МЭДЭЭ НЭМЭХ  

Асуудал: Амны эвгүй үнэр

  • 9,597 уншсан
  • 2
  • 2015/05/27

Амнаас гарах эвгүй үнэр буюу шинжлэх ухааны хэллэгээр галитоз бол хүний хамгийн зөв имижийг ч эвдэж, гэр бүлийн болон нийгмийн байдалд нь сөрөг нөлөө үзүүлж болох таагүй асуудлын нэг юм. Хамгийн гол нь хүн өөрөө олны дунд санаа амар байж чаддаггүй.

Энэ байдлаас гарах хамгийн зөв арга замыг хайж, олох нь тун чухал. Гэхдээ зарим хүн энэ тухайгаа мэдэхгүй яваад байдаг. Өөртөө итгэлтай байхын тулд амнаас тань эвгүй үнэр гарч буй эсэхийг шалгаж тогтоох ёстой.

Үүнийг яаж тодорхойлох вэ?

Хамгийн хялбар арга нь ойр дотныхонтойгоо ярилцах. Ялангуяа хүүхдүүд үнэн байдлыг яг таг хэлэх болно. Эсвэл бугуйгаа долоогоод 10 секундын дараа үнэрлэж үз. Эсвэл алгаараа ам хамраа дарж байгаад амьсгалаа гарга. Юу ч мэдэгдэхгүй байвал хамгийн шалгарсан арга: нэг удаагийн маск худалдан авч зүүгээд минут орчим амьсгал. Маскнаас гарч буй үнэр таны амнаас гарч буй үнэртэй адил байх болно. Орчин үед хүний амнаас гарч буй үнэрийг 5 баллын системээр тодорхойлдог аппарат гарчээ. Мөн эмнэлгийн нөхцөлд амьсгал шинжигч тусгай төхөөрөмж хэрэглэдэг.


Яагаад амнаас муухай үнэр гардаг вэ?

Галитоз нь нэг бол амны хөндийн ариун цэврийн шаардлагыг хангаагүйгээс, эсвэл бие организмд ямар нэг өвчин эмгэг байгаагаас шалтгаалан үүсдэг.

Өглөөгүүр аманд муухай амт амтагдаж гашуу оргидгийг та нар лав мэдэх байх. Үүнийг өглөөний галитоз гэх бөгөөд цэвэр физиологийн асуудал тул шүдээ угаасны дараа хялбархан алга болно. Зарим нэг хүнсний зүйл, тухайлбал сонгино, сармис, байцаа зэргээс болж амнаас эвгүй үнэр ханхлах удаа байдаг. Мөн тамхи татдаг хүний амнаас гарах үнэр байна. Эдгээр нь бүгд хялбар арилгаж болох физиологийн галитоз юм.

Харамсалтай нь, манай гарагийн хүн амын дөрөвний нэг хувь нь эмгэг галитозтой байдаг. Энэ үед ямар ч угаалга, цэвэрлэгээ тус болохгүй, тааламжгүй үнэр байсаар л байдаг. Галитоз үүсэх шалтгаан маш олон янз. Юуны өмнө амны хөндийн ариун цэврийг сайн сахиагүйгээс шүдэн завсар үлдсэн хоолны үлдэгдэл ялзарч бактер хуримтлагдах, шүдний өвчин, буйлны үрэвсэл, таараагүй хиймэл шүд, гүйлсэн булчирхайн үрэвсэл, хамрын дайвар хөндийн үрэвсэл, архаг ринит, чих, хамар, хоолойн өвчнүүд, хоол боловсруулах замын өвчлөлийн үед галитоз бий болно.

Байнга хэтрүүлэн иддэг хүмүүсийн амнаас эвгүй үнэр гарах тохиолдол бий. Энэ үед төрөл бүрийн шингээгч бодис: идэвхжүүлсэн нүүрс, Фестал, Панкреатин, Мезимийн найрлагатай эм бэлдмэлүүдийг ууж, хэрэглэж болно.

Мөн их ярьдаг ажилтай хүмүүсийн амнаас эвгүй үнэр гардаг. Энэ нь амны хөндийг чийгшүүлэх үүрэгтэй шүлс багассанаас амны салст бүрхэвч хуурайшсанаас болдог. Шүлсэнд бактерийн эсийг устгагч лизоцим хэмээх фермент агуулагдаж байдаг. Түүнчлэн шүлс бактераар ялгарсан хор, хоолны үлдэгдлийг уусгаж байдаг. Иймээс шүлс багасах нь амнаас эвгүй үнэр үнэртэх гол шалтгаануудын нэг юм.

Бас амны хөндийн бус өвчин, тухайлбал уушиг, дотоод шүүрлийн тогтолцооны эмгэгээс шалтгаалан галитоз үүсч болно. Зарим төрлийн эм бэлдмэл ууж хэрэглэх, хоолны дэглэм барих, өлсөх үед амнаас эвгүй үнэр гардаг.

Хэлээ сайн ажигла. Хэлэн дээр цагаан буюу шаравтар өнгийн зузаан өнгөр тогтсон байвал хоол боловсруулах систем асуудалтай байна гэсэн үг.


Амны эвгүй үнэрийг яаж арилгах вэ?

Хэрвээ галитоз нь ямар нэгэн өвчин эмгэгтэй холбоотой биш бол энгийн аргаар арилгаж болно.

♦ Амьсгал цэвэршүүлэгч шүршлэг, бохь, гаа хэрэглэж болно. Алим, лууван идэх, кофе зажлах зэрэг нь тус болдог. Яншуй, сельдерей зажлахад сонгино, сармисны таагүй үнэр алга болдог. Эдгээр арга нь удаан үйлчлэхгүй ч нэг удаа аминд орж болох юм.

♦ Өдөрт 2 удаа шүдээ угааж бай. Спирт агуулсан оо авч болохгүй, амны салстыг хуурайшуулна. Хлорт нэгдэл агуулсан, бактерийн эсрэг оо хэрэглэж байх нь зүйтэй. Шүд амаа хичнээн сайн угаасан ч үнэртэй байвал шүдний эмчид хандах хэрэгтэй гэсэн үг.

♦ Хэлэн дээрх өнгөрийг орой бүр цайны халбаганы ишээр хусан авч байх хэрэгтэй. Угнаас нь үзүүр хүртэл нэгд нэгдгүй нямбай хусаарай. Бага зэрэг таагүй ч, маш үр дүнтэй, хэрэгтэй ажил.

♦ Юм идсэний дараа заавал амаа зайлж бай, харин цайгаар биш шүү!

♦ Зориулалтын утас хэрэглэн шүдний завсраар тогтмол цэвэрлэж байх хэрэгтэй.

♦ Их ярьдаг ажилтай бол хажуудаа аягатай ус тавиад ойр ойр балгаж бай.

Эдгээр аргууд тус болохгүй бол галитозын шалтгааныг бие организм дотроосоо эрж хайх хэрэгтэй дээ. Юуны өмнө чих, хамар хоолойн эмчид оч. Мөн дотрын эмчид заавал хандах хэрэгтэй. Голдуу өвчин газар авсан үед амнаас эвгүй үнэр гардгийг мартаж болохгүй шүү. 


Өвчин ямар үнэртэй байдаг вэ? 
 
♦ Биенээс хүхэрт ус төрөгч (ялзарсан өндөгний үнэр) үнэртэх нь уургийн задралын үйл явцын шинж гэнэ. Энэ үнэрийг дагалдан хоол идсэний дараа гэдэс өвдөж, хэхрүүлж, дотор муухайрч байвал ходоодны хүчил багассан гастрит, шархлаа, дивертикулёз зэрэг өвчний шинж тэмдэг байж магадгүй.

♦ Аманд исгэлэн амт амтагдаж, хүчил үнэртэж байвал ходоодны хүчил ихэссэн гастрит, хоол боловсруулах замын өвчнүүд, ходоод гэдэсний шархлаа байж болзошгүй.

♦ Аманд гашуу оргиж, эвгүй үнэр үнэртээд байвал элэг, цөсний өвчний шинж тэмдэг мөн гэнэ.

♦ Амнаас шээс үнэртэх тохиолдол байдаг бөгөөд энэ нь бөөрний хүнд өвчний шинж ажээ.

♦ Амнаас өмхий үнэртэх нь дисбактериоз, шулуун гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөний гажуудал, гэдэсний түгжрэл өвчний шинж тэмдэг байж болно.

♦ Нойр булчирхайн үрэвсэл, чихрийн шижин өвчний үед ацетон үнэртдэг.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Асуудал: Амны эвгүй үнэр
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

2 Сэтгэгдэл


  • Зочин 2015/07/04
    Duu hogjim, medeelel zui hereggui gej henees sonsson erguu mal ve? 21-r zuund medeelel zuiguigeer hol yawaarai! Duu hogjim bol hund goo zuin bolowsrol olgodog.

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/07/04
    EnIig barag 10 jiliin hicheeliN systemd oruulbal taarah ym baahan umhii amtzi humuus herggui duu hugjim medeel zui ntr orj bhar lol

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох