МЭДЭЭ НЭМЭХ  

Гоц авьяастан Мирин Дажогийн тайлагдашгүй оньсого

  • 10,316 уншсан
  • 2
  • 2015/06/10

Марин Дажогийн жинхэнэ нэр нь Арнольд Геррит Хенске, голланд гаралтай. Тэрээр 1912-08-06-нд Роттердам хотод төржээ. Бага, өсвөр үед нь гайхалтай учралууд байнга тохиолддог байж. Нэг удаа урьд нь огт харж байгаагүй талийгаач болсон авга эгчийгээ зурсан нь гэрэл зураг шиг яг адилхан болж төрөл төрөгсдөө гайхашруулж байжээ. Өглөөгүүр хөнжил дэвсгэр нь будаг болж, өрөөнийх нь хамаг юм эмх замбараагүй болсон байх нь олонтаа. Тэрээр нойрон дундаа босож зураг зурдаг байснаа огт санадаггүй байсан гэнэ. 

33 настай байхдаа өөрийгөө онцгой чадвартай болохыг мэдэрч эхэлжээ. Ингээд ажлаа хаяж Амстердам хотод ирээд хачирхалтай үзүүлбэр үзүүлж эхлэв.

Хурц үзүүртэй хутга шөвөг түүний уушиг зүрх, элэг дэлүү гээд л дотор эрхтэн, заримдаа бүр хэд хэдэн эрхтнийг цус гаргалгүйгээр нэгэн зэрэг нэвт цоолон гардаг байв. Түүний үгээр бол мэс бие дотор нь ороод материаллаг бус биет болдог тул хор хүргэдэггүй гэнэ. 

Тэрээр анагаах ухааны конгресс дээр бие бялдрынх нь үзүүлэлтийг ажиглах олон тооны эмч доктор, сэтгүүлчдийн хяналтан дор ч тоглолт хийж байсан удаатай.  

Зарим үед зориуд зэвтэй мэс хэрэглэх, мэсний үзүүрт хор түрхэх зэрэг туршилт хийж байжээ. Цюрих хотод болсон нэг удаагийн үзүүлбэрийн үеэр Дажогийн бие рүү 8 мм-ийн гурван хөндий хоолойг зоож, дотуур нь ус явуулж байсан гэнэ. Туслах нь Дажогийн далдыг мэдрэх болон анагаах чадвартайг баталсан бөгөөд эмчилгээний процесс эмч нарын хяналтан дор хийгддэг байв.

Түүний үзүүлбэрийг харсан хүмүүс ухаан алдаж унах нь элбэг байсан тул зарим туршилтаа үзэгчдэд харуулдаггүй байсныг туслах нь хэлж байжээ. Жишээ нь, буцламтгай халуун ус бие дээрээ асгахад Дажогийн арьс түлэгдээгүйгээр үл барам, улайх ч үгүй байжээ. 


1947-05-31-нд тэрээр Цюрихийн эмнэлэгт тусгай комиссийн хяналтан дор чадвараа харуулсан юм. Түүний сэлмэнд  сүлбэгдсэн дотоод эрхтнийг харуулсан рентген зураг ч авчээ. Сэлмийг сугалж авсны дараа цус гараагүй бөгөөд арьсан дээр нь бяцхан толбонууд л үлдсэн байлаа. Энэ үзүүлбэрийг хожим нь Базель, Берн хотуудад давтан үзүүлсэн юм.

Гэхдээ тэр огт гэмтэж бэртэхгүй хүн биш байж, нэг удаа цэцэрлэгт хүрээлэн дотуур гүйж яваад унаж гараа хугалсан байна. Тэгэхэд Дажо зүгээр л ясаа эвлүүлэн татахад хугарал нь зүв зүгээр болсон гэж хажууд нь байсан туслах Ян де Грут гайхашран ярьжээ. 

Дажо бас зүү залгиж үзүүлдэг байв. 1948 оны 5 сард ган зүү залгиад 2 хоножээ. Дараа нь мэс заслын аргаар зүүг гарган авсан байна. Энэ явдлын дараа Грут Дажог орондоо огт хөдлөхгүй хэвтэж байхыг нь харжээ. Байнга бясалгал хийж, оюун санаа махан биеэ ангид байлгаж чаддагийг нь мэдэх Грут судсыг нь барьж үзэхэд хэвийн жигд байсан тул юм бодсонгүй яваад өгчээ. Гэтэл Мирин Дажо маргааш нь ч босоогүй тул Грут сэтгэл зовж эхлэв. Дараа өдөр нь Дажо амьсгал хураажээ. Задлан шинжилгээгээр үхлийн шалтгаан нь гол судасны хагарал гэж гарчээ. Гэвч мэс засал хийсэн эмч ч, найз Грут ч энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй аж. Мирин үхэх цаг ойртсоныг мэдэж байсан бөгөөд дахин Эх орондоо очиж чадахгүйгээ Грутад ярьж байжээ. Харин сүүлийн туршилтандаа Грутыг оролцуулаагүй нь түүнд ямар нэг хариуцлага хүлээлгэхгүйг бодсон биз.

Мирин Дажогийн хувьд эдгээр үзүүлбэр нь нэр төр, ашиг хонжоо олох хэрэгслэл огт биш бөгөөд бодит байдлаас өөр бас нэг агуу хүчирхэг зүйл байдгийг, хүн материаллаг ертөнцөөс гадуур оршин тогтнож чадна гэдгийг батлан харуулах явдал гэнэ.

 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Гоц авьяастан Мирин Дажогийн тайлагдашгүй оньсого
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

2 Сэтгэгдэл


  • Зочин 2015/06/30
    hen ?

    0 0 Хариу бичих
  • hun 2015/06/15
    mongold bas iim chadwartai hun bdagym bnalee

    1 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох