МЭДЭЭ НЭМЭХ  

Хагалгаа хийлгээгүй үзэсгэлэнт KPOP одод

  • 6,192 уншсан
  • 3
  • 2015/06/08

Солонгос гэхээр бид гоо сайхны хагалгаа хийлгэж, нүдэндээ давхраа зоруулж, хамраа өндөрсгөж, хацраа хавчийлгаж, эрүүгээ засуулж, хөхөө томруулж хөлөндөө тариа шахуулсан хүүхнүүд гэж ойлгодог. Тэр тусмаа солонгосын поп хөгжим буюу Kpop-ийн эмэгтэй одод гэхээр бүгд л бөөн явдаг гоо сайхны хагалгаа гэж төсөөлдөг. Гэхдээ үнэн хэрэгтээ "тоон дотор үсэг цохиж явна" гэгчээр бөөн "хиймэл" гоо сайхны дунд үнэхээр эхээс төрсөн гоо үзэсгэлэнгээ хадгалан үлдсэн сайхан бүсгүйчүүд байдаг ажээ.

Солонгосын интернэт хэрэглэгчид буюу нэтизэнүүд шинээр гарч ирж буй эмэгтэй дуучид болон хамтлагуудын бүх гишүүдийг бүгдий нь гоо сайхны хийлгэсэн байна уу үгүй юу гэдгий нь юутай хээтэй нь шинжлэн судалж, "мөрдлөг" явуулан, хүүхэд байх үеийн, сургуульд сурч байх үеийн, оюутан байх үеийн, нүүрээ будсан байх үеийн нүүрээ будаагүй байх үеийн гээд байж болох бүр зураг хөрөг сельфи энэ тэрийг нь ухаж төнхөж олж гаргаж ирдэг байна. Үнэхээр тухайн эмэгтэй одын анх төрснөөсөө хойш одоог хүртэлх бүх зураг сэлтий нь нэгт нэггүй гаргаж ирээд харьцуулаад үзэхээр тэр бүсгүй гоо сайхны хагалгаа хийлгэж үү үгүй юу гэдгий нь нэлээн өндөр багцаатайгаар хэлж болдог л юм байна л даа.

Өнөөгийн байдлаар солонгосын нэтизенүүдийн дунд гоо сайхны хагалга хийлгээгүй гэжхүлээн зөвшөөрөгдсөн шилдэг эмэгтэй kpop оддыг танилцуулъя.

Бэй Сюзи (Bae Suzy)

Жинхэнэ нэр Бэй Шю-жи. 1994 онд Солонгост төрсөн. Солонгос үндэстэн. Биеийн өндөр 166 см. Солонгосын гурав дахь том JYP Entertainment агентлагт харьяалагддаг. Miss A охидын хамтлагийн гишүүн. Дуучин, жүжигчин. Багаасаа телевизийн сурталчилгаа, рекламанд тоглож байсан. 2009 онд JYPE агентлагт элссэн. 2010 онд Miss A хамтлагтай цуг дебют хийснээр түүний kpop карьер эхэлсэн байна. Өнөөдөр Солонгостоо хамгийн эрэлттэй эмэгтэй kpop оддын нэгт тооцогддог. Телевизийн реклам, зар сурталчилгааны ашиг орлогоороо топуудын нэг. Хэд хэдэн амжилттай телевизийн олон ангит кино болон өргөн дэлгэцийн бүтээлд тоглож олонд танигдсан. 50 сая хүн дотроос нэг бус нэлээн хэдэн төрөлхийн гоо үзэсгэлэн гарах нь мэдээжийн л хэрэг байлгүй дээ.

Хүүхэд насны болон дебют хийхийн өмнөх зургууд:

Виктория Сонг (Victoria Song)

Жинхэнэ нэр Сон Чиэн. 1987 онд Хятадын Шиньдао хотод төрсөн. Хятад үндэстэн. Биеийн өндөр 168 см. Солонгосын хамгийн том SM Entertainment агентлагт харьяалагддаг. f(x) охидын хамтлагийн гишүүн, хамтлагийн ахлагч. Бүжигчин, жүжигчин. 1997-2007 хүртэл Хятадын хамгийн алдартай Бээжингийн Бүжгийн Академид үндэстний бүжиг, балетын чиглэлээр суралцаж байсан. 2007 онд Бээжинд болсон бүжгийн тэмцээний үеэр их сургуулийнхаа бүжгийн хамтлагтайгаа цуг тэргүүн байр эзлэхэд SM Entertainment агентлагийн менежерүүд түүнийг олж харан Солонгост ирэх санал тавьжээ. 2009 онд f(x) хамтлагтай цуг дебют хийснээр kpop карьер эхэлсэн байна. Одоо хамтлагийн ажлаасаа түр хөндийрч Хятадад телевизийн олон ангит кино болон өргөн дэлгэцийн бүтээлд тоглодог. Тэрбум хагас хүн дотроос нэлээн олон төрөлхийн гоо үзэсгэлэн гарах нь ойлгомжтой л байсан биз тийм үү?

Хүүхэд насны болон дебют хийхийн өмнөх зургууд:

Сандара Парк (Sandara Park)

Жинхэнэ нэр Парк Сандара. 1984 онд Солонгост төрсөн. Биеийн өндөр 162 см. 2004 он хүртэл Филиппинд амьдарч ажиллаж байгаад 2004 оноос Солонгосын хоёр дахь том YG Entertainment агентлагт элсч, Солонгост ирснээр түүний kpop карьер эхэлсэн. Солонгосын охидын 2ne1 хамтлагийн гишүүн. Дуучин, жүжигчин. Филиппинд байх үеэсээ л энтертэйнмэнт салбарт хөл тавьж кинонд тоглож байсан.

Хүүхэд насны болон дебют хийхийн өмнөх зургууд:

Салли (Sulli)

Жинхэнэ нэр Чой Жин-ли. 1994 онд Солонгост төрсөн. Солонгос үндэстэн. Биеийн өндөр 170 см. Солонгосын хамгийн том SM Entertainment агентлагт харьяалагддаг. Охидын f(x) хамтлагийн гишүүн. Дуучин, жүжигчин. Багаасаа телевизийн сурталчилгаа, кинонд тоглож байсан. 2005 онд SM агентлагт элсч, 2009 онд f(x) хамтлагтай цуг дебют хийснээр түүний kpop карьер эхэлсэн байна. Одоо хамтлагийн ажлаас түр хөндийрч хувийн амьдралдаа цаг зарцуулж буйгийн зэрэгцээ сэтгүүлд фото модель хийж байгаа.

Хүүхэд насны болон дебют хийхийн өмнөх зургууд:

Им Юна (Im Yoona)

Жинхэнэ нэр Им Юна. 1990 онд Солонгост төрсөн. Солонгос үндэстэн. Биеийн өндөр 168 см. Солонгосын хамгийн том SM Entertainment агентлагт харьяалагддаг. Охидын Girls Generation хамтлагийн гишүүн. Дуучин, жүжигчин. Багаасаа телевизийн сурталчилгаа, цуврал кинонд тоглож байсан. 2002 онд SM агентлагт элсч, 2007 онд Girls Generation хамтлагтай цуг дебют хийснээр түүний kpop карьер эхэлсэн байна. Телевизийн цуврал кинонуудад тоглодог. Хүмүүнлэгийн ажил эрхэлдгээрээ олон нийтэд мөн танигдсан.

Хүүхэд насны болон дебют хийхийн өмнөх зургууд:

Эдгээр 5 бүсгүй бол өнөөдөр kpop-д унаган төрхөө хадгалан үлдсэн шилдэг одууд хэмээн тооцогддог гэнэ.

Анхаарал тавьсанд байрлалаа.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Хагалгаа хийлгээгүй үзэсгэлэнт KPOP одод
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

3 Сэтгэгдэл


  • Лол Үхцэн. 2015/07/18
    Салли биш Солли гэж уншдагшд. Тэглээ ч Юна чинь засвартай шүү дээ :')

    2 0 Хариу бичих
  • Зочин 2015/07/03
    zasvartai l baina shde eruu n oor baina bas hamar n tomorson baina

    1 0 Хариу бичих
  • Puujee 2015/06/09
    Gants yumand ch gesen mongo zarahgui aztai saihan busguichuul bna daa

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох