МЭДЭЭ НЭМЭХ  

Нарциссын домог

  • 3,930 уншсан
  • 10
  • 2015/06/04

Гол усны сахиусан тэнгэр Кэфис, шидэт хүүхэн Лавриона хоёрын үүл борооны ажлын үр дүнг Нарцисс гэдэг байжээ. Нарцисс хүүр уг нь их царайлаг, бие хаа төгс залуу боловч зан ааш гэж авах юмгүй мөс шиг хүйтэн, омог бардамын туйл болсон их зант байж л дээ.

Нэг удаа Нарцисс ойгоор зугаалж яваад төөрцөн байхад нь шидэт хүүхэн Эхо таарч л дээ. Эхо Нарциссыг хармагцаа хамаг бие нь хачин болж, энэ тэрүүгээр нь халуу оргин, хайртай дуртай болчихож гэнэ. Даанч хайртай гэдгээ хэлж чаддаггүй гэнэ, учир нь аянга чулууддаг Зевсийн ааштай авгай Гера Эхог үг хэлдэггүй, харин бусдын хэлснийг буцааж хэлдэг болгоод шийтгэчихсэн байж л дээ ядаж байхад... Тэгээд яах вэ дээ, дурласан Эхо Нарцисс руу давхиад очиж. Гайхсан залуу хэн гэдгий нь асууж. Гацаа Эхо буцаагаад л цуурайтуулж. Ярвайсан Нарцисс эрваатасан хүүхэн чинь гээд өөрөөсөө холдуулж, хаяад явж гэнэ. Харин үүнд нь хайр дурлалын охин тэнгэр Афродита ахайтан миний хишгийг голдог мич вэ гээд л аймаар нервтэж гэнэ. Тэгээд өөрөө өөртөө дурлаж өдөр бүр маанагтаарай гээд Нарциссыг илбэдэж орхиж гэнэ. Ингээд л илбэдүүлсэн Нарцисс өөрийгөө усанд харж гэнэ, өр зүрх нь булгилж гэнэ, үнэхээр өөртөө дурлаж гэнэ.

Өдөр бүр л өөрийгөө харж суудаг болжээ. Суусаар байгаад бөхийж гэнэ. Бөхийсөөр байгаад хэвтэж гэнэ. Хэвтсээр байгаад атийж гэнэ. Атийсаар байгаад амьд хүн биш харин алаг цэцэг болж хувирчээ.

Нарциссын домог
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Нарциссын домог
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

10 Сэтгэгдэл


  • Зочин 2015/08/21
    селфи хийдэг гаруудад зориулсан домог байна..

    0 0 Хариу бичих
  • уншигч 2015/07/08
    Сайт дээр ингэж бичээд байхдаа яахав дээ, гэхдээ хөгжилтэй байсан шүү

    1 0 Хариу бичих
  • Зочин 2015/06/08
    Тэвчээр хүрсэнгүй, уншсангүй. Гудамжны хэлийг нь уншиж чадахгүйнэ.

    0 1 Хариу бичих
  • Зочин 2015/06/08
    Тэнэг гудамжны хэлээ хэргэлдэг газар нь хэргэлээсээ билээ

    0 0 Хариу бичих
  • гайхав 2015/06/06
    хайран монгол хэл, домог нь уг нь утгын хувьд үнэн гэхдээ сайхан яруу зөв үгээр бичиж болсонгүй юу?

    0 0 Хариу бичих
  • Hue!!! 2015/06/05
    Ene zugeer l iim domogtoi l tsetseg gol nyyriin iregeer oirhon ysand uuriiguu tolidoh met bdag ychir l bii bolson domog... Erhii mergen erhii hyryygaa tasdaad tarwag boljee gdg shig ...

    1 0 Хариу бичих
  • Уншигч 2015/06/05
    За энэ арай дэнднээ. Юу бичсэн юм бэ? Үнэхээр чадваргүй юм уу эсвэл тоглоод доромжлоод байгаа юм уу арайчдээ. Эрваатаад гэж Монгол үгийн санд ийм хачин үг байхгүй. Арайчдээ. Хүний өмнөөс ичнэ гэж ямар хэцүү байдаг юм бэ.

    5 0 Хариу бичих
  • professor 2015/06/05
    Хэл яриа хэрцгии2

    2 0 Хариу бичих
  • Зочин 2015/06/05
    ene yamar erguu medee ve

    1 0 Хариу бичих
  • Lel 2015/06/04
    azgv osda we :')

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох