МЭДЭЭ НЭМЭХ  

Кинон дээрх програмын код

  • 4,311 уншсан
  • 3
  • 2015/05/26

Та ер нь киног хэр анхааралтай үздэг вэ? Ихэнх хүн кино үзэхдээ элдэв тулаан, тэмцэл, буудалцаан, зодоон, компьютер графикийн гоёмсог эффектүүдэд нь хамаг анхаарлаа хандуулаад нарийн ширийн жижиг сажиг зүйлсийг нь анзааралгүй орхидог. Тэгвэл киног хором мөч бүрээр нь маш анхааралтай нягталж үздэг нөхөд бас байдаг аж. Магадгүй энэ нь тэдний ажил мэргэжилтэй холбоотой байх тал бий.

Reddit сайтын нэгэн хэрэглэгч 2015 онд дэлгэцэнд гарсан Ex Machina хэмээх британий уран зөгнөлт, кибер панк жанрын киног үзэж байхдаа кинон дээр хальт гараад өнгөрсөн програмын кодыг харсан байна.


Сониуч нөхөр тэр даруйдаа скриншот хийж програмын кодыг зураг болгон хадгалж авчээ:

image

Энэ кино нь хүн дүрст робот, хиймэл оюун, хүн ба роботын ялгаа, ёс суртахуун, мораль, сэтгэл судлал зэрэг олон асуудлыг хөндсөн шинжлэх ухааны уран зөгнөлт кино бөгөөд киноны гол дүрүүд нь Ава хэмээх эмэгтэй робот, Натан хэмээх програмчин залуу хоёр юм. Дээрх зурагт үзүүлсэн програмын код кинон дээр Натаны компьютерын дэлгэц дээр харагддаг байна.

Манай сониуч нөхөр скриншот хийгээд зогсохгүй бүр тэр програмын кодыг ямар програмчлалын хэл дээр бичсэн юу хийдэг програм болохыг нь мэдэхийг зорьжээ. Зураг дээрх програмын код энэ байна:


#BlueBook code decryption import sys def sieve(n): x = [1] * n x[1] = 0 for i in range(2,n/2): j = 2 * i while j < n: x[j]=0 j = j+i return x def prime(n,x): i = 1 j = 1 while j <= n: if x[i] == 1: j = j + 1 i = i + 1 return i - 1 x=sieve(10000) code = [1206,301,384,5] key =[1,1,2,2,] sys.stdout.write("".join(chr(i) for i in [73,83,66,78,32,61,32])) for i in range (0,4): sys.stdout.write(str(prime(code[i],x)-key[i]))  

print


Энэ нь програмчлалын Python хэл дээр бичсэн код бөгөөд ямар нэгэн текст мөрийг (үсгүүдийн дарааллыг) дэлгэцэнд хэвлэж гаргадаг програм ажээ. Програмыг ажиллуулахад дараах текст мөр хэвлэгдэж байна:

ISBN = 9780199226559

Олон улсад ISBN нь International Standard Book Number буюу хэвлэмэл номын серийн дугаарыг заадаг. Дээрх тоон утгаар нь хөөж үзвэл энэ нь Embodiment and the inner life: Cognition and Consciousness in the Space of Possible Minds" ("Хэлбэр ба агуулга: Ухамсар ба Танин мэдэхүй") гэсэн номын хувийн дугаар ажээ. Өөрөөр хэлбэл энэ ном нь манай киноны агуулга утга санаатай маш сайн таарсан тийм ном байж таарах нь. Киног бүтээгчид Натаны компьютерын монитор дээр тэр програмын кодыг зүгээр ч нэг тохиолдлоор гаргачихаагүй харин ч бүр цаанаа манай киноны хэлэх гээд буй санаа нь ийм юм шүү гэж далд байдлаар сануулж, бас үзэгчид ер нь хэр анхааралтай хянуур байж чадах бол гэдгийг давхар сорьсон байж таарах нь.

Эрхэм уншигч та хүсвэл дээрх програмын кодыг өөрийн биеэр ажиллуулж шалгаж болно. Үүний тулд танд Python хэлний стандарт IDE бүхий хөрвүүлэгч хэрэгтэй (эсвэл интернэтээр онлайн интерпретатор ашиглаж болно). Тухайлбал Windows-тэй машин дээр бол https://www.python.org/ftp/python/2.7.10 хаягаас Windows 32-bit хувилбарын инсталлерыг (msi өргөтгөлтэй файл) татаж суулгаад, Start/Programs/Python 2.7/IDLE (Python GUI) гэсэн үйлдлийг гүйцэтгэхэд Python-ы стандарт програмчлалын орчин гарч ирнэ. File цэснээс New командыг гүйцэтгэхэд шинэ файл үүснэ. Файлын цонхон дотроо дээрх програмын кодыг copy+paste хийж тавиад F5 дарахад програм биелэх болно.

Миний ажлын компьютер Ubuntu Linux учраас би linux системд тохирох Python 2.7-ийн хувилбарыг инсталлдаж суулгаад дээрх програмын кодыг copy paste хийлээ:


F5 дарж програмыг ажиллуулахад яг гарч байна шүү:

 

Бас ч болоогүй, програмын кодын төгсгөлд бага зэрэг засвар хийгээд ийм үр дүн гаргаж үзлээ:

Уншигч та бас туршаад үзээрэй. Бас киног өндөр түвшинд үзэж байя та минь ээ. Хэвтэж биш босч байгаад үзэж байя, хүмүүс ээ. ;))
 

Кинон дээрх програмын код
Эх сурвалж: geektimes.ru
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Кинон дээрх програмын код
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

3 Сэтгэгдэл


  • Зочин 2015/05/26
    haha bi pause hiij bgd code iig ni unshdimu gesen zalhuu hureed bolitsiishd, yag uzej bhdaa C iin code bn gj l bodson

    2 2 Хариу бичих
  • Ares Az 2015/05/26
    Маш сонирхолтой нийтлэл байна. Кино үзэх байдал минь өөрчлөгдчих шиг...

    5 1 Хариу бичих
  • Зочин 2015/05/26
    хаха лайтай айн

    1 4 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох