МЭДЭЭ НЭМЭХ  

Иллюминатын бүлэглэл буюу “далд” засаглал

  • 10,075 уншсан
  • 9
  • 2015/06/03

Иллюминат гэдэг нь өөрсдийн дэг журамд нийцсэн нэгдмэл нэг засаглал, санхүүгийн шинэ систем тогтоож дэлхий ертөнцийг ноёрхон захирах хүсэлтэй нууц бүлэглэл юм.

Үүссэн түүх

Иллюминат хэзээ, хэрхэн үүссэн талаар одоо хүртэл санал зөрөлдөөнтэй байдаг. Хамгийн түгээмэл дэлгэрсэн хувилбар бол 18-р зууны 2-р хагаст Баварын Ингольштадтын Их сургуулийн профессор Адам Вейсхауптын үүсгэн байгуулсан нууц бүлэг гэж үздэг ч эргэлзээтэй зүйл их бий. Энэ үед иллюминатын бүлэглэл орчин үеийн дүр төрхөө олж эхэлсэн гэвэл илүү үнэнд нийцэх байх. Яг үнэндээ энэ бүлэглэлийн түүх алс эртний үе рүү хөтөлж магадгүй юм. Масоны домгийг судалдаг зарим онолчид иллюминатын бүлэглэл үүсээд 6000 гаруй жил болж буй, нэгэн цагт харь гарагийн ч юм уу, нөгөө ертөнцийн ч юм уу, ямар нэгэн хүч Шумерийн тахилч нарт үл мэдэгдэх “Эрх мэдлийн ном”-ыг өгсөн гэдэг бөгөөд энэхүү чулуун бичээсийг хожим нь Египетийн тахилч лам нар өвлөн авч папирусан дээр сийрүүлж бичсэн нь өнөөг хүртэл чанд нууцлагдан хадгалагдаж байдаг гэж үздэг.

Дундад зууны үед инквизиторуудын мөрдлөг, хавчлагыг эсэргүүцэн тэмцэгч хэсэг эрдэмтэд соёл боловсролыг дэмжин хөгжүүлэх нууц бүлэг байгуулсан нь яваандаа иллюминатын орден болж хувирсан гэх таамаглал ч бий. Түүгээр ч зогсохгүй Леонардо да Винчи, Галилео Галилей, Николай Коперник, Исаак Ньютон нарын алдартнууд энэ бүлэгт багтаж байсан хэмээн баталдаг.

Бас хосгүй, нууц мэдлэгийг эгэл хүн төрөлхтнөөс хамгаалах зорилготой эрдэмтдийн бүлэглэл мөн гэсэн хувилбар ч явдаг.


Баварын иллюминатууд

Ямар ч байсан XVIII зуунд түүхийн тайзан дээр профессор Адам Вейсхауптын удирдсан Баварын иллюминатууд гарч иржээ. Эхлээд 5-хан хүнтэй байсан бүлэглэл өндөр хурдацтайгаар хүрээгээ тэлж, 3 жилийн дараа 4 салбартай болов. 1782 оны дундуур 300 орчим, дахин 2 жилийн дараа 650 гаруй гишүүнтэй болж, Польш, Австри-Унгар, Голланд, Дани, Швец, Итали, Испани, Швейцарь, Франц, Орос улсад салбараа нээжээ. Бүлэглэлийн элит гишүүд сүр дуулиантай нууц нэр авдаг байв. Жишээ нь, Вейсхаупт өөрөө Спартак, барон Книгге – Фило, профессор Вестенридер – Пифагор гэх мэтээр өөрсдийгөө нэрлэдэг байлаа. Лидерүүд тус бүрдээ хариуцсан үүрэгтэй: Адам Вейсхаупт оюутнуудынхаа дундаас авьяас билигтэй залуусыг олж бүлэгтээ элсүүлнэ, харин барон Книгге хамгийн баян язгууртан эрхмүүд, эсвэл алдартай эрдэмтдийг бүлэгтээ татан авчрах үүрэг хүлээжээ. Тэд энэ зорилгоо маш амжилттай хэрэгжүүлж чадсан юм. Нейвид ван, Готын герцог II Эрнест, Веймарын герцог Карл Август, Брауншвейгийн герцог Фердинанд, Геттингений хэд хэдэн профессор, алдарт сурган хүмүүжүүлэгч Песталоцци хүртэл эдний эгнээнд нэгдсэн нь Баварын иллюминатууд үнэхээр хүчээ авч байсныг илтгэн харуулна.

Гэвч хүчээ аван томорч буй нууц байгууллагаас болгоомжилсон хаан тэдний үйл ажиллагааг хориглосон зарлиг гаргажээ. 1784-1786 онд Баварын иллюминатуудыг тарааж, удирдагчдынх нь гэрт нэгжлэг хийх үеэр энэ бүлэглэлийг Ротшильдийн угсааныхан санхүүжүүлж байсан нь илэрчээ.


Масон ба иллюминат

Нууц нийгэмлэгүүд түүхэн нөхцөл байдлаас шалтгаалан нэр усаа өөрчлөх нь элбэг ажиглагддаг үзэгдэл. Европт масоны бүлэглэл өргөн дэлгэрч, тэр үедээ хамгийн баян чинээлэг, нэр алдартай улс төрчид, шинжлэх ухаан, соёлын зүтгэлтнүүд, сурвалжит язгууртнуудыг нэгтгэж эхэлсэн тул маш их нөлөө бүхий нийгэмлэг болон хувирчээ. Үүнийг иллюминатууд овжин ашиглаж масоны эгнээнд шургалан орсон бөгөөд удалгүй хяналтыг гартаа авч чадсан байна. Орчин үед масон, иллюминат нь нэг л бүлэглэл болсон бөгөөд үндсэндээ дээд зиндааны масончуудыг иллюминатууд гэдэг аж.


Орчин үеийн иллюминатууд ба “далд” засаглал

Орчин үеийн иллюминатууд нь дэлхий ертөнцөд хатуу шатлалын зарчмаар ноёрхлоо тогтоосон, өөр хоорондоо нягт холбоотой санхүүгийн олигархуудын элит бүлэглэл юм. Энэ бүлэглэл дэлхийн хамгийн баян 13 гэр бүлд харьяалагдах бөгөөд манай дэлхийг “далдаас” удирдаж байдаг гол хүч болоод байна. “Далд” засаглал нь аль хэдийн бодит зүйл болжээ. Иллюминатууд бол засаг төр, ерөнхийлөгч нарыг хүссэнээрээ хөдөлгөдөг, тэдэнд зориулсан дэг журмыг тогтоодог, шийдвэр гаргадаг «Хар дээдсүүд» мөн. Тэдний нөлөөнөөс бүрэн ангид байж чадах нэг ч улс орон дэлхий дээр үгүй.

Иллюминатуудын нууцыг цөөн тооны хүмүүс л мэддэг. Тэдний хүчин чадал нь нууц мэдлэг, эдийн засгийн цаглашгүй хүчин чадал дээр нь тогтож байдаг. Хамгийн хүчирхэг, хөгжингүй үйлдвэрлэл, худалдаа, олон улсын банк, газрын тосны бизнесийг иллюминатууд гартаа атгаж байдаг. Энэ 13 хүчирхэг гэр бүл бол: Астор, Бунди, Коллинз, Дю Понт, Фримэн, Кеннеди, Ли, Онассис, Рокфеллер, Ротшильд, Рассел, Ван Дуйн, Меровинг нар юм. Меровингийн гэр бүлд Европын хаан угсаат бүх гэр бүл багтана. Дахин 4 гэр бүл эдэнтэй нягт холбоотой байдаг нь  Рейнольде, Дисней, Круп, Мак Дональд нар гэнэ.

Иллюминатуудын нууц мэдлэгийн тухай маш олон цуу яриа явдгийн зарим нь үнэн бодитой, зарим нь огт худал зүйл байдаг. Жишээ нь, хуйвалдааны онолчдын үзэж байгаагаар иллюминатууд харь гарагийн соёл иргэншилтэй хуйвалдсан, уламжлалт бус технологийг (жишээ нь, эсрэг таталцлалын салбарт ) хууль бусаар эзэмшдэг, хүн  дээр хориотой туршилт хийдэг, хүн төрөлхтнөөс зарим чухал нээлт, мэдлэгийг нууцалдаг гэнэ. Мөн гүрвэл дүрст амьд биет болон бусад олон хачирхалтай зүйлсийг нууцалж байдаг газар доорх аварга том бааз (51-р бүс) байдгийг баталсан ч гэдэг. Гэхдээ иймэрхүү зүйлүүдэд итгэх маш хэцүү. Шалгах бүр ч боломжгүй. Учир нь, эрх мэдэлтнүүд мэдэгдэхийг хүсээгүй зүйлээ ямар нэгэн байдлаар нуух, устгах бүрэн боломжтой. Гэхдээ хичнээн нууцалж дарсан ч зарим зүйл “хөвөн гарч ирэх” нь байдаг аж.


Ертөнц дээр тогтоох шинэ журам

Манай гарагийн материаллаг баялгийн 95%-ийг гартаа атгаж байдаг иллюминатууд  дэлхий дээр өөрсдийн шинэ дэг журмыг тогтоохыг хүсч байна. Энэ нь бүх улс гүрнийг нэгтгэж, нэгдмэл нэг засаглалтай болгох явдал юм байна. Энэ засаглал манай гарагийн үндэстэн ястан, улс төр, эдийн засаг, соёл, ёс суртахуун, шашны бүх ялгаа зааг, хил хязгаарыг бүрмөсөн устгаж өөрийн хяналтыг дангаар тогтоох аж.

Ертөнцийн шинэ журмын гол үндэс нь хиймэл оюун ухаант супер компьютерын тусламжтайгаар хянан удирдаж байх цахим мөнгөний систем (бэлэн мөнгө огт хэрэглэгдэхгүй) гэнэ. Энэ бодлогын дагуу заавал хэрэгжүүлэх нэг чухал зүйл байгаа нь: нийгмийн гишүүн бүрийг (хүн бүрийг) нэгэн хэв шинж, тогтсон стандартад оруулж бүрэн хяналттай объект болгох явдал гэнэ. Бичил чип суулгаж адилтгах замаар энэ асуудлыг шийдвэрлэх аж. Үүний тулд “Алтан тэрбум”-ын онолыг гаргаж иржээ. Энэ нь төрөл бүрийн аргаар манай дэлхийн хүн амын тоог бууруулж, хяналт тогтоох боломжтой нэг тэрбум орчимд барьж байх үзэл баримтлал юм байна. Ингэснээр хүн төрөлхтөн эрх баригч элит хэсэг, тэдэнд үйлчлэх хяналтан доорх хэсэг гэсэн 2 ангилалд хуваагдах аж. Үл зөвшөөрөгчид мэдээж... хуулиас гадуур.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Иллюминатын бүлэглэл буюу “далд” засаглал
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

9 Сэтгэгдэл


  • Erdene Baatar 2016/04/01
    creat yaj ednii neg boldgiin boldoo

    0 0 Хариу бичих
  • Дука 2015/08/29
    Н.Сома багш 2015 оны 3-р сарын 30-ны өдрийн "Эр хүний замнал" нэртэй лекцээс эхлэн энэ иллюминаты нарын талаар дэлгэрнгүй мэдээлж, түүнээс хойшхи лекцүүдээрээ үргэлжлүүлэн танилцуулж байгаа. Сонирхсон хүмүүс Н.Сома багшийн лекцэнд суугаарай. Лекцийн зарыг "Монголын Эзотерик Ухааны Академи" facebook page дээрээ тавьдаг.

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/06/15
    fuck bible

    1 1 Хариу бичих
  • Zochin 2015/06/15
    Zaza delkhiin tugsgul oir irchehlee seruun baij huwtsasaa sahidag hun erooltei ye gej Bible deer helsen bdg Bible deerh buh zognoluud ywagdaad duusaj bnaa ZAZA ene delkhiigees hurdan salj shine tenger gazartaa ochhiimson IREEREI EZEN ESVS EE

    4 8 Хариу бичих
    • Зочин 2015/07/22
      hugshirj uhsen ch irkv ee tsaad chine

  • Зочин 2015/06/08
    Illuminati geed youtube googledvel hangalttai medeelel garaad irneee. bid nar yu ch hiij chadahgui ch yadaj medej avaasai. oorsdiinhoo tarhiig ugaalgahui bval... bid narii shuteed bdg ter hollywood bol ter chigeeree tarhi ugaalt..

    7 0 Хариу бичих
  • xar lam 2015/06/06
    ene talaar ilyy medeelel xeregtei baina..olj unshij medej avax talaar..?

    0 1 Хариу бичих
    • Зочин 2015/08/13
      чи яах гэж байгаан энэ бүлэгт орох гэж байгаа юм уу? ххаха

  • нэр 2015/06/03
    Энэ нэг бодлын үнэн шүү.Хэрвээ та нар анзаарч эхэлсэн бол одооны хүүхдүүдийн сэтгэхүй мөнгө материаллаг зүйлсийг илүүд үзэж хамаг оюун ухаан сонирхол нь цахим ертөнц нөгөө гоё гэгдэх утас тоглоом нтрт л татагдах болсон. Ном уншихаа бүр больсон. Дандаа брэнд хувцас мөнгө шоу цэнгээн баар сав. Тэгэхэд монголчуудын 70% нь ядуу гэсэн судалгаа гарсан байгаа юм даа. Бид нар өөрсдөө ийм ядуу мөртлөө шуналтай сохор болох замыг сонгоод байхаар яах болж байнаа!

    28 2 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох