МЭДЭЭ НЭМЭХ  

Хамгийн алдартай орхигдсон 20 хот (II хэсэг)

  • 6,409 уншсан
  • 0
  • 2014/01/23

11. Персеполь, Иран. Алдарт Персеполь хотын үндэслэгч нь Персийн хаан Агуу Кир юм. Манай эриний өмнөх 560 онд байгуулагдсан энэ хот олон эзний нүүр үзсэн ч гайхамшигт нийслэл гэсэн байр сууриа хадгалсаар байжээ. Гэвч арабуудын байлдан эзлэлтийн дараа Персеполь хот сөнөсөн балгас болон хувирсан юм. Хотын хамгийн цуутай дурсгал нь Ападаны сүрлэг ордон гэнэ.


12. Эфес, Турк. Энэ хотод дэлхийн 7 гайхамшгийн нэг болох Артемидагийн сүм манай эриний өмнөх 6-р зуунд сүндэрлэн боссон байна. Эфес хотын хөгжил зэргэлдээ орших тэнгистэй салшгүй холбоотой байжээ. Тэнгисийн ус хотын хананаас холдохын хирээр арилжаа наймаа зогсонги байдалд орж, яваандаа их  хотоос нуранги  балгас л үлдсэн гэдэг.


13. Паленке, Мексик. 3-8-р зууны үед Паленке хот майячуудын босгосон улс төр ,соёлын өндөр ач холбогдол бүхий хот байв. 600-800 онд хамаарагдах гоёмсог чулуун байгууламжууд нь манай үеийг хүртэл хадгалагдан үлдсэний дотор алдарт Нарны сүм, Загалмайн сүм, Түүх бичлэгийн сүм орно. Хот Колумбийг ирэхээс ч өмнө овог хоорондын дайнаас болж сөнөсөн байх магадлалтай.


14. Помпей ба Геркуланум, Итали. Галт уулын дэлбэрэлтийн улмаас устаж үгүй болсон энэ 2 хот сөнөсөн хотууд дотроо хамгийн цуутай нь байж ч магадгүй. Манай эриний 79 оны 8-р сарын 24-нд болсон Везуви галт уулын гэнэтийн дэлбэрэлтээр Помпей хотын хүн амын ихэнх нь эгшин зуур үхэж үрэгдсэн гэдэг. Хот ч зузаан үнсэнд дарагдаж булшлагдсан байна. Харин Геркуланум хотын оршин суугчдад аз тохиож тэдний ихэнх нь хотоо сөнөхөөс өмнө зугтан гарч амжжээ.


15. Петра, Иордан. Дээр үед Петра хот арилжаа наймааны гол замуудын уулзвар дээр оршдог байсан нь түүнийг хэмжээлшгүй баян хот болгосон гэдэг. Гэвч яваандаа римчүүд усан замыг нээж ашиглах болсноор эх газрын арилжааны ашиг муудаж байв. Оршин суугчид хотоос явцгаах нь нэмэгдсээр аажимдаа Петра хот  арабын элсэн цөлд уусан алга болжээ. Гэхдээ сайтар хадгалагдан үлдсэн эртний гоёмсог барилгуудыг өнөөдөр эндээс харж болно.


16. Ангкор, Камбож. Ангкор бол  9-15-р зууны турш Кхмерийн эзэнт гүрний нийслэл байжээ. Тэрээр өнөөдөр дэлхийн түүхийн дурсгалт зүйлсээс хэмжээгээр хамгийн томд ордог цогцолбор юм. Түүний талбай нь 400 метр квадрат бөгөөд сүмийн барилгын ур хийц үнэхээр бишрэл төрүүлэм ажээ.


17. Сьюдад-Пердид, Колумби. Сьюдад-Пердид гэдэг нь испани хэлээр “ Алдагдсан хот “ гэсэн үг юм байна. Энэ хот алдарт Мачу-Пикчугаас бараг 700 жилээр илүү настай. Хотыг 1972 онд булш тоногчид огт санаандгүйгээр олж нээсэн гэдэг. Эндээс гарсан археологийн ховор олдворуудыг зарах, худалдах явдал нэн ихэссэн тул Колумбийн төр засаг анхааралдаа авч , эрэл хайгуул хийснээр хотыг бүхэлд нь илрүүлжээ. Өнөөдөр энд засгийн газар болон янз бүрийн зэвсэгт бүлэглэлүүдийн хооронд  байнга мөргөлдөөн гардаг учир хотыг үзэх гэсэн жуулчид армийн хамгаалалттай маршрутаар явлаа ч эрсдэл өндөртэй байдаг ажээ. Бас Сьюдад-Пердида орох зам нь маш бартаатай тул бие бялдрын бэлтгэл сайтай байх хэрэгтэй гэнэ.


18. Мачу-Пикчу, Перу. Эртний энэ хот 2007 онд “ Ертөнцийн шинэ гайхамшиг “ –аар тодорсон байна. Мачу-Пикчу 1440 –өөд оны үед байгуулагдсан ба 1532 онд бүх оршин суугчид нь жигтэй сонин байдлаар гэнэт алга болох хүртэл хөгжин цэцэглэж байжээ. Хэдийгээр орхигдсон ч хот олз хайгчдын довтолгоон болон нуран унах тавилангаас мултарч чадсан юм.


19. Чичен-Ица, Мексик. Чичен-Ица бол майячуудын том хотуудын нэг. Энэ хот 7-р зууны үед баригдсан ба 1194 онд оршин суугчид нь үл мэдэгдэх шалтгаанаар хотыг орхин оджээ. Испанийн байлдан дагуулагчид майячуудын бичмэл номыг их хэмжээгээр устгасан тул археологчид энэ агуу хотын сүйрлийн нууцыг тайлж чадаагүй л байгаа билээ.


20. Занаду, Монгол. Занаду бол баруунд Кублахан нэрээр алдаршсан монголын домогт хаан Хубилайн зуны орд өргөө юм. 1275 онд Марко Поло алтаар чимэглэгдсэн гайхамшигт гантиган цагаан ордны тухай бичсэн байдаг. Гэвч өнөөдөр түүний балгас л үлджээ.

 

Хэрвээ та уг мэдээний I хэсгийг үзэж амжаагүй бол энд дарж үзнэ үү.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Хамгийн алдартай орхигдсон 20 хот (II хэсэг)
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох