МЭДЭЭ НЭМЭХ  

Одоогийн сармагчингууд яагаад хүн болж хувирахгүй байгаа вэ?

  • 4,749 уншсан
  • 21
  • 2014/06/14

Ингэж маш олон хүн асуудаг. Үүнд хэд хэдэн тайлбар бий.

Оросын эрдэмтэн А. М. Царевын үзэж байгаагаар сармагчин хүн болох процесс маш урт удаан, 3-5 сая жилийн хугацаанд үргэлжилдэг байна. Энэ хугацаанд л сармагчны тархи оюун ухаант хүнийх шиг хэмжээтэй болж өсөх аж.

650 см/куб тархитай анхны хүн 1300 см/куб тархитай орчин үеийн хомо сапиенс  /оюун ухаант хүн/ болж хувирахад 2 сая жил зарцуулагдсан баримтыг үндэслэн тооцож үзвэл хүний тархи 3076 жилд 1 см/куб хэмжээгээр нэмэгддэг болох нь харагдана!

Иймээс сармагчин хүн болж байгаа процессийг нүдээр ажиглах ямар ч боломжгүй болж байгаа юм.

Өөр нэг онол ёсоор хүний “өвөг” болох сармагчин өнөө үед байгальд үгүй гэнэ. Бидний өвөг дээдэс талын сармагчингууд (австралопитеки), эсвэл газар уснаа амьдрагч сармагчингуудаас үүссэн гэж үздэг. Түүнээс гадна байгалийн тодорхой нөхцөлийн өөрчлөлтгүйгээр (жишээ нь,  намгархаг дулаан орчин мөстлөгийн өмнөх завсрын хүйтэн цаг агаараар солигдох гэх мэт ) хувьсал явагдах боломжгүй гэнэ. Чухам ийм өөрчлөлт л сармагчингуудыг амьд явахын төлөө тэмцэхэд хүргэж, үр дүнд нь оюун ухаан, ухамсарт үйлдэл үүссэн байна. Орчин үед ийм нөхцөл бүрдээгүй тул хүн дүрст сармагчингууд хомо сапиенс болж хувирахгүй байгаа юм.

Ер нь хүн сармагчнаас үүссэн тухай маш олон янзын онол, баримт нотолгоо байдаг ч эрдэмтэд нэг л зүйл дээр санал нийлдэг. Сармагчингаас шинэ төрлийн хүн үүсэх боломжгүйн учир нь хувьслын явцад хүн дүрст сармагчны амьдрах экологийн нөхцөл эргэлт буцалтгүй алдагдсан явдалд оршино. Хүн Дэлхий дээр өөрийн ноёрхлыг нэгэнт тогтоосон тул, шинэ төрөл зүйл үүсэх ямар ч боломж өгөхгүй.

Харин алс ирээдүйд хомо сапиенс ямар нэгэн шалтгаанаар сөнөж мөхсөн тохиолдолд, байгаль цаг уурын тодорхой нөхцөл бүрдсэн үед оюун ухаант хүний хувилбар болсон шинэ төрөл зүйл үүсэж болзошгүй. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Одоогийн сармагчингууд яагаад хүн болж хувирахгүй байгаа вэ?
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

21 Сэтгэгдэл


  • Зочин 2014/10/17
    Би хувьдаа дээрх нийтлэлтэй санал нэг байна, ухамсарт хүн үүссэн цагаас хойш бусад төрлийн амьтдын хувьсаж хөгжих үйл явцад саад болсоор ирсэн болохоор шинэ төрлийн ухамсарт амьтан үүсэхгүй байгаа юм. Хүн төрөлхтөн сармагчингаас хувьсаж үүссэн гэдэг нь хамгийн бодит таамаглал. Харин энэ хооронд хэдэн сая жилийн хугацааны тухай ярих хэрэгтэй болно, харин он тооллыг тэр хугацаатай харьцуулах юм бол хүн өглөө босоод нүүрээ угаах хугацааг амьдралынх нь хугацаатай харьцуулсантай адил юм.

    0 0 Хариу бичих
  • sungee 2014/07/09
    wahahahha hvn burhanaas vvssen gsh nogoo esusdee arail heterhii awtajdee joohon boditoor setgemeer yum iim yum niitelehee boli gsh oorsdoo iim yum hj chadahgvi bj

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/06/23
    энэ хүмүүс яагаад заавал ийм олон талтай асуудал гэдгийг нь иэдсээр байж баттай хариу нэхээд байгаа юм бэ? Баттай биш бол мэдээлэд биш юм уу. Энэ талын асар өргөн хүрээтэй асуудлуудын таамаглал бүрийг нь уншиж судлаж байнга шинэ зүйлийг эрэлхийлэх нь л зөв байлтай

    1 0 Хариу бичих
  • Зочин 2014/06/19
    Hun sarmagchingaas uussen gsn battai onol baidaggui biz dee zugeer l hun 3 tørliin zuilees uussen baij bolno gsn onoliin sarmagchingaas hun uussen gsn onoliig iluud uzeh ym busad 2 sn sudlaj baij battai unen zuil bichih heregtei

    1 0 Хариу бичих
  • question 2014/06/18
    yaj ch bodson ene bolomjgui yum. bodood uziildee. deer duridsan hoyor onoliin neg n gazar usnaa yawag ch gej baigaa tgwl magadgui hund tiim baih bolomj baih baisan baih. harin usand orood her udaan baihaa turshaad uzeerei. harin 3-5 say jiliin tursh huwirdag gej. on toolol bol hezeech zogsoogui bas alahsaagui uchir unuudur minii hajuud neg saramagchinii 5 say jil n bolood hun bolhol bailguidee kkk. ene toolol ehelsen uyes l hunii dur turh ene heweerei l baisaniig onol bish tuuh gerchildeg. yaj ch bodson itgeh hun arai baihgui bailguidee kkk

    0 0 Хариу бичих
    • mc 2014/06/30
      on toolol gdg chini hun bii bolood l zohioson zuil, harin tsag hugatsaa bol ertonts uussen tsagaas hoish yavsaar l bgaa

  • mai-maluudaa-bi-asuuy- 2014/06/17
    tegvel hyn torlohtong ustgaad ogvol dahiad oyun uhaant hyn dyrstnyyd yysehnee hahaha ene neerei balairchihsan manguunuudiin gashilsan sedev baina hahaha zygeer l bod hyniig dahij 100-150 nasluulhad yu heregtei ve esiin amidrah chadvariig dahin dahin yavagddag bolgoh heregtei yynd yu hergtei ve hyn ooroo l tarhiaraa ooriin ed esee sergeeheer ajildag bolj chadah uu yagaad hariihan dahin bidnii tarhiig hogjyylehgyi baina!!!???

    0 1 Хариу бичих
  • 666 2014/06/16
    haha burhan genvv burhan burhan l geh yum ter chini tgd haana bdagiin?

    1 0 Хариу бичих
  • man 2014/06/15
    мөнхийн нэг бурхан байгаа. нэр нь ч юу билээ, Ертнцийн эзэн, бурхан багш, худая, мөнх тэнгэр, аллах, элах, нэр нь бол чухал биш. Энэ бурхан чинь ганцаараа, үхэдггүй, бүх юмыг бүтээгч, цаг хугцаа орон зайн ойлглтоос гадуур оршдог юм

    4 0 Хариу бичих
    • Зочин 2014/06/17
      chinii burhan hyn torlohtongoos uidsan bol yahu hahaha, burhnaa dagaad ih tenegtlee de chi hahaha

  • - 2014/06/15
    Хүн сармагчин байгаагүй

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/06/14
    Өө лайтай алдаг юм байна.

    0 0 Хариу бичих
  • Gerel 2014/06/14
    Khezee ch khun sarmagchin gedeg amitanaas uuseegui! Tiim munkhag erdemten tun udakhgui ichikh bolno! Khort mogoin udamuud aa! Khunig Aruu KHuchit munkhed amid orshigch Burkhan Uuriikhee dur turkheer buteesen tul khun ariun sain saikhan baikh estoi! khedii boltol ta nar khuniig munkhag bolgokh gez temuulna ve! Ta narin ene ireeduigui khudal onlig Burkhan uurikhee songoson ukhaant khumuuseer meduulekh tsag bolson..bitgii iim jum niitelz bai! ta nart muu n irne ene bol UNEN!

    1 7 Хариу бичих
    • Zochin 2014/06/16
      Chi chin nuguu talbai deer yawj bsan iher 2 zagaliin neg ni mun shiwdee

    • professor 2014/06/15
      tgeed ter burhaniig chini hen buteesiiin !!!!!!!!

    • -- 2014/06/15
      ертөнцын эзэн бүтээсэн гэж шаагаач

    • Зочин 2014/06/15
      loooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooool

    • Зочин 2014/06/15
      burhan gedeg 1 eosondoo bol sansar ogtorgui yumaldaaa hehe ,gexdee chi arial tuilshirsan bnaa .shvtej bolnoo gexdee xetrvvlj bolohgvvv .

    • xmm 2014/06/15
      hun burhaniig uuruu bvteesen

    • Зочин 2014/06/14
      сайнхан ииисүүсчин гар байна даа чи

    • Yogii 2014/06/14


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох