МЭДЭЭ НЭМЭХ  

Дэлхийн хамгийн “элит” тусгай хүчнийхэн

  • 13,049 уншсан
  • 18
  • 2015/05/25

Дэлхий ертөнц маань дайн тулаан, гэмт халдлагаар дүүрээд байна. Ийм учраас л олон орны засаг төр “Тусгайгийнхан” гэж нэрлэгддэг хүчний байгууллагыг бий болгосон бизээ. Өнөөдөр бид Дэлхийд хамгийн “чанга” хэмээн тооцогддог 10 тусгай отрядыг танилцуулж байна.

SOCOMD

Австралийн засгийн газар 2003 онд SOCOMD нэртэй тусгай ангийг байгуулсан юм. Төв штаб нь Сидней, Канберр хотуудад байдаг. Тусгай ажиллагаа гүйцэтгэх явган дивиз, агаарын десантын хороо, коммандосын 2 хороотой. Онцгой нөхцөл байдалд ашиглах тусгай хороог Өмнөд Уэльсэд байршуулаад байгаа.

2003 оноос эхлээд Афганистан, Иракт болсон байлдааны ажиллагаанд оролцож, тус улсад зохион байгуулагдсан спортын бүх томхон арга хэмжээний аюулгүй байдлыг хангах, АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Бушийн хамгаалалтанд ажиллаж, Дорнод Тиморын зэвсэгт мөргөлдөөнийг зохицуулах ажиллагааг гүйцэтгэж, 2009 оноос хойш Афганистанд хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд Дэлхийн бусад тусгай хүчнийхний дунд нэр хүнд өндөртэй, чадварлаг дайчид ажээ.


SAS

Их Британы SAS-н анхны 22-р хороо нь Дэлхийн 2-р дайны үеэр 1941 онд байгуулагдсан гэнэ. 1947 онд шинэчлэгдсэн. Тус бүрдээ өөр өөр үүрэг гүйцэтгэдэг 3 хороотой. 22-р хороо нь дотооддоо терроризм, үймээн самууны эсрэг үйл ажиллагаа явуулах, 21 ба 23-р хороо нь бусад улс оронд Их Британы ашиг сонирхлыг хамгаалж аливаа зөрчил, мөргөлдөөнийг зохицуулах үүрэгтэй. Өнөө үед SAS нь дэлхийн хамгийн өндөр бэлтгэлтэй, нэр хүндтэй тусгай отрядын тоонд ордог бөгөөд бусад орнуудын тусгай хүчний дайчдыг бэлтгэдэг төв болоод байгаа ажээ.


GSG 9

1972 онд Мюнхений олимпийн үеэр гарсан эмгэнэлт үйл явдлыг санаж байгаа байх. Тэгэхэд радикаль үзэлт Палестины террористууд Израилийн тамирчидтай хамт олимпийн тосгоныг эзлэн авсан билээ. Барьцаалагдсан тамирчдыг суллах ажиллагааны үеэр тамирчдаас гадна Германы цагдаагийнхан ч багагүй хохирол амссан юм. Ингээд 1973 онд Германы GSG 9 тусгай отряд үүсгэн байгуулагджээ. Энэ отряд зөвхөн Дотоод хэргийн Яамны мэдэлд байдаг нь бусад жижиг ажиллагаанд оролцуулахгүй байх зорилготой гэнэ. 300 хүнтэй, 3 хэсэг болон хуваагддаг. Эхний зуут нь терроризмийн эсрэг ажиллагааг гүйцэтгэнэ, 2 дахь зуут улсынхаа нутаг дэвсгэрт буй бүх гол мөрөн, далай тэнгист буй объектуудыг террорист халдлагаас хамгаалах, 3 дахь зуут нь десантын шүхэрчид болно. Өнөө үед GSG 9 отрядын дайчид эх орондоо болон хилийн чандад төрөл бүрийн тусгай ажиллагаанд оролцож байна.


МОССАД

1948 онд байгуулагдсан Израйлийн МОССАД  хэмээх тагнуулын анги дэлхийн шилдгүүдийн тоонд зүй ёсоор багтдаг. Гол зорилго нь: хилийн чандад нууц даалгавар гүйцэтгэх, тагнуулын мэдээлэл цуглуулах болно. Олж авсан мэдээ баримт болон дэлхий дахины нөхцөл байдлыг МОССАД маш нарийн судалж үзээд өөрийн орны ард иргэд, бусад оронд амьдрах еврей үндэстнүүдийн эрх ашгийг хөндсөн аюул занал байвал урьдчилан илрүүлж, гэм зэмгүй еврей хүмүүсийн цус асгарахаас өмнө аюулыг зайлуулах бодлого баримтлан ажилладаг. Латин Америкийн орнууд руу зугтаж гарсан нацистын гэмт хэрэгтнүүдийг баривчлан устгах хэд хэдэн ажиллагаа явуулсны эцэст МОССАД  олон улсын тавцан дээр өндөр үнэлгээ авсан билээ. Гэхдээ энэ байгууллагын бүх ажиллагаа маш нууцлаг байдаг гэнэ.


NOCS

1970 оноос эхлэн Италид гэмт бүлэглэлүүд гаарч байв. Бизнесменүүд, улс төрчдийг хулгайлах, хороох нь хэвийн үзэгдэл болж байлаа. Ийм ажиллагаанд бэлтгэгдээгүй цагдаа нар асар их хохирол амсаж байв. Ингээд 1977 онд Дотоод хэргийн Яамны шинэчлэлийн хүрээнд терроризмтэй тэмцэх NOCS тусгай отрядыг байгуулжээ. Эхлээд NOCS нэг жилийн турш цагдаагийн 30 ажилтныг  гардаан тулаан, мэргэн буудлагаар дасгалжуулж байгаад аажмаар төрөл бүрийн тусгай ажиллагаа, тэр дундаа голчлон «Улаан хэсгүүд» гэдэг террорист бүлэглэлийн гишүүдийг олж баривчлах даалгавар гүйцэтгүүлэх болжээ. Цаашид энэ байгууллага терроризмтай тэмцэх, террорист халдлагаас урьдчилан сэргийлэх зорилготой, зөвхөн Италийн ДХЯ-д л захирагддаг, Европын бусад орны тусгай хүчнийхэнтэй нягт холбоотой, бусад орны цэрэг дайчдыг сургадаг хүчирхэг байгууллага болон хөгжсөн байна.


CANSOFCOM

2006 онд байгуулагдсан Канадын CANSOFCOM тусгай отряд нь №2 (JTF2) ажлын хэсэг, тусгай ажиллагаа гүйцэтгэх хороо, тусгай ажиллагаа гүйцэтгэх 427 агаарын цэргийн дивизээс бүрдэнэ. Террорист халдлагын аюулыг зайлуулах, хилийн чандад тусгай ажиллагаа гүйцэтгэх зорилготой. Канадчууд энэ отрядыг «Чимээгүй мэргэжилтнүүд» гэж нэрлэдэг бөгөөд ялангуяа терроризмтой тэмцэх JTF2 баг хамгийн “элит” хэмээн тооцогддог байна. Энэ баг одоогоор 600 хүнээс бүрддэг, жилийн төсөв нь 120 сая доллар гэнэ. CANSOFCOM-ны дайчид Боснид энхийг сахиулах ажиллагаанд оролцож, Сербийн мэргэн буучдыг “ангуучилжээ”. 2001 оноос Афганистаны байлдаанд оролцож, 2010 оны өвлийн олимпийн үеэр хамгаалалтын ажиллагааг хариуцаж байв.


ГРУ

Оросын армийн болон тэнгисийн цэргийн бүх тусгай хүчний анги нэгтгэлүүд нь Оросын ГРУ буюу Тагнуулын төв байгууллагын бүрэлдэхүүнд багтдаг. Салбар нэгтгэл бүр өөрийн дайчин замналтай. ГРУ байгуулагдсан гол шалтгаан нь: НАТО-гийн гишүүн орнууд цөмийн зэвсэгтэй болсон, тэдэнтэй тэмцэх шаардлага гарч ирсэнд оршино. ГРУ тагнуулын ажиллагаа явуулах, дайсны цөмийн төхөөрөмжийг устгах, дайсны ар талд хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулах, партизаны отрядуудыг бий болгох зэрэг үүрэг гүйцэтгэж байв. Эхэн үедээ боломжгүй мэт санагдаж байсан ч тэд зорилгоо биелүүлж чадсан юм. Одоо ГРУ-ийн отрядууд тус бүрдээ 6-15 мянган хүнтэй, маш өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг 6 хэсгээс бүрддэг байна.


SWAT

1960-аад онд АНУ-д засаг төрийг эсэргүүцсэн эмх замбараагүй байдал газар авч, төрийн байгууллагууд болон хувийнханд асар их хохирол учруулах болсон байна. Дараа нь цагдаа нарыг мэргэн буучдаар устгуулж эхэлжээ. Ингээд SWAT-н анхны отряд яаралтай байгуулагдав. Голдуу цагдаа нар өдөр тутмын ажил үүргийнхээ хажуугаар нэмэлт үүрэг гүйцэтгэж байсан тул ихээхэн хүндрэлтэй байв. Яваандаа SWAT цагдаагийн өдөр тутмын ажилтай холбоогүй, байнгын бие бүрэлдэхүүнтэй тусгай хэсэг болон хувирч хүчирхэгжжээ. Одоо АНУ-ын томхон хот бүрд гэмт хэрэг, терроризмтой тэмцэх SWAT-н салбар байдаг.


ГУР

Украйны ГУР нь Киев хотод байдаг А 2245 ангид алба хашиж байсан офицеруудаас голчлон бүрддэг бөгөөд хилийн чандад Украйн улс болон Украйны иргэдийн эрх ашгийг хамгаалах, тагнан турших төрөл бүрийн үйл ажиллагааг гүйцэтгэдэг байна. Украйны ГУР нь маш хаалттай байгууллага тул мэдээлэл хангалтгүй ажээ. Мэдэгдэж буй зарим зүйлс нь: ГУР өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг  ба бүрэлдэхүүнд зөвхөн тусгай ажиллагаа явуулдаг отрядууд багтдаг ажээ.


COS

1992 онд Францын БХЯ бусад орны жишгээр өөрийн тусгай алба – COS-г байгуулжээ. Зорилго нь: холбоотон орнуудын дайчдыг сургаж, тусламж үзүүлэх, байлдааны тусгай ажиллагаа явуулах, дайсны нутаг дэвсгэр лүү дайрах, десант буулгах, энхийн үйлс сахиулах, терроризмтой тэмцэх, барьцааны хүмүүсийг суллах, Францын иргэдийг бусад орноос чөлөөлж авчрах гэх мэт үүргийг гүйцэтгэдэг. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Дэлхийн хамгийн “элит” тусгай хүчнийхэн
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

18 Сэтгэгдэл


  • Зочин 2015/07/30
    delhiin nomer neg orosiin ALFA amerikiin DELTA alga bn da

    0 0 Хариу бичих
  • Z 2015/07/30
    Orosiin alfia vimpel bol hamgiin tugs gru gaas hamgiin shildgiig ni awdag

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/07/29
    /Дэлхийн хамгийн “элит” тусгай хүчнийхэн/ гээд байгаа тусгай хүчнийхнийгээ Лалын улс бүлэг гээд байгаа / ISIS- н дайчдыг нухчин даруулхаар явуулж болохгүй л байгаа юм байх да.

    0 0 Хариу бичих
  • Батжаргал Батсүх 2015/06/11
    Удахгүй монголын элетүүд гэж ярих цаг ирэх байх энэ тусгай чинь монголчуудаас үүсэлтэй шдээ.

    0 0 Хариу бичих
    • Зочин 2015/07/30
      timee ene vnen shvv

  • aaa 2015/05/27
    Mossad.iin zurag hudlaa bna. Iraq.iin special force.iinxni zurag bna. Bs sas bish bna. Navy seal ugni bagtax bsan bx

    1 0 Хариу бичих
  • Tsahiur 2015/05/27
    mongold iim alba bh chuhal gehdee odoo bga 76 d hamaaragdahgui bh ystoi

    3 0 Хариу бичих
  • trollstan 2015/05/27
    Japanii yakuza nar haana bnaa lol

    0 0 Хариу бичих
    • Зочин 2015/05/28
      Yakuza ntriig chn l darah gj en tusgai baiguullaga baiguulagdd bna :)))

    • Зочин 2015/05/27
      yakuza gedgee meddiinmuu chi end yavch yakuza bagtahgui :)) lel

  • Zochin hiam 2015/05/27
    orosiin Omon hachiva

    2 0 Хариу бичих
  • Zochin 2015/05/26
    Desant gedeg vgiig zovhon orosiin zeregt hergeldeg yum malaa

    0 0 Хариу бичих
    • Зочин 2015/05/28
      BITII TENEGT DESANT GEDEGCHIN ORGON HUREETEI HEN CHAMD OROSIIN ZEREGT HEREGLEDEG GJ BNA WAXAXA

  • Зочин 2015/05/26
    spetsnaz geech

    1 0 Хариу бичих
  • Jak 2015/05/25
    Manaih her ym boldoo hu

    0 0 Хариу бичих
  • s 2015/05/25
    orosiin speznaz-uud haachsiin be

    0 0 Хариу бичих
    • Зочин 2015/05/27
      ted bur nuuts bolson ooroorhelbel togs

  • Ares Az 2015/05/25
    Сонирхолтой мэдээлэл байна. SAS биш Australian SOF ын зураг байна. Энд US ын Delta, Navy Seal ууд, нэгдэл нь DEVGRU л дутчихлаа. Хүн ам цөөтэй, зэвсэг техник, хангалт муутай бага буурай манай мэт улсад хэдхэн ийм элит супер тусгайгийнхан байхад л манай улс айх аюул багатай байхым байгаамдаа

    27 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох