй явж чадна гэсэн үг биш юм.

Автомат жолоодлогын хамгийн сүүлийн хувилбар нь Сан Франциско - Сиаттле хүртэл газрын зургийн дагуу хүний оролцоогүй явах боломжтой. Мэдээж хэрэг урд талын машинаа дагах, хурдаа барих, автомат зогсоолын системүүд бий. Харин энэ бүх системүүд нь бүгд утасгүй интернет ашиглан программ шинэчлэлт хийгддэг нь  Тэсла Модель Эс ийг дэлхийн хамгийн боловсронгуй машин гэдгийг батална.  

Хяналтын самбар

Хянах самбар болон мэдээлэл тохиргооны самбарууд нь бүгд шингэн кристал дэлгэц бөгөөд голын тохиргооны дэлгэцэнд машины эд анги бүрийг удирдаж болох коммандууд бий. Өөрөөр хэлбэл машинд жолооны хүрдэн дээрхи 6 товчноос өөр дардаг удирдлага байхгүй. Хянах самбарын хувьд хурд, энерги хэрэглээ, баттерейны хувь, сонгогдсон араа мөн Гарминтай(Garmin) хамтран хийгдсэн навигэйшн систем бий. Араа нь 4 байрлалд шилжиж болох бөгөөд ихэнхи автомат араатай машинтай адил D(Drive), N(Neutral), R(Reverse), P(Park) араанууд байна.  

Дээрхи зурган дээрээс харвал энэ хэсгээс машины гэрэл, цонх, явах горим зэрэг шаардлагатай бүх зүйлийг удирдаж болохоос гадна ентертаймент, программын шинэчлэлт, аппликэйшн ашиглах мэтээр ихэнхи зүйлийг хийж болно. Энэ нь та бидний ихээнхэн хэрэглэдэг IPad -ыг 17 инч хэмжээтэй болгоод машиндаа ашиглаж байгаатай яг адил мэдрэмжийг төрүүлнэ. Дэлгэцнүүдийг Apple компанид дэлгэц нийлүүлдэг TPK holding үйлдвэрлэсэн бол  график процессор үйлдвэрлэдэг NVIDIA -ын Tegra 3, 1.4-gigahertz 4 цөмт процессорыг үндсэн процессороор ашигласнаар одоогийн ухаалаг төхөөрөмжүүдэд ашиглагдаж байгаа хамгийн хурдан процессортой ижил бүтээмжтэй болгож өгсөн байна. Мөн Nvidia Tegra 3 3D Visual Computing Модулийг ашигласан ба Nvidia -ын  шинэ процессор нь энгийн компьютерын CPU ны хэрэглэдэг энергийн 2 хувьтай тэнцэхүйц бага энерги ашигладагийг дурдах нь зөв юм.  

Техник үйлчилгээ болон баталгаат хугацаа

Модель Эс нь хугацаагаар 4 жил, явсан км-ээр 80,000 км хүрэх хүртэлхи бүх машиндаа техник үйлчилгээ засвар бүгд үнэгүй байдаг.  

Машинд шил арчигч шингэнээс өөр шингэн материал байхгүй бөгөөд 4 жил тутамд явах эд ангидаа үйлчилгээ хийлгэхэд л хангалттай. 

LUDICROUS Mode

Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр Тэсла компаний CEO Elon Musk одоо хэрэглэгдэж байгаа болон шинээр гарах P85D - д  3000$ нэмж төлөөд явах зайг нь нэмж болох P90D мөн 10000 $ нэмж төлөн өөрийн Тэсла модель Эс ээ 100 км/ц - ыг 2,8 секундэд туулах боломжтой супер машин болгох нэмэлт сонголтыг зарласан байна. Ингэснээр та дэлхийн хамгийн хурдан седан машин, 13 т орох спорт машиныг унах боломжтой гэсэн үг юм.

 

 Яг үнэндээ 10000 $ доллар төлөөд та нэг гал хамгаалагч болон программын шинэчлэлт авч байгаа гэж хэлж болно. Энэ гал хамгаалагч нь одоо байгаа 1300 амп хүчин чадалтай цахилгаан моторыг 1500 амп хүртэл ажиллуулах гал хамгаалагч юм байна.

Эх сурвалж: www.mleat.com
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Тэсла модель эс хэрхэн ажилладаг вэ ?
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

1 Сэтгэгдэл


  • Tushig Daramjav 2015/08/11
    Сайхан амьтан байна даа. Даанч манай Монголын зам дээр дорхноо тараад ойчно доо. БАТТЕРЕЙ этр хэрэгтэй эд ангиудыг нь дээвэрт нь хийдиймуу яаадийн Монголын замд зориулаад хахаха

    1 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох