МЭДЭЭ НЭМЭХ  

Гоолиг нарийхан харагдахын нууц

  • 3,815 уншсан
  • 0
  • 2015/05/26

Гадаад байдалдаа анхаардаг хэн бүхэн өчүүхэн ч болов өө сэвээ нуун далдалж, харин голшиг сайхан бүхнээ ил гайхуулж явахыг хүсдэг. Та хувцас хунарынхаа оёдол, хийц, хээ угалзыг зөв тохируулснаар хүссэн үр дүндээ хүрч болох юм. 

Босоо шугам хүний биеийг гоолиг нарийхан, өндөр харагдуулдаг. Оёдол, хээ, цахилгаан товч ч байсан болно. 2 зургийг харьцуулаад хараарай. 

Түүнээс гадна шугам буюу хээ нь хичнээн жижиг, хоорондын зай нь ойрхон (бие бие рүүгээ шахсан) байна, тэр хэмжээгээр илүү гоолиг харагдуулдаг. 

Хөндлөн шугам нь илүү өргөн, махлаг харагдуулна. Дээрх зургийг хараарай. Зүүн талынх нь илүү гоолиг харагдаж байгаа биз? Уг нь яг адил дүрс шүү дээ. Хөндлөн шугам биений хамгийн өргөн хэсгийг дайрч гарсан учраас ингэж харагдаж байгаа юм. 

Гэхдээ хөндлөн шугамыг ч ухаалгаар тохируулж биеийнхээ дутагдалтай хэсгийг нууж болох юм. Зурагнуудыг хар. Голынх нь хамгийн өргөн харагдаж байгаа биз? Энд оптик төөрөгдөл нуугдаж байна: хөндлөн шугам хэдийчинээ дээгүүр явна, дүрс төдийчинээ гоолиг харагддаг. Иймээс та төгс сайхан биетэй биш, бас өндөр биш бол цамцаа бүслэх буюу өмд, банзлынхаа дотуур хийж биеэ “хуваах” хэрэггүй юм. Харин их өндөр, хэт туранхай бүсгүйчүүд ингэж хувцаславал зохимжтой байх болно. 

Диагональ хээ биеийг жижигрүүлж, голшиг харагдуулдаг. Ийм хэлбэр гарган оёсон ил халаас хүртэл адил үр дүнд хүргэнэ.  

Мөр хүзүүг анхааралгүй орхиж болохгүй. Хэрвээ та өргөн бэлхүүс, хавчиг чээжтэй бол дээгүүрээ өргөссөн загварыг сонгоорой. Энэ нь зүгээр л мөрөн дээрээ сул орхидог том захтай хувцаснаас эхлээд жирийн «Завин ухлаадас» байсан ч болно. Харин нарийхан бэлхүүс, өргөн чээжтэй бол “хүзүүвч”-тэй даашинз, цамц илүү зохимжтой. 

Мэдээж, хар цагааны хослолгүйгээр яаж болох билээ? Хар өнгө нарийхан, гоолиг харагдуулдаг. Ганц хар ч биш, дурын бараан өнгийг цайвар өнгөтэй хослуулан өмсөхөд ижил үр дүнд хүрнэ. Гэхдээ бараан өнгийн хувцсыг асуудалтай газраа өмсвөл таныг илүү гоолиг, дур татам болгож харагдуулдгийг анхаараарай. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Гоолиг нарийхан харагдахын нууц
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох