МЭДЭЭ НЭМЭХ  

Бие махбодь өвчнийг хэрхэн анхааруулдаг вэ?

  • 10,209 уншсан
  • 3
  • 2015/06/09

«Эмч хүн шонхорын нүдтэй, могойн ухаантай, арслан зүрхтэй мөртлөө охин хүнийх шиг зөөлөн гартай байх ёстой» гэж нэгэн цагт суут оточ Авиценна хэлж байсан гэдэг. Үнэхээр ч эмч нар өвчний гадаад шинж тэмдэгт ихээхэн анхаарал хандуулдаг. Хүнийг нэг харж, судсыг нь барьж үзээд л бүх өвчнийг нь мэдчихдэг эрдэм чадал төгс хүн ч бий. Тэгвэл өөрсдийгөө тэдний нүдээр харах гэж оролдоод үзье. Бие махбодь өвчнийг хэрхэн анхааруулдаг талаар эмч нар ингэж зөвлөж байна.

Бүлцийж хавдсан зовхи

Организм иймэрхүү маягаар бөөр асуудалтай байгааг “мэдээлж” болох юм. Дээрээс нь ядарч сульдан, арьс тань хүйт дааж зэвхийрээд байвал дотрын эмчид заавал хандаарай.


Хурц гэрэлд нүд аргах

Голдуу архи тамхи их хэрэглэдэг хүмүүст тохиолддог эмгэг. Боль! гэсэн дохио. Мөн ургамлын харшил буюу поллинозийн шинж тэмдэг байж магадгүй юм. Бас А амин дэм дутагдах үед энэ шинж тэмдэг үүсдэг. Энэ тохиолдолд бяслаг, лууван, улаан лооль сайн хэрэглэж байх хэрэгтэй.


Нүдэн дор хар хүрээ татах, нүдний цөцгийн өнгө хувирах

Нүд чинь улайгаад байвал даралтаа үзүүл, ихэссэн байж магадгүй. Нүдний цөцгий шар өнгөтэй харагдвал элэгний билирубиний хэмжээ ихсэх, мөн элэгний ферментийн үйл ажиллагаа алдагдсан байж болох юм.

Нойр муудаж туйлдаж ядарснаас, мөн зүрхний эмгэгийн үед нүдэн доогуур хар хүрээ татдаг.


Уруул хагарах

Уруул болон завьж хагарах, булчин шөрмөс сулрах, үс унах зэрэг нь бие махбодид В2 амин дэм (рибофлавин) дутагдаж байгаагийн шинж. Өндөг, сүүн бүтээгдэхүүн, самар, улаан лооль, лийр, тоор, ягаан байцай ахиу хэрэглэж байгаарай. 


Хэлэн дээр цагаан өнгөр үүсэх

Өлсөх, ханиад хүрэхэд цагаан өнгөр байнга гарч ирдэг. Өнгөртэй зэрэгцэн хэлний 2 захаар улайлт мэдэгдвэл ходоодны салст бүрхэвчийн үрэвслийн (гастрит) шинж. Ер нь хэлэн дээр өнгөр үүсэх нь хоол боловсруулах замын ажиллагаа доголдож байгааг илэрхийлдэг.


Ам аргах

Сэтгэл зовох, стресст орох үед ажиглагддаг. Ийм байдал удаан үргэлжилж уур уцаартай болоод байвал бие махбодид В3 амин дэм (никотиний хүчил) дутагдаж байгаагийн шинж. Шувуу, үхрийн  мах, самарт их байдаг.

Мөн шүлсний булчирхай үрэвсэх үед, заримдаа чихрийн шижин өвчний эхэн үед ам хатаж хуурайшдгийг анхаараарай.


Арьс хуурайших

Ихэвчлэн А, В2 амин дэмүүд дутагдах үед арьс хуурайшдаг. Иймд хоолондоо анхаарал тавь. Харин хуурайшихын хажуугаар үрэвсэж загатнаад байвал мөөгөнцрийн шинж тэмдэг байж магадгүй тул арьс өнгөний эмчид хандаарай.


Хөх толбо

Бага зэргийн даралтанд ч хөхрөлт үүсээд байвал цус бүлэгнэлт тааруу, эсвэл элэгний үйл ажиллагаа алдагдсан байж болзошгүй. Яаралтай шинжилгээ өгөх нь зөв.


Тунгалагийн булчирхай томрох

Энэ бол бие махбодид ямар нэгэн үрэвслийн процесс явагдаж байгаагийн дохио. Энэ нь жирийн ханиаднаас эхлээд аюулт өвчний эхлэл ч байж магадгүй юм.


Шээс өтгөрөх

Хэрвээ та шингэн зүйл бага уудаг бол шээс өтгөн гарна. Харин халуурах, бие сулрах шинж тэмдэг дагалдвал шээс-бэлгийн замын өвчин байж магадгүй тулд урологч эмчид үзүүлээрэй.


Хэт хөлрөх

Бамбай булчирхайн шинжилгээ өгөх хэрэгтэй. Шөнөдөө ихээр хөлөрдөг бол мэдрэлийн ядаргааны шинж байж болох юм.


Шарх эдгэхгүй удах

Таны биед цайр дутагдаж байх магадлалтай тул далайн гаралтай хоол хүнс болон буурцагт ургамал ихээр хэрэглэж байгаарай.


Хумсанд ховил үүсэх

Хумс ургах хэсэгт гэмтэл гарсан бол нэг л хөндлөн ховил үүснэ. Харин олон ховил гарсан бол архаг ядаргааны шинж. Босоо ховил нь хоол муу шингэж байгааг харуулдаг. Арилахгүй удаж байгаа ховил нойр булчирхай асуудалтай байгааг мэдээлж байгаа нь тэр.


Хар, цагаан батга

Бидний арьс бие организмын ерөнхий байдлыг яг л толь шиг тусгаж байдаг. Тэр тусмаа эрхтэн болгон арьсан дээр өөр өөрийн “орон зай”-тай гээч.

Уушгинд салст, шингэн бодис хэт ихээр хуримтлагдвал хацар дээр жижиг улаан батга гардаг. Харин хацар дээрх цагаан толгойтой идээт тууралт нь гэдэсний үйл ажиллагаа асуудалтайн шинж.

Чамархай дээр улаан батга гарах нь элэг, цөсний үйл ажиллагаанд доголдол гарснаас болно. Дух, толгойн үсэнд байнга тууралт үүсвэл ходоод асуудалтайн шинж.

Эрүү, хүзүүний доод хэсгээр улаан батга гарвал дааврын систем, эсвэл шээс бэлгийн замын систем доголдолтой байдаг.

Дал мөр, нурууны дагуу гарсан тууралт ууц нуруу асуудалтай байгааг, хавирганы дагуу гарсан батга булчингийн мэдрэл доголдож буйг илтгэх анхны шинж тэмдэг байж болно.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Бие махбодь өвчнийг хэрхэн анхааруулдаг вэ?
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

3 Сэтгэгдэл


  • Tsogzolmaa Sh 2015/08/25
    Hetegtei zuil bn ok

    0 0 Хариу бичих
  • Toya Tserendorj 2015/08/18
    tun heregtei medeelel oruulsand bayarlla.

    1 0 Хариу бичих
  • Gaval Jagaa 2015/06/10
    Tiim um bdaggui yumaa lol

    0 5 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох