МЭДЭЭ НЭМЭХ  

Зүрх шимшрүүлсэн түүхэн зурагнууд

  • 36,502 уншсан
  • 10
  • 2015/06/10

1963 он. Санваартан Тхить Куанг Дык буддын шашинтнуудыг хавчин гадуурхаж байгааг эсэргүүцэн биеэрээ зулын гол болжээ...

Зүрх шимшрүүлсэн түүхэн зурагнууд

1943 оны 7-р сард Курскийн цүлхэнд болсон тулалдаан Дэлхийн 2-р дайны явцыг Зөвлөлтийн талд ашигтайгаар эргүүлж чадсан юм. Энэ тулалдаанд урьд хожид үзэгдээгүй их хүч: 6000 танк, 2 сая хүн, 4000 онгоц оролцсон байна. Тулалдаан эхлэхийн өмнөхөн.

Зүрх шимшрүүлсэн түүхэн зурагнууд

Архичин аав, хүү хоёр ( Монгол )

Зүрх шимшрүүлсэн түүхэн зурагнууд

2001-09-11-нд Аль-Кайда бүлэглэлийн зохион байгуулсан алан хядах үйл ажиллагааны үеэр цонхноор унаж буй хүн. Түүхэнд хамгийн том гэж үздэг энэ балмад ажиллагааны уршгаар гэм зэмгүй 2974 хүний амь нас сүйрчээ.

Зүрх шимшрүүлсэн түүхэн зурагнууд

Иракт 7 сар алба хаасан Терри Гуррола охинтойгоо уулзаж байна. АНУ 2003 онд цөмийн зэвсэг хэрэглэхээр завдсан гэдэг шалтгаанаар Иракт довтолсон юм. Үүний улмаас 4500 америк цэрэг алагдаж, 35 000 хүн шархадсан бөгөөд Иракийн 1 сая шахам энгийн иргэд амь насаа алдсан юм.

Зүрх шимшрүүлсэн түүхэн зурагнууд

12 настай бразиль хүү Диего Фразао Торквато багшийнхаа оршуулган дээр гашуудлын хөгжим тоглож байна.

Зүрх шимшрүүлсэн түүхэн зурагнууд

Энэ залуу ахыгаа алуулсныг дөнгөж сая мэджээ.

Зүрх шимшрүүлсэн түүхэн зурагнууд

2011 онд Египетийн Кайр хотод бослого дэгдэв. Христийн шашинтнууд мусульманчуудыг мөргөлийн үеэр нь хамгаалж байна.

Зүрх шимшрүүлсэн түүхэн зурагнууд

Хүнд хагалгаа. 23 цаг үргэлжилсэн зүрх шилжүүлэн суулгах хагалгааны дараа мэс засалч босох тэнхээгүй болтлоо ядарчээ. Туслах нь буланд унтаад өгсөн харагдана.

Зүрх шимшрүүлсэн түүхэн зурагнууд

Польш. Освенцим дахь хийн камер. Амь тэмцсэн хүмүүсийн хумсны мөр ханан дээр үлджээ. 1941-1945 оны хооронд Освенцимд 1,4 орчим сая хүн амь алдсаны 1,1 сая нь еврейчүүд байсан гэдэг.

Зүрх шимшрүүлсэн түүхэн зурагнууд

Африк дахь аймшигт өлсгөлөнгийн үе. Тураалд орсон бяцхан хүүгийн гар. Өнөө үед ч гэсэн хар тивд өлсгөлөн нүүрлэсээр байна. 2012 оны байдлаар хүн амын 25% нь байнга өлсгөлөн, 5 хүртэлх насны хүүхдүүдийн 40% нь хоол тэжээлийн хомсдолтой гэсэн судалгаа гарчээ.

Зүрх шимшрүүлсэн түүхэн зурагнууд

2009 оны 2-р сард Австралийн Виктория мужид дэгдсэн ойн түймрийн улмаас 750 байшин шатаж, 181 хүн амь алджээ. Гал сөнөөгч аврагдсан коала баавгайд ус өгч байна.

Зүрх шимшрүүлсэн түүхэн зурагнууд

Энэтхэгийн Нью-Дели хотын орон гэргүй иргэд тусламжийн хоол идэхээр цуглараад байна.

Зүрх шимшрүүлсэн түүхэн зурагнууд

Эцэг хүү хоёр 60 жилийн дараа: 1949 он, 2009 онд

Зүрх шимшрүүлсэн түүхэн зурагнууд

1993 оны 3-р сард Мумбай хотод болсон дэлбэрэлтийн үеэр хэдэн мянган хүний амийг аварсан Занжиир нэрт нохойг хүндэтгэлтэйгээр оршуулж байна.

Зүрх шимшрүүлсэн түүхэн зурагнууд

2011 онд Энэтхэгийн Каттак хотод аймшигт үер болжээ. Зоригт эр амь насаа үл хайхран живж буй муурын зулзагнуудыг аварсан байна.

Зүрх шимшрүүлсэн түүхэн зурагнууд

1994 онд Чечня. Орос цэрэг хаягдсан пианино хөгжмөөр тоглож байна. ОХУ-ын 5552 цэрэг Чечняд амь алдсан гэдэг.

Зүрх шимшрүүлсэн түүхэн зурагнууд

Цэцгийн хүч

Зүрх шимшрүүлсэн түүхэн зурагнууд

2011 онд Японы Натори хотод 19 000 гаруй хүний амь насыг авч одсон цунами, газар хөдлөлт болсон байна.

Зүрх шимшрүүлсэн түүхэн зурагнууд

Афган эр америк цэргийг цайгаар дайлж буй нь

Зүрх шимшрүүлсэн түүхэн зурагнууд

2006 он, Франц. 5 настай цыган хүү тамхилж байна. Ийм явдал цыгануудын дунд түгээмэл байдаг гэнэ.

Зүрх шимшрүүлсэн түүхэн зурагнууд

Хуучны анд. Агуу их Эх орны дайны баатар, ахмад дайчин дайны туршид салж үзээгүй хуучин танкаа олжээ. Түүний танк Оросын нэгэн бяцхан хотод дурсгал болон зогсож байна.

Зүрх шимшрүүлсэн түүхэн зурагнууд

2012 он, АНУ, Алабама муж. Грег Кук торнадо салхинд нурж унасан байшингийн балгасан дундаас хайртай нохой Кокогоо амьд мэнд олжээ.

Зүрх шимшрүүлсэн түүхэн зурагнууд

“Ааваа, би чамтай хамт явъя л даа!” 1940-10-01. Канадын Нью-Вестминстер хот.

Зүрх шимшрүүлсэн түүхэн зурагнууд

2011 он. Бразилийн Рио-де-Жанейро хот. Үер, хөрсний нуралтын улмаас 893 орчим хүн амь алджээ. Леау нэрт нохой амь үрэгдсэн эзнийхээ шарилыг сахин хэвтсээр байна.

Зүрх шимшрүүлсэн түүхэн зурагнууд

1888 он. Голланд. 2 өөр шашинтай хүмүүсийг хамт оршуулж болдоггүй байв. Оршуулгын газар ч тусдаа. Харин католик шашинт эхнэр, протестант шашинт нөхөр хоёр иймэрхүү маягаар хамт байж чаджээ.

Зүрх шимшрүүлсэн түүхэн зурагнууд

Нурангид дарагдсан хайртай хосууд

Зүрх шимшрүүлсэн түүхэн зурагнууд

1937 онд АНУ-ын Нью-Жерси мужид дэлхийд хамгийн том дирижабль болох Гинденбург дэлбэрчээ. Энэ ослын улмаас 97 зорчигчийн 35 нь нас барсан байна.

Зүрх шимшрүүлсэн түүхэн зурагнууд

1963 он. Санваартан Тхить Куанг Дык буддын шашинтнуудыг хавчин гадуурхаж байгааг эсэргүүцэн биеэрээ зулын гол болжээ.

Зүрх шимшрүүлсэн түүхэн зурагнууд

1946 онд Маршаллын арлуудын нэгэн дээр цөмийн бөмбөг туршсан байна.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Зүрх шимшрүүлсэн түүхэн зурагнууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

10 Сэтгэгдэл


  • Зочин 2015/08/03
    Арихчин аав, хүү 2 гэхээр 2-уулаа архичин юм шиг болчихож байна. Мөн эх сурвалжаа бичих хэрэгтэй ш дээ. Танайх бүх зургийг нь аваагүй, бас нэгтгээгүй л бол

    2 4 Хариу бичих
    • Зочин 2015/08/12
      Хөөе "Архичин аав, хүү" хоёр таслал байгаа биз дээ. Тэгхээр муулах мяалхийн донтой хүн гуай Архичин аав хүүтэйгээ гэсэн утга харагдаж байна л даа

  • Зочин 2015/08/03
    танайх мэдээний гарчигаа арай сонин өгөх юмаа. тэс өөр

    1 2 Хариу бичих
    • Зочин 2015/08/03
      NER BOL ZUV L BN MINII HUGSHUUN OOROO JOOHON SUMTAIN BISHUU

  • зочин 2015/07/06
    хосуудын зураг гоё юм бн

    0 3 Хариу бичих
  • хөгжимчин 2015/06/18
    төгөлдөр хуур-фортепиано нь дотроо рояль, пианино гэсэн 2 янз. даралтныхаа тоогоор ялгаатай. Манайхан бүгдийг төгөлдөр хуур гэж буруу нэрлээд сурчихсан

    2 5 Хариу бичих
  • Зочин 2015/06/18
    иш чааваасдаа бас нэг юм мэдэхгүй амьтан нарийн яривал төгөлдөр хуур пианино 2 чинь ялгаатай:гармон, баян хуур гэж мэдэх үү? түүн шиг л өөр өөр

    2 1 Хариу бичих
  • Зочин 2015/06/17
    пианино хөгжим ч гэхшиг. Хэрэв та нар мэдээллийн сайт юм бол тэр зурган дээрхи хөгжмийн зэмсгийг хараад төгөлдөр хуур гэж нэрлэдэг гэдгийг мэддэг хүнийг ажиллуулах ёстой

    3 6 Хариу бичих
  • seife 2015/06/13
    tanaih ali site aas orchuulsiin ?

    1 3 Хариу бичих
  • Зочин 2015/06/10
    Kurskiin tulaldaanii omnoh zurag setgel hodolgov.

    1 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох