МЭДЭЭ НЭМЭХ  

Америкийн эмгэнэлт явдал: Уугуул иргэдийг хядсан нь

  • 2,076 уншсан
  • 5
  • 2015/05/27

Нэгэн зүйл:

1830 онд АНУ-д индианчуудыг газар нутгаас нь нүүлгэн шилжүүлэх хууль гарчээ. Ерөнхийлөгч А.Жексоны засгийн газар Жоржиа, Миссисипи, Алабама, Флорида мужуудаас нутгийн уугуул оршин суугчид болох чироки, чокто, чикасо, крик, семинол омгийн индианчуудыг хөөжээ. Эдгээр ард түмнийг тухайн үед хүн суурьшаагүй зэлүүд байсан одоогийн Оклахома муж руу цөлсөн байна.

Нэгэн зүйл:

Дөнгөж 1960 онд канадын индианчууд сонгуульд оролцох эрхтэй болсон байна.

2007-12-20:

Дакот омгийн индианчууд АНУ-ын бүрэлдэхүүнээс гарч, засгийн газартай хийсэн байсан бүх тохиролцоог цуцлав.

Умард америкийн дакот омгийн индианчуудын төлөөлөл АНУ-ын засгийн газартай 150 жилийн өмнө хийсэн гэрээг цуцалж буйгаа мэдэгдэв.

"Үүнээс хойш бид АНУ-ын иргэд байхаа больж байна. Манай тусгаар улс 5 мужийн нутаг дэвсгэрийг хамарч байгаа. Энэ нутаг дэвсгэр дээр амьдардаг хэн ч гэсэн бидэнтэй нэгдэж болно" гэж индианчуудын эрхийн төлөө тэмцэгч Рассел Минс мэдэгджээ. Тэрээр Вашингтоны нэгэн сүмд цугласан боливийн элчин сайдын яамны төлөөлөгчид болон хэвлэлийнхэнд хандан энэ мэдэгдлийг хийсэн байна. АНУ-ын иргэншлээс гарахыг хүссэн хэнд ч шинэ пасспорт болон жолооны үнэмлэх олгогдох болно гэдгийг тэр бас онцлов.

Дакот омгийн тэргүүнүүдээс АНУ-ын төрийн департаментэд илгээсэн бичигт дурдахдаа, зөвхөн нэг талын шийдвэрээр гэрээг цуцалж буйн шалтгаан нь "гэрээний гоё сайхан үгс зөвхөн цаасан дээр л байгаа бөгөөд бодит нөхцөл байдалтай огтхон нийцэхгүй" байгаа явдал ажээ. Илгээмж бичигт онцолсноор, "гэрээний заалтууд удаа дараа зөрчигдөж, соёлын үнэт өв, газар нутаг, ёс заншлыг устгаж байна" гэжээ. "Дакота омог өмнө нь АНУ-ын засгийн газартай 33 гэрээ хийсэн байсан. Үүнээс хойш бид тэдгээрийг дагаж мөрдөхгүй ээ" гэж Филлис Янг мэдэгдэв. Энэ хүн 1977 онд уугуул ригэдийн эрхийн төлөөх олон улсын чуулга уулзалтанд оролцож байсан юм. Гэрээг цуцалж буйд ямар ч хууль бус үйлдэл байхгүй гэж Минс хэлж байна. "Энэ нь харин ч АНУ-ын хууль тогтоомжтой тэр тусмаа Үндсэн Хуулийн 6-р заалттай бүрэн нийцэж байгаа". "Энэ үйл ажиллагаа 1980 оны Венийн конвенциэр батлагдсан, гэрээ хэлцлийн тухай хууль тогтоомжид нийцэж байгаа. Харин тухайн үед энэ хууль тогтоомжийг АНУ ч, дэлхийн бусад орнууд ч хүлээн зөвшөөрч баталсан. Тиймээс бид эрх чөлөөгөө эдэлж тусгаар тогтнох хууль зүйн эрхтэй" гэж Минс хэлж байна.

Хэвлэлийн бага хурал үеэр дакот омгийн тэргүүнүүд аль хэдийн Боливи, Чили, Өмнөд Африк, Венесуэл гэх мэт гадаад улсын элчин сайдын яамдаар айлчилсан, цаашид өөрсдийн үйл хэргийг хилийн чанадад үргэлжлүүлэн тэлэх болно гэдгээ мэдэгджээ.

Шинээр тусгаар тогтносон Дакот (Лакот) улс нь өөрийн бүрдэлд Небраск, Өмнөд Дакот, Умард Дакот, Монтана, Вайоминг зэрэг мужийн хэсгүүдийг агуулна.

Дакотын тэргүүнүүд ойрын хугацаанд багтаан хэд хэдэн улсад дипломат төлөөлөгчийн газрууд нээхээр зэхэж байна.

Түүх сөхвөл, дакот омгийн индианчууд эрх чөлөөний төлөөх тэмцлээ 1974 оноос идэвхтэй эхэлжээ. Тус онд дакотчууд Тусгаар тогтнолын тунхаглалаа баталсан байна (яг л АНУ англиас тусгаарлах тунхаглалаа баталж байсан шиг). Мөн оны намар нь НҮБ АНУ-ын ширүүн эсэргүүцлийг үл харгалзан уугуул иргэдийн эрхийг хамгаалах тунхаглалыг баталж байжээ.

Нэгэн зүйл:

1982 оны зун Навахо омгийн индианчууд өөрсдийн оршин суудаг Блэк-Хилс хавийн газар нутгийг "индианчуудын тусгаар улс" гэж зарлажээ. Гэвч америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ үйл явдлыг хав даран чимээгүй өнгөрөөж, харин холбооны засгийн газар үл ойшоосон дүр эсгэж өнгөрөөсөн байна.

1982 оны 9 сарын 20-25-нд Калифорни мужийн Дэвис хотод Америкийн Индианчуудын Олон улсын Анхдугаар шүүх хуралдсан байна. Энэ чуулганд АНУ, Канад төдийгүй Гватемал, Никарагуа, Сальвадор, Чили, Перу зэрэг улсын 150 гаруй индиан омог, байгууллагын төлөөлөгчид оролцжээ. Энэ шүүх хурал нь олон улсын хууль эрх зүйн хэм хэмжээнд тулгуурлан дэлхийн бүх уугуул ард түмний нэрийн өмнөөс АНУ-ыг шүүсэн байна. Ялын тогтоолд дурдсанаар, "АНУ-ын зүгээс Хойд америкийн индиан ард түмнүүдийн эсрэг явуулж буй аймаглан устгах (геноцид) бодлого одоо ч үргэлжилсээр байна. Энэ бодлого харин ч улам өргөжиж, одоо бол АНУ бүр дэлхий даяар уугуул ард түмнүүдийг устгах бодлогыг дэмжиж, зохион байгуулж, оролцож байна. Төв болон Өмнөд Америк, Африк, Дундад болон Алс Дорнодын фашист хунт дарангуйлагч дэглэмтэй улсуудад АНУ нь хамгийн орчин үеийн зэр зэвсгийг байнга нийлүүлж байна. Ерөнхийлөгч Рейганы үеийн АНУ-ын цэрэг дайны бодлого бол ерөөсөө л зэвсэглэлээр хөөцөлдөх бодлого бөгөөд асар их хөнөөлтэй үхлийн зэвсгүүдийг дэлхийн өнцөг булан бүрт тэр тусмаа гуравдагч ертөнцийн орнуудад худалдаалж байна. Дэлхийн өнцөг булан бүрт уугуул ард түмнүүд ядууралд нэрвэгдэж, өлсөж, эмнэлгийн тусламж, орон байрны хангамж, боловсролоор дутагдаж байхад АНУ зэвсэглэлээр наймаа хийж байна. Шүүх хурал ийм геноцид бодлогыг эрс буруушааж байна" гэжээ.

Нэгэн зүйл:

1492 онд испани далайчин Колумб тус тивд хөл тавих үед Хойд Америкт ойролцоогоор 15 сая гаран уугуул оршин суугч байсан гэж үздэг байна. Түүнээс хойш 350 жил өнгөрөхөд уугуул иргэдийн тоо 1 сая хүрэхгүй болтлоо буурсан байжээ.

Нэгэн зүйл:

Өнөөдөр АНУ даяар өргөн тэмдэглэдэг Thanksgiving буюу Талархлын өдрийн баяр нь үнэн хэрэгтээ Америкийн уугуул иргэдийг үй олноор нь хоморголон хядсанаа баярлан тэмдэглэж буй хэрэг ажээ. Мэдээж цаг хугацаа улиран өнгөрөхийн хэрээр уг "баярын" жинхэнэ гарал үүсэл, шалтгаан нь бүдгэрч, хүмүүс ч тэр бүр мэдэхгүй зүгээр л хөөрцөглөн баярлаж тэмдэглэдэг болжээ. Энэ баяр манайд ч мэр сэр тэмдэглэгддэг болсон нь харамсалтай.

Нэгэн зүйл:

Хойд Америкт 1600-аад оноос 1900-аад он хүртэл үргэлжилсэн уугуул америкчууд ба цагаан арьст колоничлогчдын хоорондын тэмцэлд (дайнд) уугуул иргэдийн 75-80 хувь нь амь үрэгджээ. Тэдний дийлэнх нь цагаан арьстнуудын тээж ирсэн элдэв өвчнөөр үхжээ. Ийм учраас одоо ч гэсэн америкийн зарим нэгэн түүхч энэ бол санаатай хядлага байгаагүй, индианчууд зүгээр "азгүй" болохоороо л өвчнөөр үхсэн гэх маягийн зүйлийг ярьж бичиж, цагаан арьстны колоничлолыг "өмгөөлдөг" гэнэ. Үнэн хэрэгтээ англичууд болон францчууд уугуул иргэдийг "биологийн" болон "бактериологийн" зэвсэг хэрэглэн устгасан гэдэг нь ойлгомжтой.

Нэгэн зүйл:

Багцаалсан тоо баримтаар бол нийт 100 сая гаран уугуул иргэн амь үрэгдсэн эсвэл орон гэр газар нутгаасаа хөөгдсөн байдаг ажээ.

Нэгэн зүйл:

АНУ-ын эрх баригчид уугуул иргэдийг бүхэл бүтэн овог аймгаар нь газар заан цөлсөн бөгөөд тэд одоо ч тэр "цөлсөн" газарт нь амьдардаг. Ихэнхдээ энэ нь үржил шимгүй, хуурай ширүүн газар нутаг байдаг. АНУ-д уугууд иргэдийн амьдардаг нутгийг "indian reservation" буюу "резерваци" (нөөц газар, агуулах, саравч, арын хашаа, малын хашаа гэх мэт утгаар хэрэглэгдэнэ) хэмээн нэрийддэг. Бараг л доромжлол мэт нэршил гэсэн үг.

Америкийн эмгэнэлт явдал: Уугуул иргэдийг хядсан нь
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Америкийн эмгэнэлт явдал: Уугуул иргэдийг хядсан нь
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

5 Сэтгэгдэл


  • Зочин 2015/07/07
    Индианчууд "цагаан чөтгөр"-үүдийг үнэхээр сайхан сэтгэлээр угтаж авсан байдаг. Эрдэнэшишийг загасаар бордож тарих аргыг зааж өгсөн, тосгоноороо өлсөж үхэх гэж байхад нь цацагт хяруул авчирч өгж байсан, түүнээс хойш талархлын баяр гээчийг хийдэг болсон байх жишээний. Тэгэнгүүт л нөгөөдүүл нь эргүүлээд хядчихаж байгаам. Тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ гэдэг.

    1 0 Хариу бичих
  • рхгэохгр 2015/06/28
    америкчууд бол дэлхийгээс зайлахаар хүмүүс

    0 0 Хариу бичих
  • Altantsetseg Tsanjid 2015/05/28
    nutag taa ezen baih heregtei de

    1 0 Хариу бичих
  • кккк 2015/05/28
    эзэнтэй байсан газар дээр оччихоод л "нээсэн" гэж яриад байгаа юм даа

    4 0 Хариу бичих
  • үнэн 2015/05/27
    Үнэн. Америкчууд үнэхээр ийм л хүмүүс.

    5 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох