МЭДЭЭ НЭМЭХ  

Таны нүүрэнд ямар хэлбэртэй шил зохих вэ?

  • 7,210 уншсан
  • 0
  • 2015/06/08

Нарны шил бол зун цагийн хамгийн чухал гоёл төдийгүй нүдний шилдэг хамгаалалт гэдгийг эмэгтэйчүүд андахгүй. Харин нүүрнийхээ хэлбэрт тохирсон шил зүүхгүй бол тун ч муухай харагдана шүү. Энэ талаар хэдэн зөвлөлгөө өгье.

Зууван царай 

Хэрвээ таны нүүр зууван дугуй хэлбэртэй бол азтай гэсэн үг. Ийм хэлбэрийн царай хамгийн зөв, хамгийн сайханд тооцогддог. Мөн ямар ч шил зохидог сайн талтай. 

Гэхдээ л санаж байхад илүүдэхгүй хэдэн дүрэм бий:

  • Нүдний шилний хүрээ нүүрнээс илүү гарч байх ёсгүй, өөрөөр хэлбэл шил нүүрнээс тань өргөн байж болохгүй.
  • Дээд талаараа хөмсөгнөөс илүү гарахгүй байх хэрэгтэй.
  • Та жижгэвтэр нүүртэй бол хүрээгүй, эсвэл нарийн металл хүрээтэй шил зүүж байгаарай.

Дугираг царай 

Ийм нүүртэй хүмүүс голдуу бумбагар хацар, нарийн магнай, бөөрөнхий эрүүтэй байдаг. Дөрвөлжин буюу уртавтар хэлбэртэй шил дугуй нүүрийг арай сунгаж харагдуулдаг тул зохимжтой байдаг. 

Том шил нь дугуй нүүрийг улам тодруулдаг гэдгийг санаарай. Өнцөг гаргасан хүрээтэй, эсвэл эрвээхий хэлбэрийн шил ч сайхан зохих болно.


Дөрвөлжин царай

Ийм царайтай хүмүүс өргөн дух, дөрвөлжин эрүү, шанаатай байдаг. Дугираг буюу гонзгой шил зохино.

Харин дөрвөлжин буюу, тэгш өнцөгтэй шил зүүхээс зайлсхийх хэрэгтэй. Дөрвөлжин царайтай мөртлөө нарийн духтай бол доод талаараа хүрээгүй, харин дээгүүрээ чамин хүрээтэй шил зүүвэл зохимжтой.


Зүрхэн хэлбэрт царай

Том хацартай, шөвгөр нарийн эрүүтэй бол дусал хэлбэртэй мөн өргөн хүрээтэй шил зүүх хэрэгтэй.

Гэхдээ тас хар шил авч болохгүй, учир нь шөвгөр эрүү улам тодордог.


Уртавтар царай

Ийм нүүртэй хүмүүст өргөн хүрээтэй том дугираг шил, эсвэл панораман шил (хамрын хөндлөвчгүй) гойд зохиж, нүүрний хэлбэрийг засаж өгнө.

Харин жижиг буюу хүрээгүй шил зүүж хэрхэвч болохгүй. Нүүрэнд тань багадсан мэтээр эвгүй харагдах болно.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Таны нүүрэнд ямар хэлбэртэй шил зохих вэ?
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох