МЭДЭЭ НЭМЭХ  

Хөндий дэлхийн онол

  • 6,391 уншсан
  • 17
  • 2015/05/30

Дэлхий доторхи дэлхий буюу хөндий дэлхийн тухай онолыг эрдэмтэд одоо хүртэл судалж байна. Дэлхий нь хөндий бөгөөд үүнд дээд үе, дунд үе, доод үе гэсэн нийт 3 үеэс бүтдэг байна. Дээд үе нь бидний амьдарч буй үе бөгөөд дунд үе нь газар доорхи хэсэг юм харин доод үе буюу хамгийн гүн хэсэг дэлхийн халуун цөм байдаг хэсгийг ингэж нэрлэдэг байна. Дэлхий нь хөндий бөгөөд үүний дотор өөр ертөнц бий гэсэн онолыг 18 зууны үед эрдэмтэд гаргаж байсан. Энэхүү хөндий ертөнцийн хүмүүс нь бидний мэдэх сөнөсөн атлантууд, шамбалын орны хүмүүс, Агарта, Лемурууд, Харь гаригийнхан гэх мэт оюун ухааны дээд түвшинд хүрж гэгээрсэн хүмүүс амьдардаг байна. Энэхүү хөдний ертөнцийн орох үүд нь бидний амьдарч буй дээд үед байдаг бөгөөд Гималайн өндөр нуруу, Хойд мөсөн тив мөн говийн элсэн цөлийн нууц агуйгаар нэвтэрч болдог талаар санскритэд бичсэн байдаг. Энэ газар доорхи ертөнц рүү нэвтрэхийн тулд хүн оюун ухаан гэгээрлийн дээд төрлийг олсон байх ёстой бөгөөд ингэж чадсан хүн энэхүү бурхадын оронд нэвтэрч чадна гэсэн үг юм. Мөн олон ном зохиолд санамсаргүй байдлаар Хөндий ертөнц рүү нэвтэрсэн хүмүүсийн түүх байдаг бөгөөд бид та бүхэнд тэрхүү болсон явдлын талаархи материалуудыг хүргэж байна.

Picture

Хойд мөсөн далай буюу Арктикийн зузаан мөсөн давхарга нь хүн төрөлхтөний хувьд бүрэн гүйцэд судалж чадаагүй газруудын нэг юм. Далайн түвшнээс доош 11 мянган 11 км гүнд орших Марианы хонхор, нисэх онгоц болон хөлөг онгоцууд үл мэдэгдэх шалтгаанаар хумхийн тоос мэт алга болдог Бермудын гурвалжин хүртэл Арктикийн нууцын хажууд юу ч биш билээ. 1978 онд Арктикт зургаан сар орчим судалгааны ажил хийсэн ЗХУ-ын эрдэм шинжилгээний экспедицийн ажилтан Сергей Волошин 1982 онд АНУ-д цагаачлан гарсныхаа дараа бичсэн "Мөсөн туйлын нууц" номондоо "Арктикийн 20-40 мянган метр зузаан мөснүүд 11-12 сарын эхээр хаа нэг газраа ан цав цуурч бяцхан ангал мэт агуй үүсгэдэг юм.

Эртний эскимосчууд болон тундрын чукча нар өөрсдийнхөө өвөг дээдсийн сүнсийг мөсөн доор оршдог хэмээн ярьдаг бөгөөд тэдний зарим нь энэ талаар янз бүрийн сонирхолтой түүх үлдээсэн байдаг юм.Эдгээр түүхүүд нь шинжлэх ухааны үндэслэлтэй ч юм шиг санагддаг билээ.15 зууны үед буюу 1400 оны дунд үед Шэлоон хэмээх залуу нэг удаа мөсний ангал нээгдэж бяцхан агуй руу зориглон орсон гэдэг.Тэрбээр харанхуй мөсөн хонгилоор бамбар асаан арван км хэртэй явтал мөснүүд гэнэт толь шиг туяаран гэрэлтэж эхэлсэн учир бамбараа унтраажээ.Мөн мөсөн хонгил нь хүний гараар бүтсэн чамин хашлага бүхий шат болон хувирсан бөгөөд доошлох тусам шат нарийсан дугуйрсаар сүүлдээ гишгэж боломгүй нарийхан хөндлүүд болон хувирсан байна.Яг энэ үед түүний хажуугаар сэнтий шиг зүйл дээр суусан аврага том биетэй хүмүүс тойрон нисч хачин дуугаар зандран загнаад эхэлсэн гэдэг.Шэлоон мөсний доорхи агуйн ёроолд гэрэл цацарсан өндөр гоёмсог орд харшууд сүндэрлэж завсараар нь өнгө бүрийн гэрэлтэй дуу чимээ ихтэй хачин зүйлүүд сүлжилдэн зөрөлдөж байхыг олж харжээ.Түүнийг тийхнүү гайхан зогсч байтал хавч шиг хэлбэртэй зүйл нисэн ирж хоёр талаас нь хавчин барьж аваад буцааж дээшээ гаргасан байна.

Picture

Тэр хаагуур гарч ирсэнээ дараа нь огт санахгүй байсан аж. Тэрээр омогтоо буцаж очоод би "Би мөсний ангалаар доод тив рүү очоод ирлээ. Тэнд бурхад амьдардаг юм байна. Би эцэг өвөгдийнхөө сүнстэй уулзаж чадсангүй. Намайг асар хурдан буцаагаад дээш нь гаргачихлаа. Гэхдээ бурхадын хотод маш олон том биетэй хүмүүс байсан. Би цаашаа очсон бол өвөг дээдсийнхээ сүнстэй уулзах байсан ч байж магадгүй" хэмээн ярьсан гэдэг. 600 гаруй жилийн өмнө болсон явдлын тухай өгүүлдэг энэ түүхээс газар доор аврага том биетэй хүмүүс нисдэг биет болон машин тэрэг хэрэглэж тэнгэр баганадсан байшин барилга босгосон гэдэг санаа шууд анзаарагдаж байгаа юм. Эскимосчууд 600 жилийн өмнө ийм домог санаанаасаа зохиосон бол тэдний сэтгэлгээний хүрээ зөгнөх чадварыг гайхалтай гэхээс өөр аргагүй. Гэхдээ Шэлоон хэмээх хүүгийн тухай энэ түүх бол уран сайхны хэтрүүлэг бүхий зохиомол яриа биш харин Арктикийн мөсөн доор эртний Лемур атлантчууд харийнхан шиг аврага том биетэй хүмүүс шинэ амьдралыг цогцлоон амьдарч байж болохыг харуулсан явдал юм. С.Волошин 1978 онд Арктикт судалгаа хийж байхдаа гурван хамтрагчийнхаа хамт яг тийм нэг ангалд унасан тухайгаа ч номондоо бичсэн байдаг юм.

Та бүхэнд 1994 онд АНУ-ын НАСА-ын Вояажер хөлгөөс бичсэн Хөндий ертөнцийн нууц бичлэгийг хүргэж байна. Энэхүү бичлэг нь бодит бөгөөд саяхан 4 жилийн өмнө НАСА-ын архиваас алдагдаж олонд ил болсон юм. Энэхүү бичлэгээс та бүхэн газар доор ертөнцрүү нэвтрэх үүдийг харах болно. Энэхүү газар доорхи ертөнцрүү нэвтрэх Портал үүд нь Арктикийн мөсөн тивд үүсчээ мөн энэ нэвтрэх үүд нь тодорхой цаг хугацаанд онгойдог байна үүнийг олж илрүүлэх маш хэцүү ажил бөгөөд олон нийтэд ил болоод буй энэхүү гайхалтай дүрс бичлэгийг үзэхийг зөвлөж байна.

Марс, Сугар, Нар, Сар гээд л бүгд дотроо хөндий. Дэлхий бол голдоо цөмтэй хатуу бөмбөрцөг гэж боддог хүмүүс дэлхий хавтгай гэж боддог байсан хүмүүсээс нээх ялгарахгүй. Дэлхийн түүхэнд дэлхий дотроос олон удаа хүмүүс гарч ирж дэлхий дээрхи хүмүүст зааж сургадаг байсан. Эрнст Мулдашевын номнууд дээр аварга биетэй хүмүүс бидэнтэй хамт амьдарч байгаад дотогшоо орсон тухай Төвдүүдийн ярианаас сонсдог. Тэд газар доорхи энэ хотыг Агарта гэдэг. Янз бүрийн л нэртэй байх. Дотогшоо орох маш олон орц бий, Төвдөд, Египтийн Пирамид, мөн Монголын цөлд бий. Энэ хэд бол үндсэн том орцууд юм. Туйлын туяа гэж нэрлэгдэх узэгдэл нь нарнаас ирсэн соронзон орны нөлөөнд үүссэн гэрэл биш юм. Үнэндээ үг туяа нь дэлхийн 2 туйлын онгорхойгоор тусч буй дэлхийн голд байрлах хиймэл нарны туяа юм.

Picture

Нарнаас ирсэн туяа дэлхийн соронзон оронд нөлөөлж ийм үзэгдэл гаргадаг бол яагаад бусад газар харагддаггүй юм бэ? Гэтэл зовхон өмнөд ба хойд туйлд л үзэгддэг. Энэ талаар яагаад хүмүүс мэддэггүй юм бэ?, онгорхой том нүх байсан л юм бол онгоцоор явж байхдйа харах л байсан шдээ, Антрактидад судалгаа явуулж байсан хүмүүс мэдэх байсан шүү дээ гэж магад. Өдийг хүртэл мэдээгүй шалтгаан нь :
1. түүхэнд хэд хэдэн хүн тийшээ санамсаргүй орсон ба энэ талаар цоон хэдэн ном бичиж байсан. Ихэнхи нь өөртөө хадгалсан. Олон нийт шоолох байсан байх. Үүнийг нь ч Амеркийн засгын газар нууцалсан.
2. Доторхи иргэншил маш өндөр хөгжилтэй. Оюунлаг талаараа ч Материаллаг талаараа ч биднээс хол байгаа. Тэд гурван хэмжигдэхүүн бүхий холографи үүлсгэж нүхийг сансараас харахад битүү мэд харагдуулдаг.
Илүү дэлгэрэнгүй мэдээлэлийг Интэрнэтээс олох боломжтой. Уншигч та итгэх албагүй, зүгээр л судлаад узвэл энэ талын нотлох баримт хангалттай олдоно. Антрактидын судалгааны багын мэдээлснээр хойд мөсөн далайн яг голд ногоо ургамал бас шороо ховж явж байхыг харсан байна. Мөн урд нь бүртгэгдэж байгаагүй төрлийн шувууг харж байснаа хэлж байсан.

Picture

С.Волошин 1978 онд Арктикт судалгаа хийж байхдаа гурван хамтрагчийнхаа хамт нохой чаргатай шуурганд уруудан , байрлаж байсан газраасаа төөрч яваад Шэлоонтай таарсантай адил ангалд унасан тухайгаа ч номондоо бичсэн байдаг юм.Түүний дүрслэн бичсэнээр бол уг ангал нь эгц доошоо бус харин ороомог хэлбэрийн налуу замаар доошоо одсон байсан учир Волошин нохой болон нөхдийн хамт гулгасаар багцаалбал500 орчим метр доошоо гулссан байна.Тэгтэл нэгэн хавтгай дэвсэг дээр чарга нь тээглэн азаар зосчээ.Тэд амьсгаа даран хэвтэж байтал тэдний байгаа газар сар туссан юм шиг бүдэг гэрэлтэй болж доошлох тусам мөсийг нэвт гийгүүлсэн туяа нь улам хурц тод болоод явчихсан аж.

Мөн ороомог хэлбэрээр доошлон уруудсан замын ёроолоос ямар нэгэн мотор ажиллаж байна уу гэмээр бүдэгхэг лугших дуу дуулдсан бөгөөд хэн нэг нь тээр доор цахилгаан мотор ажиллуулж эрчим хүч гарган мөсөн ангалыг тэр чигээр нь нэвт гэрэлтүүлж байгаа юм шиг сэтгэгдэл төрсөн гэдэг.Тэгж байтал гэнэт тэдний дотор муухай оргин огиулан бөөлжиж эхэлсэн бөгөөд удалгүй ямар нэгэн аврага том биетэй амьтан гар дээрээ өргөн дээшээ авч явааг бүдэг бадагхан мэдэрсэн байна.Хоёр цагийн дараа тэд бүгдээрээ нохой болон чаргатайгаа мөсний гадарга дээр ухаан оржээ.Яаж дээшээ гарсанаа хэн нь ч хэлж чадахгүй байж.Тэд хэвтэж байсан газрынхаа эргэн тойронд хоёр км хиртэй газарт ямар нэгэн ангал нүх байна уу гэж хайсан ч доошоо цөмөрч орсон агуй хэлбэрийн ямар ч нүх олж чадаагүй байна.

Picture

Волошин мухар сүсэгт сүмийн санваартан бус харин шинжлэх ухааныдоктор хүн байсан учраас 1979 онд Москвад ирмэгцээ тухайн ЗХУ-ын Шинжлэх ухааны академийг толгойлж байсан академич Андрей Сахаровтой уулзан тэрхүү явдлын талаар ярьж хачин мөсөн хонгилыг олж нээх ажилд туслахыг хүссэн байна.А. Сахаров Волошинд туслахыг хүссэн боловч тухайн үед "Хүйтэн дайн"ны хоёр дахь үе шат ид эхэлж хятад, вьетнамруу довтлон Зөвлөлт улс бүхий л хөрөнгөө батлан хамгаалах салбар луугаа шидэж байсан учраас мөсөн доорхи хөндий дэлхийг хайх ажилд санхүүжилт олдоогүй байна.

Харин Волошин 1982 онд АНУ-д зугтаж гарсаныхаа дараа энэ талаар Пентагонд тусгай илтгэл бичиж Арктикийн мөсийг Греландын хавиас юмуу эсвэл Аляскийн зүгээс мөс зүсэгч шумбагчаар тандан судлах санал тавьсан ч америкчууд түүний үгэнд итгээгүй ч юм уу зөвшөөрөөгүй ажээ. Сүүлийн үед дэлхийн дулаарлаас шалтгаалан хойд болон өмнөд туйлын мөс асар ихээр хайлж оронд нь нов ногоон шинэ эх газрууд гарч ирэх болсон гэж ярих болоод буй.Тэгвэл үүнээс шалтгаалан эрдэмтэд "Хоёр туйлын мөс хайлж байгаа нь дэлхийн дулаарал болон хүний хүчин зүйлүүдтэй ямар ч холбоогүй.Эх дэлхийн уур амьсгалд уур манангийн үүдэлтэй хүлэмжийн чийглэг агаар нэмэгдэж байгаа нь ч гэсэн хүний буруугаас болоогүй.Арктик болон Антарктидын мөсөн давхраа хайлах болсон нь доор явагдаж буй үйлдвэржилт буюу Хөндий дэлхийн оршин суугчид соёл иргэншилийн нөлөөнөөс болж байна" хэмээн хэлсэн нь гайхал төрүүлж байгаа юм.

Picture

Антрактидын мөсөн давхрагын зузааныг 150-286 км гэж америкчууд тооцоолсон бол Арктикийн мөсний зузааныг 110-180 км зузаан хэмээн оросууд тодорхойлсон байдаг билээ.Мэдээж тэрхүү зузаан мөсөн давхаргын зөвхөн 3-4 км нь далайн усан дээр ил харагдаж дээрээсээ хайлж эхлээд байгааг бид харж суугаа.Тэгвэл эрдэмтэд "Одоо арктикийн мөсний зузаан давхагра дээрээ, мөн дороосоо ч адилхан хайлж байгаа.Хэрвээ түүний зузааныг ахиад хэмжих юм бол 40-50 км-ээр нимгэрсэн байж ч мэднэ.Энэ нь мөсний доор бий болсон өөр соёл иргэншилийн нөлөөтэй холбоотой.Магадгүй асар олон галт уул дэлбэрчАтлантид тив сүйрэх үед дэлхийн цаг уур байж тэсэхийн аргагүй халуун болж, аврага биет лемур атлантчууд Гималайн цаст уулс болон Антарктид хийгээд Арктикийн зузаан мөсийг өрөмдөн доошоо орж сэрүүн орчиндсоёл иргэншилээ ахиад цэцэглүүлсэн ч байж болох юм.

Picture

Сүүлийн үед хойд мөсөн далай хийгээд Антарктидын хавиас үхлийн хортой метан асар ихээр ялгаран дэлхийн бусад хэсгүүд рүү нүүх болсонбилээ.Үүнийг эрдэмтэн хүн төрлөхтөний барьж байгуулсан цахилгаан станцуудын нөлөөгөөр агаар мандал метанжиж салхинд хөөгдөн хойд урд туйл дээр овоорч байгаа мэтээр тайлбарлаад байгаа билээ.Зүй ёсоор болметан нь соёл иргэншил эрчимтэй хөгжиж аж үйлдвэржилт хэрээс хэтэрсэн газруудаас л дээшээ агаарт ялгаран дэгдэж байдаг юмсанж.Гэтэл ямар ч хүнгүй Арктикийн мөсөн доороос метан ялгараад байгаа нь бүр ч гайхал төрүүлж байгаа юм.Энэ олон гайхалтай байдал "Үнэхээр дэлхийн доор гуравдугаар нарны үед амьдарч байсан аврага биет лемурчуудын иргэншил оршин тогтнож байгаа юм биш биз?" гэсэн асуултыг төрүүлж байгаа юм.

UFO.MN

Хөндий дэлхийн онол
Эх сурвалж: http://www.ufo.mn/10521101107611011075107611011083
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Хөндий дэлхийн онол
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

17 Сэтгэгдэл


  • zochin 2015/11/14
    Earth radius From Wikipedia, the free encyclopedia For the historical development of the concept, see Spherical Earth. Earth radius is the distance from the Earth's center to its surface, about 6,371 kilometers (3,959 mi). This length is also used as a unit of distance, especially in astronomy and geology, where it is usually denoted by R_\oplus. This article deals primarily with spherical and ellipsoidal models of the Earth. See Figure of the Earth for a more complete discussion of the models. The Earth is only approximately spherical, so no single value serves as its natural radius. Distances from points on the surface to the center range from 6,353 km to 6,384 km (3,947–3,968 mi). Several different ways of modeling the Earth as a sphere each yield a mean radius of 6,371 kilometers (3,959 mi).

    0 0 Хариу бичих
  • yu ch medehgui 2015/08/24
    delhiin radius 60000 km bsan bol beejingees amerik ortol boing ongotsoor tsraltgui 15-20 honog yvj bj ochih ym bnaldaa ter fizikiin hicheel uzsen hun guai

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/07/05
    delxiin radiusiig 40,000km gdg shig sanagdaj bn tgxeer radius ternees ix bn gj bxuu

    0 0 Хариу бичих
    • Tursaikhan Dugersuren 2015/07/29
      xexe 6300 genvv yadaj mongoliinxoo xemjeeg medcheech xexe manix tegwel 1/3 ezelxvv xexe

    • Зочин 2015/07/05
      6300 km bdima hogshoon. 40000 bsn bol sar arai tom haragdah bailaa.

    • Зочин 2015/07/05
      haha eleg awahnee chi neeree

  • Зочин 2015/07/04
    iim taamaguud baidag l daa. End bolohoor bvr batalaad bgan bish uu haha

    0 0 Хариу бичих
  • zochin 2015/07/04
    haha ene oros site s orchuulaad bnuu? er ni uran zugnult, hiisver ertotsiin tuhai bichdeg site bolchooch

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/06/23
    yu yarina we uul uurhai gej uhsaar bgaad dood tiwruu unachih wii dee haha. SAihan zognohiin arai ert bichsen bol avatar kinonoos tasartcsan zohiol bnashd

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/06/19
    unen baival yaana

    1 0 Хариу бичих
  • Goldman 2015/06/05
    Монгол эх сурвалжаас материал авч ирж тавихаар нэг дутагдал нь үг үсэг, найруулгын алдаа маш их байх юм аа. Эх сурвалж дотор нь байсан маш их дүрмийн болон найруулгын алдааг засалгүйгээр шууд оруулсандаа уншигчдаасаа хүлцэл өчье.

    2 0 Хариу бичих
  • Зочин 2015/06/03
    Баярлалаа их сонирхолтой нийтлэл байна. Айлаас эрэхээр авдраа гэдэг шиг л... Харь гаригийнхан нтр гэхээсээ илүү дотогшоогоо судлах хэрэгтэй юм байна...

    3 0 Хариу бичих
  • Зочин 2015/06/01
    12,742 km

    0 0 Хариу бичих
  • А 2015/06/01
    Дэлхийн диаметр 12 мянган км

    3 0 Хариу бичих
  • Red Mars 2015/06/01
    дэлхийн диаметр 50000 км байдаг биш билүү

    1 1 Хариу бичих
    • Зочин 2015/06/23
      Доор нэг орон нэмээд биччиж r=6 мянга, d=12 мянга хаха

    • Зочин 2015/06/23
      Физикийн хичээл үзэж байгаагүймүү? Сансрын нэгдүгээр хурдыг олохдоо дэлхийн радиус 60000 гэж байгаад боддог биз дээ. Радиус нь 60000 бол диаметр нь 120 мянга байж таарна биз дээ?


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох