МЭДЭЭ НЭМЭХ  

Эмэгтэй хүний “нэргүй” хөдөлмөрийг үнэлсэн залуу

  • 28,827 уншсан
  • 51
  • 2015/05/27

“Гэрийн ажилд нэр байх биш...” гэж манайхны эмэгтэйчүүд ярьдаг. Гэр орны ажлыг ажилд тооцдог ч үгүй хэнэггүй эрчүүд олон бий. Гэвч эхнэртээ хайртай, ухаалаг зарим нь асуудалд шал өөрөөр ханддаг ажээ. Ийм эрчүүд олон л байгаасай, чухам хаанахын хэн гэдэг нь хамаагүй шүү дээ!

Стивен Нелмс эхнэр Глоритойгоо гэрлээд 3 жил болж байгаа аж. Хүү Эзрагаа төрсний дараа Глори ажлаа хийлгүй хүүгээ асрах нь зөв гэж хосууд шийдсэн байна.

Саяхан Стивен блогтоо эхнэрийнхээ тухай сэтгэл уяран бичсэн нь интернетээр хурдан зуур таржээ.

«Эхнэр маань ажил хийдэггүй, гэртээ байдаг. Гэхдээ ажил хийдэггүй гэдэг үгийн цаана ийм их ажил байдгийг би зүүдлээгүй явжээ. Өдөржин хүүгээ асарч, хуурайлж, хооллож ундлан, тоглож саатуулна, унтуулна, уйлж уцаарлахад нь аргадна. Ингээд ч зогсохгүй, гэрийн бусад бүх ажлыг хийнэ».

«Түүнийхээ өдөр тутам хийдэг бүх ажлыг би мөнгөн үнэлгээнд оруулах гэж үзсэн юм».

Стивен эхнэрийнхээ жилийн хөдөлмөрийг үнэлэх оролдлого хийсэн нь:

  1. Хүүхэд асрагчийн дундаж цалин – долоо хоногт 705 $, жилд 36 660 $
  2. Гэр орон цэвэрлэх үйлчилгээ – нэг удаа 50-100 $, жилд 5200 $ 
  3. Шоперийн үйлчилгээ (хоол хүнс болон бусад зүйл худалдан авах) – цагт 65 $ , долоо хоногт 4 цаг гэж тооцвол жилд 13 520 $ 
  4. Тогооч – долоо хоногт 240 $, жилд 12 480 $
  5. Санхүүгийн туслах (төсөв гаргах, төлбөр тооцоо хийх г.м) – цагт 15 $ , долоо хоногт 5 цаг гэж үзвэл жилд 3900 $
  6. Угаалга – долоо хоногт 25 $ , жилд 1300 $
  7. Бусад ажил – цагт 75 $ , жилд 900 $ 

«Ингэхлээр жилд 73 960 $ болж байна. Би дээрх үнэлгээг гаргахдаа нэг их өндөр цалин төсөвлөөгүй ч, эхнэрээ “цалинжуулж” чадахгүй нь байна».

«Гэтэл манай эхнэр шиг байдалд байгаа эмэгтэйчүүд өвдөж хэвтэх ч аргагүй, хагас бүтэн сайныг ч мэдэхгүй, амралт, чөлөө цаггүй ажиллана. Харин дээрх үйлчилгээг үзүүлэх гаднын хүмүүс 70 мянган $ аваад хууль ёсоор амралт нэхнэ шүү дээ».

«Хааяа тэр маань өөртөө нэг юм худалдаж авчихаад гэм хийсэн хүн шиг байхаар нь би их өрөвдөж өөрийгөө үзэн ядмаар болдог. Уг нь би л ичих ёстой шүү дээ. Ажилгүй байгаа болохоороо тэр маань гэр бүлийнхээ орлогоос зарцуулах эрхгүй мэт санадаг юм болов уу?».

«Тэр маань наддаа, хүүдээ хайртай. Бид хоёроос ямар ч хариу нэхэлгүй, зүгээр л хайрладаг. Энэ  гэрийн ажил нь миний эрхэлдэг ажлаас 2 дахин өндөр үнэлэгдэх юм байна гэдгийг үргэлж анхаарч байх хэрэгтэй юм байна».

«Этгээд хачин санагдаж болзошгүй энэ аргаар би миний эхнэр, хүүгийн маань ээж, амьдралын түшиг тулгуур болсон хань минь наддаа хичнээн их үнэ цэнэтэй болохыг хэлэх гэж оролдлоо. Чи минь хорвоогийн бүх очир алмасаас ч илүү үнэтэй. Чамгүйгээр би юу ч биш юм байна».

 

Монгол залуу ”ажилгүй” эхнэрийнхээ хөдөлмөрийг ингэж үнэлжээ

 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Эмэгтэй хүний “нэргүй” хөдөлмөрийг үнэлсэн залуу
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

51 Сэтгэгдэл


  • Sarnai 1 сар
    Ehneree hairlaj chadaj bgaa ni ene zaluugin saihan chanar.Ehneruudin uurtuu,ger buldee hiij ugch bgaa gedeg ene ih nergui ajlig unelne gedeg ni uurinhee ugeer setgeleer uram ugsun hereg gej bi oilgoj bn.Tegeheer ene zaluud hun chanar,saihan setgel bn.Yamar aztai busgui ve.Saihan ch busgui bn

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/07/01
    xaxa nadaa bol ali ni ch adilxan tep gepiin ajil albanii ajil :D xapin emegtei xvn vp xvvxdee tupvvlexdee l mash ix uvduj zovdog bx gepiin ajil bolch yaxuu xiigeed bj bolno geptee xvvxdvvdee xapaad bgad bj bolj bna lee xapin xvvxed tupvvlj chadaxgvi ni vnen yum xoino nacaapaa naxiitlaa ajlaad xeden tugpug olood bvx munguu exneptei l ugux zam bna daa xaxa lol

    1 1 Хариу бичих
  • zochin 2015/06/12
    Avgai iljig hoeriig sard neg udaa ambaardaj bai genuu? Épée chi ohintoi bol, chinii ohiniig neg har yum sar bur ambaardaj bg l dee, ohin min emegtei l hun yum chn sar bur ambaarduulahaas yahav geed suuj bh hun bnldaa huurhii

    5 0 Хариу бичих
  • zochin 2015/06/12
    Ene tootsoo bol unen shuu dee. Gol ni hairiin huchind l buh yum taivan yavagdaj bgaa bolohoos.Huuchirsan uzeltei erchuud odoo ued em-tei hunees az jargal amsah huvi ni taaruu l bolov uu?2 bienee hundelj baij l aguu hairiig medrene,amsana,jargana.

    3 0 Хариу бичих
  • zochin 2015/06/12
    zugeer l amidraliin jamaar garch irj bga uureg bizde. neg ih uhaantaisaad baih yum yu bhav,chi tegvel uuruu gertee suugaad ehneree ajil hiilgehgui yudoo

    1 1 Хариу бичих
  • Зочин 2015/06/12
    Huuhnuuded taalagdah gej yadchih yum aa. Tegeed ehner ni teriig zovhon nohortoo l hiij ogch baigaa hereg uu? Ooriinhoo toloo bish yum uu?

    0 2 Хариу бичих
  • opra 2015/06/05
    залуудаа бие биесээ хайрлаж явна гэдэг маш ухаалаг хэрэг. мөнхийн амьдрал гэж хэзээ ч байхгүй сайн үйлс үр хүүхдүүд нь үлгэр дууриал болон үлддэг. муу бодолтой хүнийг бурхан цаанаас нь ямагт шиитгэж байдаг. сайн нь түрүүлж бурхан болж муу нь үлддэг жамтай . энэ бол бичигдээгүй хууль

    1 0 Хариу бичих
  • Зочин 2015/06/03
    Amerik ehner bololtoi hamgiin muu ehneruud bdag gej unen yum bn erchuud n ch meddeg yum bn terniig n

    0 2 Хариу бичих
  • bestseller 2015/06/03
    hoer taltai l ym bn !!!!!!

    0 0 Хариу бичих
  • Asuult 2015/06/01
    iim uhaantai nuhurtei yaasan ih aztai emegtei ve. manai zalhuu har yum bol tuslah ni buu hel ingej oilgohig ch husehgui. mungiig chini olj rj bhad solior l geh muuhai hun dee. udmaaraa zalhuu huniig yaaj ger orni ajil hiideg bolgoh ve

    2 0 Хариу бичих
    • Зочин 2015/06/16
      Hanilsan hania muulj suudag hun terneesee dor baidag gedgiig medhuu?

  • эзэнгүй зүрх 2015/05/31
    Эмэгтэй хүнээс хол явсан нь дээр юм байна даа. Сүүлд нь өрөнд орж балрах юм байна.

    0 5 Хариу бичих
    • Зочин 2015/06/01
      Xoorxiidoo etseg bolox xunii ug bish bolltoi

    • Зочин 2015/05/31
      ?????

  • Épée 2015/05/30
    Avgai iljig hoeriig sard neg udaa ambaardaj bai. Ugaasaa hiig yumaa l hiij bna shd

    1 10 Хариу бичих
    • Зочин 2015/07/04
      Чи охинтой болно. Чиний охин нас биед хурээд хунтэй суух уед жинхэнэ чиний хэлээд байгаа ИЛЖИГ болно. Бусдыг тавлавал хэзээ нэг цагт оор дээр чинь буудаг жамтай. Эсыэл ээжийг чинь эцэг чинь ИЛЖИГ болгодоггуй бол одоо болгоно! Ингэхээр чамд сайхан байх уу? Эмээ, ээж, эгч, эмэгтэй дуугуй юм шиг битгий хогийн юм бичиж бай лдаа.

    • Зочин 2015/06/01
      Ene hoshnog 2 gomogin urguj avsan huhed bsin bgaz esvel etseg shig uhantai yum ni ehtei ni yag urihen helj bga shig hartsidag bj l de chavas esvel gudmand hayagdsan zolbin bsin bgaz

    • Зочин 2015/05/31
      Chi uuruu ehneree ambaardaad l baij bai. Tegeed yu bolohiig harahgyi yu

  • uyanga 2015/05/29
    Bvh nohrvvd ingej bodoj ehnervvdee oilgoj hvndleesei.

    11 0 Хариу бичих
  • Зочин 2015/05/29
    Emegtei hun eregtei hunii hiij chadah bugdiig hiij chadna bur iluug ch hiij chadna emegtei hun eregtei huniig bodvol zorigtoi tuushtai uhaalag setgeliin hattai amidraliin tuluu temtsdeg humuus baidag yum shuu tiimees ymr ch er hun emegtei hunees iluu gej heleh erh baihgui

    11 1 Хариу бичих
    • Зочин 2015/06/16
      Haha chi heden nastai ve. Eregtei emegtei hunii ali n ch iluu bish. 2uulaa yag adilhan gej bodoj amidar. Ingej gomorhson maygaar eregtei humuustei haritsaad baival chi amidraldaa hezee ch setgel hangaluun baij chadahgui baisaar baigaad uhne. Chi eregtei hun shig baij hezee ch chadahgui. Zugeer emegteigeeree baigaad saihan ger bultei bolj sain amidar.

  • hell 2015/05/29
    Gehde eregtei hun n bas ajil hiiged ter ajiliig tootsohgui zovhon emegtei n ajilaad ydarsan meteer n tootsoh yum 2 uula adilhan ajil hiij baiga gedgiig l oilgoh heregtei

    5 4 Хариу бичих
  • t 2015/05/29
    Harin manai nuhur eniig mynga unshaad ch.namaig oilgohgvi harin ch bvr unshuulchuul uurlj ch mgadgvi shvv getvvv

    1 0 Хариу бичих
  • туул 2015/05/28
    Азтай бүсгүй юм даа. Ийм урамсартай хүнтэй суудаг

    10 0 Хариу бичих
    • uyanga 2015/05/29
      Harin tiime nuulgvi helehed ataarhlaa

  • Зочин 2015/05/28
    Yasan mundag nohor ve. 1 huuhedtei ehneree ingej hairlaj bg yum chin 4 Bol oshoo ih hairlah ni ee

    4 0 Хариу бичих
  • Zochin 2015/05/28
    salahgui amidarch bval ch bas yahav , salval ehner yutai uldehuu ?! Gedegl bdag yum daa

    9 3 Хариу бичих
    • Зочин 2015/05/28
      Нөхрийнхөө орлогын 50% авах эрхтэй.Хөрөнгийнхөө мөн адил

  • soko 2015/05/27
    mash zob bodoltoi hun ba hedii gadaad hun ch gesen erchuud mini unshaad ehneruudee joohon ch gesen oilgoj bgarai gert suudag ajilgui abgai gej buu bodoj bgarai

    9 0 Хариу бичих
  • gerel 2015/05/27
    mundag zaluu bn shu nuhurtuu unshuulnaa

    1 1 Хариу бичих
  • sahilgagui shaar 2015/05/27
    tgd endees odort 3 hoolloh hoolnii mongo hasaad, honogiin buudliin mongo hasaad.tgd bas bus yum hasaaad ehner orond orohviidee

    1 17 Хариу бичих
    • Зочин 2015/05/28
      tegvel bas unegui sex gej bhgui shdee.... buh yumaa tootsuul.... erchuud urund orood duusah viidee

  • mmmm 2015/05/27
    Tiishdee ingeh heregtei bhgui yu nohortoo unshuulnaaa

    4 0 Хариу бичих
  • Bold 2015/05/27
    Dotor davchdaad ehneree orovdchihloo. Bushuu harij hanidaa tus dem bolyo do

    58 0 Хариу бичих
  • khaliunaa 2015/05/27
    Ymar goe ym be manaihnii nuhurvvd engej vnelehgui ch gsn chi yu hsn ym gj helhee bolimoor bga ymda

    27 1 Хариу бичих
  • 9999999 2015/05/27
    Wow gaihaltai yma

    1 0 Хариу бичих
  • Зочин 2015/05/27
    Manai nuhur eniig toocoj uzeesei bilee

    1 1 Хариу бичих
  • unenshde 2015/05/27
    Manai mynganbayr ah chin tsaling bol tultal ogdiin bnshdee bas l uhaalag hun yumaa

    10 3 Хариу бичих
    • Зочин 2015/05/27
      atsnii chin myanganbayr

  • araichde 2015/05/27
    eej hunii hair ehner hunii uurgiig mongoor unelj boldiimu. shuudriin usaar tsai chanaj oghod neg shono hohuulsen achiig ch hariulj chaddahgui geed mongolchud ali deeres meddeg bsan bhad bur jiliin neg mashinii l mongo bnashde. emgtei huniig ingj dormjloj bolohgui aygui bol jild hed sexdehnuu tsalingiin bas bodood gargachih yum bnlddaa

    2 42 Хариу бичих
    • Зочин 2015/05/27
      chinii bodoj bgaa unen gehdee chinii bodoj bgaag baitugai ene zaluugiin yrij bgaag oilgoh hun howor uundl uchirn bgaa ymdaa

    • Зочин 2015/05/27
      uuu yun ch surtei yum bilede infej unelexgui xumuus uchnuun l bgashd xarin mundag zaluu bna

    • Зочин 2015/05/27
      Surtei surel ve chi

    • Зочин 2015/05/27
      яах гэж ингэж худлаа цэцэрхэж тэнэгтэж байдаг юм ???

  • Зочин 2015/05/27
    Алмаснаас ч илүү үнэтэйм байжээ!

    4 0 Хариу бичих
    • Зочин 2015/05/29
      Hahahah yoooyooo

  • tseegii 2015/05/27
    uhaalag zaluu yumaa amjilt husey :|

    1 0 Хариу бичих
  • a 2015/05/27
    Цалингүй ажил

    2 0 Хариу бичих
  • Болор 2015/05/27
    Ухаалаг залуу байна даа

    1 0 Хариу бичих
  • Зочин 2015/05/27
    Ажилгүй биш л дээ, гэрийн ажилтай хүн шүү дээ

    3 0 Хариу бичих
    • Зочин 2015/05/30
      Мундаг ухаантай залуу байна шүү


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох