МЭДЭЭ НЭМЭХ  

Нарны системийн хачирхалтай дагуул – сарнууд

  • 2,825 уншсан
  • 0
  • 2014/06/14

1. Ганимед бол Бархасбадь гарагийн төдийгүй Нарны аймгийн хамгийн том дагуул юм. Тэр маш том учир өөрийн гэсэн соронзон талбайтай.


2. Миранда нь Нарны аймгийн “ Нугасны муухай дэгдээхэй “ билээ. Янз бүрийн өөдсөөр зүйж хийгээд Тэнгэрийн вангийн зүг шидчихсэн мэт. Энд маш гүн хавцлууд бий. Зарим нь Их хавцлаас 12 дахин гүн тул чулуу шидвэл 10 минутын дараа ёроолд нь хүрнэ гэсэн үг.


3. Каллисто нь хамгийн олон тогоотой дагуул гэнэ. Бусад эрхсээс ялгаатай нь Каллисто геологийн хувьд идэвхгүй тул түүний гадаргуу нь хамгаалалтгүй. Иймээс хамгийн их “ нүдүүлсэн “ дагуул ажээ.


4. Дактиль бол ердөө л нэг милийн өргөнтэй, нарны аймгийн хамгийн бяцхан дагуул гэнэ. Зураг дээр Ида гэдэг бага гараг байгааг та бүхэн харж байна. Харин Дактиль бол баруун талд нь байгаа бяцхан цэг юм. Энэ дагуул нь гарагийг биш, бага гарагийг тойрон эргэдгээрээ онцлог. Өмнө нь эрдэмтэд бага гарагууд дагуултай байх боломжгүй гэж эндүү бодож байжээ.


5. Эпиметей болон Янус. Эд бол гайхалтай завшаанаар мөргөлдөхөөс зайлж чадсан дагуулууд юм. Хоёул Санчир гарагийг нэгэн замаар тойрон эргэдэг. Эд өмнө нь нэг дагуул байсан бололтой. Хачирхалтай нь 4 жил тутам мөргөлдөх аюул нүүрлэж ирэхэд байраа сольцгоодог байна.


6. Энцелад буюу “ Бөгжний эзэн “. Энэ бол Санчирын дотоод дагуул бөгөөд гэрлийг бараг 100% ойлгодог. Энцеладын гадаргуу нь оргилсон булгаар дүүрэн тул сансарт мөс, тоосонцрын хэсгүүдийг хаяж, Санчирын «Е» цагаригийг үүсгэж байдаг.


7. Тритон бол мөсөн галт уулын орон бөгөөд Далай вангийн хамгийн том дагуул юм. Мөн Нарны систем дотроо гарагийнхаа эргэлтийн эсрэг эргэдэг цорын ганц дагуул болно. Тритоны галт уулууд маш идэвхтэй бөгөөд лавны оронд ус болон аммиакийг цацдаг нь гадаргуу дээр гарч ирмэгц хөлддөг байна.


8. Европ нь Бархасбадь гарагийн маш тэгшхэн гадаргуутай дагуул юм. Учир нь, дагуул тэр чигтээ мөсөөр хучигдсан далай гэнэ. Энд дэлхий дээр байдгаас 2-3 дахин их ус бий.


9. Ио нь “ Бөгжний эзэн “ киноны Мордортой тун төстэй гэнэ. Мөн Бархасбадь гарагийн дагуул бөгөөд, гадаргуу нь байнга оргилж байдаг галт уулсаар дүүрэн. Гэхдээ энд нэг ч тогоо байдаггүй, оргилсон лав тэдгээрийг дүүргэн тэгшилж байдаг.


10. Титан бол Нарны аймгийн хамгийн сонирхолтой дагуул ажээ. Ганцхан энд л Дэлхийнхээс арай нягт агаарын давхарга бий. Мөн Дэлхийн нэгэн адил агаарын найрлаганд нь азот зонхилно. Бас метан зэрэг бусад хий ч бий. Иймээс метан бороо ордог байж болзошгүй. Гадаргуу дээрх хурц өнгийн толбо нь шингэн ус байж болох. Ер нь Титан бол амьдрал байх магадлал хамгийн өндөр тэнгэрийн эрхсийн нэг юм. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Нарны системийн хачирхалтай дагуул – сарнууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох