МЭДЭЭ НЭМЭХ  

Өсч томордог , үржиж олширдог амьд чулуунууд

  • 4,535 уншсан
  • 6
  • 2014/06/12

Румыны өмнө хэсэгт Тровант гэж нэрлэгддэг ийм сонирхолтой чулуунууд бий. Эдгээр нь хурц өнцөггүй, бөөрөнхий буюу засмал зууван хэлбэртэй байдгаараа онцлог. Бороо орсны дараа их сонирхолтой зүйл болж, эдгээр чулуунууд мөөг шиг л урган томордог. Хэдхэн грамм жинтэй жижиг тровант хэсэг хугацааны дараа тонн гаруй жинтэй асар том хад болтлоо өсдөг. Чулуу удах тусам өсөлт нь удааширна. Залуу чулуунууд нь маш хурднаар өсдөг байна.

Тровантуудыг гол бүрдүүлэгч нь элсэн чулуулаг юм. Дотоод бүтэц нь туйлын сонирхолтой. Чулууг хувааж үзвэл модтой нэн төстэй: бяцхан хатуу цөмийг тойрсон насны цагаригуудыг харж болно. Энэ ер бусын үзэгдэлд эрдэмтэд хэдийн тайлбар өгчээ. Хайгуулчдын үзэж буйгаар тровантууд бол газрын хөрсөн дор хэдэн зуун жилийн турш явагддаг элс цементжих процессийн үр дүн юм байна. Тэд газар хөдлөлтийн үеэр гадаргуу дээр гарч ирдэг аж.

Харин өнгөн бүрхүүлийн дор их хэмжээгээр орших төрөл бүрийн эрдэс давсны ачаар өсөж томордог гэнэ. Гадаргуу нь нороход эдгээр химийн нэгдлүүд тэлж, элсэнд даралт өгснөөр чулуу “өсөж” томордог байна.

Харин геологчдийн тайлбарлаж чадахгүй байгаа нэг үзэгдэл нь тровантуудын “үржил” юм. Чулуу норох үед гадаргуу дээр нь жижиг товгор бий болно. Тэр нь өссөөр тодорхой жинд хүрмэгц “эхийн биеэс” тасран унана. Мэргэжилтнүүд үүний учрыг яагаад ч олохгүй байгаа бөгөөд органик биш хэлбэртэй амьд биет юм болов уу гэж хүртэл эргэлзэх болжээ.

Нутгийн оршин суугчид хэдэн зууны турш тровантуудыг мэдэх учир одоо бараг анхаарахыг  больжээ. Тэд тровантуудыг барилгын материал болгон хэрэглэдэг. Мөн булшны чулуу болгон тавих нь түгээмэл. Бас нэг сонин зүйл нь, Калифорны Үхлийн хөндий дэх өөрөө явагч  чулуунуудын нэгэн адилаар тровантууд заримдаа буйраа сэлгэн хөдөлдөг гэнэ. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Өсч томордог , үржиж олширдог амьд чулуунууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

6 Сэтгэгдэл


  • Зочин 2015/02/01
    үүгээр залуу гэр бүлд зориулсан байшин барьвал олуулаа болох явцад нь байшин нь дагаж өсөөд аятайхан юм байна:

    1 0 Хариу бичих
  • zochin 2014/07/11
    hediiig mongoldooo abchraaad tabichibal osno dooo

    1 0 Хариу бичих
  • frozen 2014/07/06
    frozen deer gardag troll uud

    2 0 Хариу бичих
  • HADES 2014/06/23
    neg jijighen hesegiig ni zalgiwal gg bolohnee

    2 0 Хариу бичих
  • Well- 2014/06/13
    Muldasheviin nomon deer Chuluun amidraliin helber gej gardag.

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/06/13
    Golem!

    5 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох