МЭДЭЭ НЭМЭХ  

Хамгийн алдартай орхигдсон 20 хот (I хэсэг)

  • 12,231 уншсан
  • 2
  • 2014/01/23

1.Тикаль, Гватемаль улс. Тикаль хот бол майя омгийн индианчуудын босгосон хамгийн том хотуудын нэг юм. Манай эриний өмнөх 7-р зуунд баригдсан энэ хот оргил хөгжлийнхөө үед 200 орчим мянган хүн амтай байжээ. Тикалийн түүх эмгэнэлт үйл явдлуудаар дүүрэн бөгөөд олон тооны дайн, самууны дараа 10-р зууны сүүлээр хүмүүс хотыг орхин одсон гэдэг. Тэр цагаас хойш Тикаль сүнс сүүдэр тэнүүчилсэн хаягдмал хот болон үлдсэн юм.


2. Ктесифон. Ирак. 2-7-р зууны үед Ктесифон хот Парфян, Сасанид улсуудын нийслэл байв. Өнөөг хүртэл хадгалагдан үлдсэн тоосгон байгууламжууд нь овор хэмжээ болон сүр жавхаагаараа бишрэл төрүүлэм ажээ.


3. Агуу Зимбабве. Өмнөд африкийн Зимбабве улсын нутагт орших эртний хотын туурийг ингэж нэрлэдэг. Археологчдын үзэж буйгаар энэ хот 1130 онд байгуулагдсан бөгөөд 300 жилийн туршид Шон омгийнхны гол шүтээн байсаар иржээ. Хотын өндөр чулуун хананы дотор 18000 хүн амьдарч багтахаар том. Өнөөдөр хотын хана нь Агуу Зимбабвегийн  хамгийн суут  гайхамшиг болоод байгаа юм. 5 метр өндөр энэ ханыг барилгын ямар ч зуурмаг хэрэглэлгүйгээр босгосон гэдэг.


5. Багерхат, Бангладеш. Ганга болон Брахмапутра 2 мөрний уулзвар дээр оршдог энэ хот 15-р зуунд босчээ. Мандан бадралтын үед нь энд 360 сүм хийд байсан гэдэг. Гэвч хотыг үндэслэгч нас эцэслэсний дараа Багерхат уналтын байдалд орж, ширэнгэн ой бараг бүхлээр нь залгижээ.Өнөө үед хотын зарим хэсгийг цэвэрлэж, жуулчдад үзүүлэх болсон байна.


6.Меса-Верде - Үндэсний парк. АНУ. Колорадо мужийн Меса-Верде Үндэсний паркт анасази омгийн индианчууд 6-8-р зууны үед байгуулсан эртний хотуудын балгас олноор оршдог. Хамгийн том байгууламж нь алдарт “ Чулуун ордон “ бөгөөд үүнийг үзэхээр жилд 700 гаруй мянган жуулчин ирдэг байна. Хот 1300 онд орхигдсон бололтой. Хүмүүс яагаад гэр орноо орхих болсон шалтгаан нь тодорхойгүй ч, удаан хугацаагаар үргэлжилсэн ган гачгаас болсон байж магадгүй гэнэ.


7. Виджаянагар, Энэтхэг. Нэгэн цагт Виджаянагар хот Энэтхэгийн хуурай газрын өмнөд хэсгийг бүхэлд нь захирдаг хүчирхэг эзэнт гүрний нийслэл байжээ. Өнөөдөр хотын суурин дээр Хампи гэдэг тосгон оршдог.Энд сүрлэг хотын үлдэгдэл балгас их байдгаас гадна олон тооны хинди сүм хийд оршсоор байна. Тэдгээрийн нэг болох Пампапатхи сүм нь Виджаянагар хотоосоо ч эртнийх ажээ.


8. Ани хот, Турк. Ани бол орчин цагийн Турк улсын нутаг дэвсгэр дээр байдаг эртний Армяны хаант улсын нийслэл юм. Хотод 100 мянга орчим хүн аж төрж байсан ба сүм хийд олонтой байсан тул “1001 хийдтэй хот” гэж алдаршжээ. 11-13-р зууны үеийн армяны сүм хийдийн туурь болон язгууртнуудын орд харшийн үлдэгдэл манай үеийг хүрсэн боловч төр засгаас нь эдгээр түүхийн дурсгалт зүйлийг хамгаалах талаар огт санаа тавьдаггүй учир тэнэмэл хүмүүс орогнодог, зугаалж наргидаг газар болоод байгаа юм байна.


9. Фивы, Египет. Манай эриний өмнөх 3200 оноос энэ хотод хүмүүс  суурьшиж эхэлсэн гэдэг. Мөн эриний 2000 онд хотод 40 000 хүн амьдарч байсан ба тэр үедээ хамгийн том хот гэж нэрлэгдэж байв.Фивы хот энэ алдраа манай эриний өмнөх 1000 он хүртэл хадгалсан юм. Хотоос үлдсэн балгас өнөөдөр ч гайхал төрүүлэм сүр жавхлангаа хадгалсаар байна. Фивын хамгийн алдартай дурсгалын зүйлс нь Луксорын сүм, эртний Египтийн хамгийн том цогчин дугана болох Карнакийн сүм, мөн Тутанхамоны бунхан билээ.


10. Карфаген, Тунис. Карфаген хот өнө удаан жилийн түүхтэй бөгөөд олон янзын улс орны нийслэл байж үзжээ. Эхлээд мөн Карфаген гэж нэрлэгдэх финик улсын нийслэл байв. Манай эриний өмнөх 146 онд римчүүд энэ улсыг хоттой нь сүйтгэсэн боловч асар удалгүй өөрсдөө Карфаген хотыг сэргээн босгосон гэдэг. Рим мөхсөний дараа Карфаген Вандалын хаант улсын нийслэл болов. 7-р зууны үед арабууд хотыг сүйтгэснээр их хот бүрмөсөн сөнөжээ. Гэвч эртний римийн үеийн нуранги балгас нь манай үеийг хүрч чадсан юм.

 

Үргэлжлэл...

 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Хамгийн алдартай орхигдсон 20 хот (I хэсэг)
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

2 Сэтгэгдэл


  • mungu-olii 2015/01/29
    http://TheWeeklyjob.com/?id=331880 linkeer orood register now daraad burtguuleed uz dee. tanid 25$ oroh bolno. tand bas iim link ugnu. ta uuniigee bas busdad tugeej burtguulsen hunii toogoor tanid 10$ nemegdene. ingesneer dood tal n ta 300$ hursneer munguu avah erhtei bolno. sar buriin 24-30nii hoorond tanid tsalin bodogdoh ba ta dollariin dans Money gram, Western Union geh olon ulsiin guivuulgiin uilchilgeegeer munguu avah bolno.ta linkee ali boloh sain tugeene tanii avah mungunii hemjee usnu. tanid amjilt husie. Jich: ta neesen haygaaraa 30 honogiin tursh orohgui bol tanii hayag automataar ustah bolno. tanid amjilt husie.

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/06/13
    iim goy yrtunts bas baidgaa bi zaaval yvj uzrh bolnoo ene chine minii mergejil ym chine :)

    2 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох