МЭДЭЭ НЭМЭХ  

Халзралт болон эрчүүдийн үсний бусад асуудал

  • 4,034 уншсан
  • 1
  • 2015/05/28

Эрчүүд өөрсдөө тоохгүй царайлдаг ч яг үнэндээ бол халзрах, бууралтахаас “үхтлээ” айдаг ажээ. Гэсэн хир нь урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна энэ тэр гэж огт байхгүй хүнд гарууд. Эрчүүд үсээ арчлахдаа (арчлахгүй явснаас гэвэл илүү зөв байх) гаргадаг гол алдааны талаар өгүүлье.

Алдаа № 1. Халзралт

Халзралтын процесс нь эрэгтэй хүний тестостерон гэдэг даавартай холбоотой болохыг эрдэмтэд дөнгөж тогтоож аваад л санаа нь амран хаячихсан юм байж. Харин эрчүүд хүнд байдлаас аятайхан гарчих арга зам сүвэгчлэн, үсээ мулзайтал хусуулах болж үүнийгээ “мода” болгож ч үзжээ. Гэхдээ энэ бол зүгээр л «жаахан ч гэсэн эсэргүүцэл үзүүлж байж бууж өгөх»-ийн нэг хэлбэр юм.

Харин халзралтыг хэсэг ч болов хугацаагаар хойшлуулах арга бий гэнэ.

Дигидротестостерон (тестостероны илүү хүчтэй хэлбэр) хэмээх дааврын илүүдэл, ус, агаарын бохирдол зэрэг экологийн хүчин зүйлс, байнгын стресс, толгойн арьсны цусан хангамж дутагдах, үсээ буруу арчлах зэрэг шалтгаануудаас болж эрт халзардаг. Эдгээр нөлөөнөөс зайлсхийж явбал идэр залуудаа биш, харин нас хэвийсэн хойноо л халзралттай нүүр тулж болох юм.


Алдаа № 2. Халзрах хугацаа

Энэ тал дээр ч эрчүүд алдаа гаргадаг. Ааваасаа хэзээ халзарч эхэлснийг нь битүүхэн сураглаад авсан байх. Ааваасаа биш, харин... ээжээсээ асуух ёстой аж. Нарийн яривал, ээжийнхээ ааваас, нагац талынхаа өвөө, өндөр өвөө хэзээ халзарч эхэлснийг асууж болно. Учир нь «халзралтын генийг» аав биш, ээж хадгалж хүүдээ дамжуулдаг байна. Ээжээсээ асууж мэдэж аваад, дотроо бодолтой байж, арга хэмжээ авч эхэлдэг юм шүү!


Алдаа № 3. Буурал үс

Үс бууралтах нь яалт ч үгүй физиологийн үйл явц. Иймээс ихэнх эрчүүд үүнийг зайлшгүй болох зүйл хэмээн хүлээж авдаг. Нэг талаар тийм л дээ. Үсний пигмент алдагдаад эхлэхийг зогсоох аргагүй. Гэвч! Үс бууралтахыг нилээд их хугацаагаар хойшлуулж болох арга хэрэгслэл бий. Эдгээрийг хэрэглэхийг хэн байг гэсэн юм бэ?

В1, В2, В6, РР амин дэмүүд, тирозин (ихэнх уургийн найрлаганд ордог бодис), зэс зэрэг нь пигментийн тогтвортой байдалд эерэгээр нөлөөлдөг.

Мэдрэлийн ядаргаа (уур уцаар, стресс), цус багадалт, архаг ядаргаа, наранд ихээр явах зэрэг нь үсний пигментийг задалдаг. Эдгээр шалтгаануудаас зайлсхийж, эрүүл зөв хооллон, төрөл бүрийн амин дэмийг зөв хэрэглэж байвал үс бууралтахын зовлонг үзэлгүй өнө удаан жил алхах болно.


Алдаа № 4. Тослог үс

Цэвэрч нямбай, гадаад байдалдаа анхаардаг эрчүүд үсээ хэт тослог болж байгааг мэдэрмэгц ойр ойрхон угаагаад байдаг. Гол алдаа нь үүнд л байгаа юм. Үс хэт тослог болох нь бие организмын дотоод асуудал тул эхлээд үүний учрыг олох хэрэгтэй. Бие махбодид селен, цайр, В-ийн төрлийн амин дэмүүд эсвэл ханаагүй тосны хүчил дутагдсанаас, мөн тосны булчирхай хэт их хэмжээний шүүдэс ялгаруулснаас үс тослог болдог. Чухам аль шалтгаан нь болохыг эхлээд тодруулж, эмчилгээ хийлгэх нь зүйтэй.


Алдаа № 5. Үс өнгөө алдах

Үс хэт хуурайшсан (тослог багатай) гэсэн үг. Эрчүүд ээ, 2 шалтгаанаар үс бага зэрэг тослогтой байх хэрэгтэй гэдгийг мэдэж ав! 1-рт: тослог нь усний гол шилбийг хуурайшихаас хамгаалж, тосолж өгдөг. Ингэснээр үсийг жигд, уян зөөлөн, гялалзсан өнгөлөг болгодог. 2-рт: үсний тослог дотор байгаль эхийн урьдчилан бэлдсэн халдвар эсэргүүцэх ариутгагч бодис байдаг. Иймээс үсээ хэт ойрхон угааснаар энэ бодисыг үгүй хийж оронд нь өвчин үүсгэгч бактеруудыг үсэндээ тээж явах эрсдэлд орно. Үүнээс болж үс өнгөө алддаг аж.


Алдаа № 6. Сахлын асуудал

Хэрвээ та сахалтай бол түүнийгээ яг л толгойн үс шигээ, магадгүй бүр илүү ихээр санаа тавин арчлах хэрэгтэй гэнэ. Сахлын тусгай шампунь, зөөлрүүлэгч байдаг аж. Ямар ч байсан эрчүүдийн сахал дотор олон тооны, бүр дэндүү олон тооны бактер хадгалагдаж байдгийг сануулах нь зөв байх. Түүгээр ч барахгүй сахалдаа аль болохоор цөөн хүрч, гараа сайтар угааж байхыг эрүүл ахуйч-эмч нар зөвлөдөг байна.


Алдаа № 7. Үсний хаг

Хагтай тэмцэх тал дээр эрчүүд бараг бүгд алдаа гаргадаг байна. Ямар нэгэн өндөр үнэтэй, супер шампунь аваад л энэ асуудлыг шийдэж орхино гэж бодож байгаа бол огтхон ч үгүй шүү. Хаг үүсэх шалтгааны 99% нь толгойн арьсанд, үсэнд биш, харин бие организм дотор явагддаг. Ингэхэд та ер нь өөрийнхөө дааврын суурийг хамгийн сүүлд хэзээ шалгуулсан бэ? Хэзээ ч үгүй гэж таамаглаж байна. Тэгвэл энэ дааврын суурийн өөрчлөлт л хаг үүсэх гол шалтгаан болдог ажээ. Таны гэдэс дотор ямар байна? Жаахан асуудалтай юу? Тэгвэл үс чинь хагтах нь байна. Та зөв хооллож чаддаг уу? гэх мэт...Үнэн хэрэгтээ хаг бол маш өчүүхэн мөөгөнцөр юм шүү дээ. Гэхдээ хүний дархлааны систем хэвийн ажилладаг бол мөөгөнцрийг олшрохоос нь өмнө устгаж чаддаг байна. Ингээд бодохоор үс тань хагтаад эхэлбэл эмчид хандах нь зөв байж таарлаа.


Жич: Зуны цагт үс ихээр ургадаг тул одооноос үсэндээ санаа тавьж эхэл! Бас унтаж байх үеэр үс хурдан ургадаг тул сайн амарч, нойр авч байхыг зөвлөе!

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Халзралт болон эрчүүдийн үсний бусад асуудал
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

1 Сэтгэгдэл


  • shuumjlegch 2015/10/25
    tegeed emchruu zalgasnaa - us hagtaad bhiin geh ni baishd :))

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох