МЭДЭЭ НЭМЭХ  

Цагдаатай тохиолдсон мартагдашгүй түүх

  • 27,052 уншсан
  • 6
  • 2015/06/03

Энэ явдал АНУ-ын Миннесот мужид МакГрегор хотоос зүүн тийш 201-р зам дээр болсон байна. Эргүүл хийж явсан замын цагдаа хурд хэтрүүлсэн настай хатагтайг зогсоожээ. 

Цагдаа хатагтайн бичиг баримтыг шалгахаар шийдэж жолооны үнэмлэх, даатгал, машины бүртгэлийг нь шаарджээ. Хөгшин ер эргэлзэж тээнэгэлзсэн шинжгүйгээр бичиг баримтаа өгч. Гэтэл бичиг баримтан дунд нь галт зэвсэг авч явах зөвшөөрөл харагдах нь тэр.

Замын цагдаа өндөр настай хөгшин, бууны зөвшөөрөл хоёрыг ээлжлэн харж хэсэг гайхснаа хэрэгт дурлан:
- Та буугаа одоо биедээ авч яваа юу? хэмээн асуужээ. 
- Тиймээ, хайрцаг дотор 45 калибрийн гар буу байгаа.

Хөгшний хариу, эсвэл төрх байдал нь ч юм уу, нэг л сонин санагдсан тул мань цагдаа

- Танд өөр зэвсэг бий юу? гэж асуусан байна. 
- Тиймээ, консол дотор 9-миллиметрийн Глок байгаа. 
- Тэгээд л болоо юу? 
- Үгүй, цүнхэнд маань 38 калибрийн бас нэг буу байгаа.

Мэл гайхсан цагдаа:

- Та чинь юунаасаа ингэтлээ айдаг хүн бэ? гэж дуу алдахад хөгшин авгай ширүүн харж
- Айгаад байх юм хумсын чинээ ч байхгүй хэмээн хариулжээ.

Ингэж “шүдээ хүртэл зэвсэглэсэн” хүн нээрээ юунаасаа ч айх вэ дээ?

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Цагдаатай тохиолдсон мартагдашгүй түүх
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

6 Сэтгэгдэл


  • Зочин 2015/06/05
    viva ch dee dahij oroh huselgui bolchlo

    1 0 Хариу бичих
    • Зочин 2015/06/10
      joohon taalagdahgui baina geheer haraaj alchih erguu al ve

    • Зочин 2015/06/05
      chamaar bol yoruusuu dutahgui l dee zugeer l zailaachdee. Haashsaa medrel muutain uuriiguu yu geed bodtsiin

  • Зочин У 2015/06/03
    Мундаг мундаг! Одоо ингэж байгаа юм чинь залуудаа ямар байсан бол доо?

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/06/03
    pzda iim ywuurgui argaar site ruugaa oruuldag boltsimu

    1 11 Хариу бичих
    • Зочин 2015/06/03
      chi tegeed iim hiigeed bicheed suuj bdag hiih ymgui pzda we haha


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох