МЭДЭЭ НЭМЭХ  

Дугуйн дээр байгаа тэмдэглэгээнүүдийг хэрхэн тайлж унших вэ?

  • 6,769 уншсан
  • 0
  • 2015/05/26

Эдгээр тэмдэглэгээнүүдийг зөв тайлан уншсанаар та бүх төрлийн машин, мотоциклийн дугуйны талаар хэрэгцээт мэдээлэлтэй болж, шинэ дугуй худалдан авах, цаг улирлын байдалд тохируулж дугуйгаа солихдоо түүртэхгүй болох юм.

Алхам 1: Дугуйны загвар болон үйлдвэрлэгчийн мэдээлэл

Энэ нь дугуйн гадна талд том үсгээр бичигдсэн байдаг. Hankook, Michelin, Goodyear зэрэг бичээс нь мэдээж үйлдвэрлэгч компанийн нэр. Харин дугуйны загварыг үгээр илэрхийлэхээс гадна цифр оролцуулан тэмдэглэх нь элбэг. Жишээ нь, Goodyear компанийн Eagle F1 GS-D3, Hankook фирмийн Ventus R-S2 Z212, эсвэл Kumho компанийн Ecsta MX гэх мэт


Алхам 2: Үйлчилгээний тодорхойлолт

Үүнийг дугуйн дээр тэмдэглэхгүй байх нь элбэг бөгөөд бичвэл үйлдвэрлэгчийн нэрний баруун талд бичнэ. Энэ нь "P," "LT," "ST","T" гэх мэт тэмдэглэгээ байна.

"P" – суудлын автомашин

"LT" – бага оврын ачааны тэрэг

"ST" - чиргүүл

"T"- түр зуурын (зөвхөн запас дугуйд зориулагдсан)

"BP" – 2-р зэрэглэлийн шинэ дугуй


Алхам 3: Дугуйн өргөн болон талуудын харьцаа

Энэ нь үйлчилгээний тодорхойлолтын баруун талд бичигдсэн бүлэг цифр юм. Цифр болон тоог ташуу зураасаар тусгаарласан байна. (www/aaCrr - иймэрхүү маягтай харагдана)

3 цифрээс бүрдэх эхний тэмдэглэгээ нь дугуйны өргөнийг мм-ээр заана. Энэ нь 155-315 хооронд хэлбэлзэж байдаг. Ташуу зураасны арын 2 цифр бол дугуйн өндрийг өргөнтэй нь харьцуулж процентоор илэрхийлсэн тэмдэглэгээ юм. Суудлын автомашины хувьд энэ харьцаа 55-75-ын дотор хэлбэлзэж байдаг.


Алхам 4: Дугуйн дотоод бүтэц

Ихэнх тохиолдолд талуудын харьцааны араас "R" үсэг бичигдсэн байдаг. "R" гэдэг нь суудлын автомашины үйлдвэрийн стандарт болох радиаль кордыг заасан тэмдэглэгээ юм. Харин зарим төрлийн ачааны машины диагональ кордтой дугуйн дээр "B" үсэг тэмдэглэгдсэн байдаг ч ийм дугуйг бараг үйлдвэрлэхээ болиод байна. Харин "HR" тэмдэглэгээ дугуй радиаль бүтэцтэй, өндөр хурдтай явахад зориулагдсан гэсэн утгатай.


Алхам 5: Обудны диаметр 

Үйлдвэрийн стандарт тэмдэгний араас дугуйн таарах дискний диаметр бичигддэг. Та 22 инчийн обудтай бол 22 гэсэн бичээстэй дугуй авна гэсэн үг.


Алхам 6: Даацын индекс

Дугуйн тэсвэрлэж чадах хамгийн дээд хэмжээний ачааллыг заадаг тул энэ цифр маш чухал. Цифрийн тоон утга өндөр байх тусам даац сайн гэсэн үг. Гэхдээ энэ нь яг ачааллын хэмжээг илэрхийлсэн тоо биш, зүгээр л код гэдгийг мартаж болохгүй. Даацын индексийн тусгай таблиц байдаг. Дугуйгаа солихдоо даацын индексийг нь багасгаж хэрхэвч болохгүй

Даацын индексийн хүснэгт:

Load Index Pounds Kilograms   Load Index Pounds Kilograms
71 761 345 91 1356 615
72 783 355 92 1389 630
73 805 365 93 1433 650
74 827 375 94 1477 670
75 853 387 95 1521 690
76 882 400 96 1565 710
77 908 412 97 1609 730
78 937 425 98 1653 750
79 963 437 99 1709 775
80 992 450 100 1764 800
81 1019 462 101 1819 825
82 1047 475 102 1874 850
83 1074 487 103 1929 875
84 1102 500 104 1984 900
85 1135 515 105 2039 925
86 1168 530 106 2094 950
87 1201 545 107 2149 975
88 1235 560 108 2205 1000
89 1279 580 109 2271 1030
90 1323 600 110 2337 1060

Алхам 7: Хурдны индекс

Хурдны индекс гэдэг нь дугуйн хамгийн өндөр хурдыг тэсвэрлэх чадварыг харуулсан тэмдэглэгээ юм. Хамгийн өргөн тааралддаг тэмдэглэгээ нь S, T, U, H, V, Z, W, Y, (Y) болно.

S – дугуй 180 км/цаг хурдыг удаан хугацааны туршид тэсвэрлэх чадвартайг заана.

T - 190 км/цаг хурдыг удаан хугацааны туршид тэсвэрлэх чадвартайг заана.

U – 200 км/цаг хурдыг удаан хугацааны туршид тэсвэрлэх чадвартайг заана.

H - 210 км/цаг хурдыг удаан хугацааны туршид тэсвэрлэх чадвартайг заана.

V - 240 км/цаг хурдыг удаан хугацааны туршид тэсвэрлэх чадвартайг заана.

Z - 240 км/цагаас илүү хурдыг удаан хугацааны туршид тэсвэрлэх чадвартайг заана.

W - 270 км/цаг хурдыг удаан хугацааны туршид тэсвэрлэх чадвартайг заана.

Y - 300 км/ цаг хурдыг удаан хугацааны туршид тэсвэрлэх чадвартайг заана.

(Y) - 300 км/ цагаас илүү хурдыг удаан хугацааны туршид тэсвэрлэх чадвартайг заана.


Алхам 8: Дулаан тэсвэрлэх чанар 

Өндөр хурдны үед ялгаран гарах энергийг дугуйн дотоод бүтэц хэрхэн тэсвэрлэх чанарыг A, B, C үсгүүдээр илэрхийлдэг. А – дулаан тэсвэрлэх чанар өндөр, В – дундаж, С –нь хамгийн бага гэсэн утгатай.


Алхам 9: Тухайн улсын Тээврийн Яамны код 

Энэ код нь DOT тэмдэгтийн араас бичигдсэн байдаг


Алхам 10: Хийн даралт

Дугуйн дотор талд байх тэмдэглэгээн дээр хийн даралтын дээд хэмжээг заасан байдаг. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Дугуйн дээр байгаа тэмдэглэгээнүүдийг хэрхэн тайлж унших вэ?
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох