МЭДЭЭ НЭМЭХ  

Утас нурууны ясанд нөлөөлөх нь

  • 3,942 уншсан
  • 2
  • 2015/06/02

Та яг одоо, энэ нийтлэлийг уншиж байхдаа ямар байрлалтай сууж байна? Ууц нуруунд тань даралт ирж байна уу? Энэ бол маш чухал асуулт шүү! Учир нь хүн аливаа гаджетийн дэлгэцийг харахын тулд нурууны ясандаа бараг 27 кг даралт өгдөг байна.

Ихэнх хүмүүс өдөрт 2-4 цаг утастайгаа “зууралддаг” гэсэн судалгаа гарчээ. Ялангуяа интернет “ухаж”, фейсбүүкээр харилцаж, видео тоглоом тоглодог хүмүүс бол бүр 8-10 цаг ингэж суудаг байна. Биеийн ийм зүй бус “поз” нь нурууны ясанд сэргээн засахын аргагүй хор уршиг учруулдаг юм байна.

Нсанд хүрсэн хүний толгойн жин дунджаар 4,5-5,5 кг байдаг. Нуруу цэх, толгой бөхийгөөгүй үед ийм хэмжээний даралт нуруунд ирж байдаг гэсэн үг. Харин толгойгоо үл ялиг бөхийлгөх төдийд л нуруунд очих даралтны хэмжээ нэмэгдэж байдаг. Яваандаа энэ нь маш харамсалтай үр дагаварт хүргэж болох юм. 

Судлаачдын туршиж үзсэнээр толгойг урагш 15 градусаар бөхийлгөхөд нурууны ясан дээр ирэх даралт 12 кг, 30 градусаар бөхийлгөхөд 18 кг, 45 градуст 22 кг, 60 градуст 27 кг болж нэмэгдэх аж. Ихэнх хүмүүс утсаа харахдаа толгойгоо яг 60 градусаар бөхийлгөдөгт л гол аймшиг нуугдаж байгаа юм. 
Хүзүү хөшихөөс бүх зүйл эхлэх бөгөөд энэ нь булчин шөрмөс, бусад холбогч эсэд өөрчлөлт, гэмтэл гарсны шинж ажээ. Цаашдын ачаалал эмчилж эдгэрүүлэхэд бэрх төрөл бүрийн өвчин эмгэгийг үүсгэж болзошгүй.

Энэ байдлаас яаж гарах вэ? Та компьютерийн ард эсвэл утас хэрэглэж байх үедээ зөв байрлалаар сууж хэвших хэрэгтэй. Мөр, нуруу, далаа нэг шугаманд байлгахыг хичээ. Үүний тулд нуруугаа цэхлэж харин гараа бага зэрэг хүчилж утсаа ойртуулах хэрэгтэй. Ингэж сурвал нурууны ачаалал багасаж та эрүүл мэнд, гоо сайхандаа санаа зовох зүйлгүй болно. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Утас нурууны ясанд нөлөөлөх нь
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

2 Сэтгэгдэл


  • Зочин У 2015/06/03
    Одоо хэдэн жилийн дараа энэ хазайлт 90 градус болохыг үгүйсгэхгүй ээ!

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/06/02
    Donate genee bas

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох