МЭДЭЭ НЭМЭХ  

Эртний хамгийн том хот

  • 9,539 уншсан
  • 4
  • 2015/06/04

Манай үед саяас дээш хүн амтай хотыг томд тооцдог болжээ. Гэтэл эрт цагт иймэрхүү том хотууд цөөн тоотой ч байсан аж...

Hэгэн цагт Ази тивийн төв хэсэгт, өнөөгийн Камбож улсын нутаг дэвсгэр дээр одоогийн Вьетнам, Тайланд, Лаосын зарим хэсгийг багтаасан Кхмерийн хүчирхэг гүрэн оршин байжээ. Ийм том гүрнийг удирдаж, ард түмнийг номхон хүлцэнгүй байлгахын тулд таарч тохирсон сүрлэг нийслэл хэрэгтэй байв. Ингээд 9-р зууны үед байгуулагдаж 5 зууны туршид цэцэглэн хөгжсөн Ангкор хот босчээ.

1220 он гэхэд хот мянга гаруй хавтгай дөрвөлжин км газар нутгийг эзэлж, сая хол давсан хүн амтай болсон байв. Дундад зууны үед үүнтэй эн зэрэгцэх нэг ч хот дэлхийн чээжинд үгүй байлаа. Яаж энэ хот урьд хожид үзэгдээгүй хөгжилд хүрэв?

Юун түрүүнд усан хангамжийн шилдэг технологийн ачаар гэж эрдэмтэд хариулж байна. Кхмерийн эздийн тушаалаар 500 жилийн турш хэдэн зуун км урт суваг шуудуу ухаж, усан сангуудыг бий болгожээ. Яах гэж? Борооны улиралд хангалттай хэмжээний ус нөөцөлж аваад дараа нь хуурай улиралд хэрэглэнэ.

Ангкорын хамгийн том усан сан 30 сая шоо метр ус багтаах хүчин чадалтай байв. Энэ нь 10 мянган олимпийн бассейнтай тэнцүү гэсэн үг юм. Ингэснээр тариачид санаа зовох зүйлгүйгээр жилд хэд хэдэн удаа ургац хурааж улам нэмэгдсээр буй хүн амын хүнсний  хэрэгцээг хангаж чадахаар болжээ. Харин өлбөрч үхэхийн аюул ирэхгүйг сайн мэдэх хэдэн мянган хүн сүм хийд, орд харш барьж байгуулах ажилд зүтгэж байлаа. Эдгээр барилга байгууламж нь овор хэмжээ, баян тансаг байдлаараа хосгүй гайхамшигтай ажээ.

Жишээ нь, Камбожийн төрийн далбаан дээр дүрслэгдсэн Ангкор-Ват хэмээх алдартай сүм, VII Жаяварман хааны байгуулсан, сүр жавхлангаараа өрсөлдөх Байон, Та-Пром сүмүүдийг нэрлэж болно.

Харин жирийн ардууд ордонд биш, модон байшинд амьдарч байсан нь мэдээж. Ажил ч тоймгүй их.

Зөвхөн Та-Пром сүмд үйлчилдэг 12 мянган хүнийг (лам, хуврагууд, бүжигчид гэх мэт) хооллохын тулд жил бүр 3 мянган тонн будаа шаардагдаж байв.

Гэтэл энэ агуу гүрэн гэнэт доройтон мөхөж, түүний гайхамшигт нийслэлээс зөвхөн туурь л үлджээ. Одоо ширэнгэн ой хотын балгасыг улам бүр залгисаар л байна. Чухам юу тохиолдсон юм бол? 

Археологчдын үзэж байгаагаар хот хэт томорсны уршгаар мөхөлд хүрсэн бололтой. Нэг талаас хотын олшрон нэмэгдсээр буй хүн ам ХАА-н зориулалтаар ашиглах талбай шаардаж байхад, нөгөө талаас байшин барилга барих зориулалтаар модыг их хэмжээгээр огтлоход хүрч байлаа. Хотын усан хангамж энэ их ачааллыг дийлсэнгүй, тэгээд ч экологийн тэнцвэрт байдал алдагдаж усан сан элс шороонд дарагдах болжээ. Мөн уур амьсгалын өөрчлөлтөөс хамааран орох хур тундасны хэмжээ ч багасаж ургац сүйрэх болов. Эцэст нь хүн ам болон хотыг гаднын довтолгооноос хамгаалах цэрэг армийг хооллож хүчрэхээ больсон байна.

Ингэж эртний, тухайн үедээ хамгийн томд тооцогдож байсан хот үлгэр домгийн мэт үзэсгэлэнт туурь болон хувирсан түүхтэй.

 

Гэрэл зурагчин Стив Маккарригийн бүтээл...

Эртний хамгийн том хот
Эртний хамгийн том хот
Эртний хамгийн том хот
Эртний хамгийн том хот
Эртний хамгийн том хот
Эртний хамгийн том хот
Эртний хамгийн том хот
Эртний хамгийн том хот
Эртний хамгийн том хот
Эртний хамгийн том хот
Эртний хамгийн том хот
Эртний хамгийн том хот
Эртний хамгийн том хот
Эртний хамгийн том хот
Эртний хамгийн том хот
Эртний хамгийн том хот
Эртний хамгийн том хот
Эртний хамгийн том хот
Эртний хамгийн том хот
Эртний хамгийн том хот
Эртний хамгийн том хот
Эртний хамгийн том хот
Эртний хамгийн том хот
Эртний хамгийн том хот
Эртний хамгийн том хот
Эртний хамгийн том хот
Эртний хамгийн том хот
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Эртний хамгийн том хот
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

4 Сэтгэгдэл


  • Зочин 2016/02/08
    Уншаад байхад эртний том хотууд мөхсөн шалтгаан нь ижилхэн байх зүй тогтолтой юм шиг. Ер нь хэт төвлөрөл сайн юманд хүргэдэггүй юм шигээ. Манай хот ч төвлөрөл ихсээд байгаа шүү.

    0 0 Хариу бичих
  • Oyun Otgontsetseg 2015/07/29
    Ihel.sonin yuma.

    0 0 Хариу бичих
  • lil 2015/07/23
    ochij uzeh yumsan

    0 0 Хариу бичих
  • Ankhaa Nkz 2015/07/05
    Ene hot herhen hoosorch muhsun talaar taamaguud baidag ch batlagdsan zuil baihgui. Edgeerees neg taamag ni Mongolchuudiin ezlen turemgiileltees zugtsan Siam-uud (unuugiin Thailand) Khmeruudiig uragsh tursneer ug hot ezguirch muhsun gedeg

    5 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох