МЭДЭЭ НЭМЭХ  

Яст мэлхий хэд насалдаг вэ?

  • 6,431 уншсан
  • 5
  • 2015/05/26

Манай гараг дээр 290 гаруй төрлийн яст мэлхий амьдардаг. Яст мэлхий бол маш тэвчээртэй, амь бөхтэй амьтан юм. Тэдний дархлааны систем нь төрөл бүрийн халдвартай сайн тэмцэж, гэмтэл шарх нь маш хурдан эдгэрдэг байна. Бас тэд удаан хугацаагаар өл хоолгүй байсан ч сульдаж доройтдоггүй нь хачирхалтай.

Яст мэлхий маш урт насалдаг гэж хүмүүс боддог. Гэтэл тиймгүй аж. Зөвхөн ганц төрлийн, Галапагосийн арлуудын аварга яст мэлхий л 200 гаруй жил амьдрах чадвартай. Бусад төрөл нь дунджаар 20-30 насална. Улаан чихт яст мэлхийг сайн арчилж тэжээвэл 30 насалдаг байна.

Манай гараг дээрх бүх амьтдаас хамгийн олон жил “оршин тогтнож” буй амьтан нь аварга яст мэлхий юм. Энэ нь тэдний бодисын солилцоо маш удаан явагддагтай холбоотой ажээ. Бас ус хоолгүйгээр хэдэн сараас 2 жил хүртэлх хугацаагаар байж чаддаг нь нөлөөлдөг.

Яст мэлхийн арьс атираа үрчлээ ихтэй, хөдөлгөөн нь маш удаан, хөгшрөлтийн процесс нь бараг мэдэгдэхгүй. Олон жилийн дараа ч дотор эрхтэн нь “залуу хэвээр” байдаг нь эрдэмтдийн анхаарлыг ихээр татаж байгаа юм.

Яст мэлхий ердийн үхлээр үхэх нь ховорхон. Голдуу төрөл бүрийн өвчин, махчин амьтад мөн хүний хүчин зүйлээс шалтгаалан хорогддог. Хэрвээ эдгээр шалтгаан байхгүйсэн бол яст мэлхий хэдэн жил амьдарч чадахыг шагшран харах байсан биз.

Бас нэг сонирхолтой зүйл нь: яст мэлхий зүрхний цохилтоо зогсоож, хэрэгтэй үед ажиллагаанд оруулж чаддаг. Зүрхээ зогсоосон яст мэлхий огт хөдөлдөггүй байна.

Эдгээр амьтад манай гараг дээр бараг 220 сая жил ямар ч өөрчлөлтгүйгээр амьдарч ирсэн болохыг  эрдэмтэд тооцоолон гаргажээ. Бүр үлэг гүрвэл бий болохоос өмнө яст мэлхий үүссэн гэсэн таамаглал ч байдаг. Тэд огт өөрчлөгддөггүй, хувьсдаггүй нь амьд организмын хувьд хачирхалтай үзэгдэл юм. Байгаль эх үнэхээр сайн ажилласан мэт санагдана. Иймээс л тэд ямар ч нөхцөлд дасан зохицож олон жил амьдрах чадвартай байдаг байх.

Ингээд “Яст мэлхий хэд насалдаг вэ?” гэж танаас асуувал: Яст мэлхий дунджаар 25-30 насалдаг. Харин Галапагосийн арлуудын аварга яст мэлхий л 200 гаруй жил, боломж гарвал 300 гаруй жил амьдарч чадна гэж итгэлтэй хариулж болох юм.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Яст мэлхий хэд насалдаг вэ?
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

5 Сэтгэгдэл


  • mongol 2015/06/02
    neg zuil helhed huwisan gej bdgui huwisliiin onol bol hudalaa onol \

    0 2 Хариу бичих
  • trollstar 2015/05/27
    Hudlaa medee bna yast melhii 1000 nasaldag yum sain nom unshij bai adminguia

    0 9 Хариу бичих
    • Зочин 2015/07/06
      Dhahahh

    • Зочин 2015/05/27
      Похахахахахахахахаахахаахаха

  • Roza 2015/05/26
    Medeed avhad iluudehguil ym bna thanks

    1 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох