МЭДЭЭ НЭМЭХ  

“Толгой эргүүлсэн” кинонууд

  • 13,813 уншсан
  • 12
  • 2015/06/08

Киноны үйл явдал хэдийчинээ нууцлаг, ойлгоход түвэгтэйгээр өрнөнө, тэр хэмжээгээр үзэхэд сонирхолтой байдаг. Зарим үед зохиолч найруулагч нар хэт хичээснээс киног нэг удаа үзээд учрыг нь ойлгохгүй өнгөрөх тохиолдол ч гардаг. Тэдгээрийн заримаас санацгаая.

Хараал идсэн арал. АНУ (Shutter Island)

“Толгой эргүүлсэн” кинонууд

Ухаан солиотой гэмт хэрэгтнүүдийн эмнэлэг байх арал руу 2 мөрдөгч ирнэ. Тэд алга болсон өвчтөнийг хайж олохоор мөрдлөг явуулж эхэлдэг. Арал орчмын газар нутаг энэхүү хэргийг улам нууцлаг, аймшигтай болгож өгөх ба дээр нь мөрдөгчдийн нэг нь бүр санаандгүй нөхцөл байдалд орно.

Оршил. АНУ (Inception)

“Толгой эргүүлсэн” кинонууд

Нэг үзээд ойлгоно ч гэж огт байхгүй кино доо. Кобб бол маш ухаалаг, өвөрмөгц хулгайч. Түүний багийнхан мэдээллийг нууцлагдсан шүүгээнээс биш, шууд л хүний тархинаас хулгайлчихдаг гээд бод доо. Гэтэл нэг удаа тэд мэдээлэл хулгайлах биш, эсрэгээр хүний тархинд мэдээлэл өгөх, санаа суулгах даалгавар авна. Үүн шиг бэрх ажил үгүй санж.

Хувь тавиланг өөрчлөгчид. АНУ (The Adjustment Bureau)

“Толгой эргүүлсэн” кинонууд

Ер бусын чадвартай бүлэг хүмүүс дэлхий дээрх бүх үйл явдлыг урьдчилан төлөвлөж, түүнийхээ биелэлтийг хянаж зохицуулж байдгийг амжилтанд хүрч яваа залуу улс төрч Дэвид олж мэднэ. Тэд Дэвидэд “маш сайхан ирээдүй” бэлтгэсэн нь нэг бодлын сайн хэрэг боловч, энэ “ирээдүйд” Дэвидийн дурлалт бүсгүй багтах зайгүй ажээ.

Цэлмэг тэнгэр. АНУ, Испани (Vanilla Sky)

“Толгой эргүүлсэн” кинонууд

Гол баатар Дэвид Эймс бол нөхөр, дайсан, мөнгө, охид гээд л аль алинаар нь дутагдахын зовлонгүй баян танхил залуу. Гэвч жинхэнэ хайртайгаа дөнгөж учирмагц осолд орж харахын эцэсгүй муухай амьтан болж хувирна. Энэ цагаас хойш хамаг юм орвонгоороо эргэх нь тэр...

Слевиний азтай дугаар. Герман, АНУ (Lucky Number Slevin)

“Толгой эргүүлсэн” кинонууд

Слевин үнэхээр аз муутай эр. Ажил төрөл нь базаахгүй, найз бүсгүй нь хаячихсан, дээрээс нь гэртээ орж чадахаа байна. Найз нь түр эзгүй байх хоорондоо гэртээ байхыг зөвшөөрнө. Гэнэт Слевин санаанд оромгүй зүйлтэй тулгарч бусдын амьдралаар амьдрах болно.

Тулааны клуб. АНУ, Герман (Fight Club)

“Толгой эргүүлсэн” кинонууд

Жирийн нэг офисын ажилтан гэнэт нударган зодоон хийж буцлан оргилж буй хүч чадлаа гаргахыг хүснэ. Найз Тейлорын хамтаар Тулааны клуб нээн ажиллуулах болов. Клуб нь өргөжин томорч бүх юм сайн сайхан болж байтал нэг сайхан өдөр тэр хамтрагчийнхаа тухай айж хачирхам зүйлийг олж мэднэ.

Жон Малкович байхуй. АНУ (Being John Malkovich)

“Толгой эргүүлсэн” кинонууд

Швартц гэгч жирийн нэг бүтэл муутайхан эр өөртөө таарсан жижиг конторын ажилтан болно. Суудаг өрөө нь маш жижиг, гэхдээ нэг нууц хаалга байдаг нь яг... Жон Малковичийн толгой руу аваачдаг аж.

12 сармагчин. АНУ (12 Monkeys)

“Толгой эргүүлсэн” кинонууд

Алсын ирээдүйд аюулт вирус манай гарагийн хүн амын 99%-ийг устгаж үлдсэн нь газар доор нуугдана. Хүн төрөлхтнийг аврахын тулд өнгөрсөн үе рүү аймшигт гэмт хэрэгтнийг илгээхээс өөр аргагүй болно. Зөвхөн тэр л өнгөрсөн үеийн эрдэмтдэд авралын эмийг гаргаж авахад нь тусалж чадах аж.

Эрвээхий хүн. АНУ (The Mothman Prophecies)

“Толгой эргүүлсэн” кинонууд

2 жилийн өмнө эхнэрээ алдсан сэтгүүлч Жон Клайн одоо хүртэл сэхээ авч чадахгүй л байна. Уй гашуугаа дарахын тулд өөрийгөө ажлаар дарахыг хичээх ажээ. Америкийн нэгэн жижиг хотод ирсэн тэрээр ямар нэг аймшигт осол, сүйрлийн өмнө харагддаг Эрвээхий хүний тухай хачирхалтай түүх олж сонсоно. Гэнэт эхнэрийнх нь үхэл, энэ эрвээхийтэй ямар нэгэн байдлаар холбоотойг ойлгодог.

Нүдээ тас аниад... Их Британи (Eyes Wide Shut)

“Толгой эргүүлсэн” кинонууд

Гаднаас харвал тэд сайхан хосууд. Гэвч гэм зэмгүй хоёр огтоос биш аж. Тус бүрдээ мөрөөдөлд умбах бөгөөд Элис энэ тухайгаа нөхөртөө ярьтал хардах сэтгэлд автсан Билл хариугаа авч өөр газар зугаацах болно. Гэвч энэ “өөр газар” гэдэг нь сүүлдээ аюул, үхэл сүлэлдсэн нууц бүлэглэл болох нь илрэх бөгөөд түүнээс гарах гарц огт үгүй.

Эх код. АНУ (Source Code)

“Толгой эргүүлсэн” кинонууд

АНУ-ын тусгай албаны ажилтан өөр хэн нэгний биед ухаан орох бөгөөд галт тэргэнд болсон террорист халдлагын үеэр амь алдах аж. Дүүрэн зорчигчтой галт тэргийг хэн дэлбэлснийг мэдэх гэж Коутлер дахин дахин үхэж, сэхсээр байна. Гэтэл гол нууц өөрийн нь толгой дотор байсан санж.

Эргэлт. АНУ, Герман (Fracture)

“Толгой эргүүлсэн” кинонууд

Тойргийн прокурорын туслах залуу эрч хүчээр дүүрэн бөгөөд шударга ёс ялан дийлэх болно гэдэгт эргэлздэггүй. Харин эхнэрээ алсан гэмт хэрэгтэн баян бөгөөд зальтай. Тэр хүнд суртлын харгайгаар ял завших болно. Тийм юм байж болно гэж үү дээ?

Оюун санааны ангуучид. АНУ, Нидерланд, Их Британи (Mind hunters)

“Толгой эргүүлсэн” кинонууд

АНУ-ын тусгай албаны ирээдүйн ажилтан болох 7 залуу эзгүй арал дээр очиж төгсөлтийн шалгалт өгөх болно. Бүх зүйл тоглоом, сургуулийн полигон шиг л санагдаж байтал гэнэт байдал өөрөөр эргэж, үл мэдэгдэх алуурчин тэднийг нэг нэгээр нь хөнөөж эхэлнэ. Юун шалгалт, юун сургууль, гол нь амьд үлдэх!

Онц аюултай. АНУ, Герман (Wanted)

“Толгой эргүүлсэн” кинонууд

Офисийн ажилтан жирийн залуу огт санаанд оромгүй байдлаар хүчирхэг нууц бүлэглэлийн нэг хэсэг болж сүүлдээ энэ байгууллагын дотор үүрлэсэн муу муухай бүхнийг арилган зогсоох цор ганц хүн нь болж таардаг.

Нууц цонх. АНУ (Secret Window)

“Толгой эргүүлсэн” кинонууд

Нэгэн цагт нэрд гарч явсан авьяаслаг зохиолч одоо хямралд ороод байна: эхнэр хаяад явчихсан, зохиол бичих санаа орж ирдэггүй, мөнгөгүй ч болж. Бичих номныхоо урьдчилгааг аваад идээд дууссан, харин номоо эхлээ ч үгүй байгааг яана. Дээрээс нь нэг үл бүтэх нөхөр гарч ирээд өмнө бичсэн номыг нь түүний зохиол биш гээд байхыг нь яана...

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
“Толгой эргүүлсэн” кинонууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

12 Сэтгэгдэл


  • Зочин 2015/10/16
    memento haichtsin

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/09/07
    Predestination zugeer l wtf gmeer kino shu ene deerh kinonuunuudiig bi bugdiin uzsen ghdee l wtf gj heleeguumdaa hah

    2 0 Хариу бичих
    • Зочин 2015/10/11
      You're right man.. Predestination is insane movie... I said what da fuck is happening,,, when I watch that movie ...

  • Зочин 2015/08/28
    prisoners goy

    1 0 Хариу бичих
  • Зочин 2015/06/08
    beautiful mind oroh bh gej bodoj bn

    2 1 Хариу бичих
    • Зочин 2015/06/15
      Heh. naadah chin tolgoi erguulmeer kino bish shu dee, oilgomjtoi.

  • Jim 2015/06/08
    Jim Carrey toglodog Eternal Sunshine of the spotless mind bol jinhene elii kino doo

    3 0 Хариу бичих
  • Зочин 2015/06/08
    Shutter Island deer ter galuu galzuu hun uu esvel tuuniig bugd gutgeed galzuuruulj bgaa yu

    3 0 Хариу бичих
    • Зочин 2015/08/27
      UURUU EHNEREE ALAAD GALZUURTSAN BDIISHDEE ALI HEDIIN

    • Зочин 2015/07/30
      gutgeed galzuuruulsan shd, Tgd urgamal boloh uu, hun boloh uu gd

    • Зочин 2015/06/09
      Би ойлгохдоо. Өөрөө жүжиглэж байна гэж бодсон. Сүүлд нь би нэг бол мангас болно, эсвэл үүрд эндээ байна гэсэн утгатай үг хэлдэг дээ.

    • Зочин 2015/06/08
      Tamhi tat geed tamhi uguud bdg. terend l uchir n bga bh


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох