МЭДЭЭ НЭМЭХ  

Хятадууд хуурамч өндөг хийж байна!

  • 8,001 уншсан
  • 9
  • 2014/06/16

Хятад бол хулхи барааны эх орон гэдгийг дахин хэлье. Тэдний сэтгэхгүй, хийхгүй юм гэж алга. Одоо бүр тахианы өндгийг хуурамчаар хийдэг боллоо. Хуурамч өндгийг ялгаж танихад нилээд хэцүү гэнэ шүү! Өөр бас юу дууриалган хийх бол гэхээс айдас хүрч байна.

Хуурамч өндөг үйлдвэрлэх технологи маш боловсронгуй болсон тул гадаад байдлаар нь ялгахад тун хэцүү гэнэ.

Үүний тулд дараах материалууд шаардлагатай. Үүнд: хальс хийхэд карбонат кальц, харин өндөгний шар болон уургийг хийхэд калийн альгинит, кали-алюминийн квасцы, желатин, кальцийн хлорид, хүнсний будаг орно.


Эхлээд карбонат кальцийг бүлээн усанд уусгаж, уураг маягийн масс болгоно. Түүн дээрээ желатин, бензойн хүчил, квасцыг нэмж хутгана. Үүссэн зуурмаг уургийг орлоно. Өндөгний шарыг хийхэд мөн энэ зуурмагаа ашиглах ба дээр нь лимоны хүчил, хүнсний будаг нэмээд л боллоо.


Шаравтар өнгийн хольцыг тусгай хэлбэртэй саванд хийгээд калийн карбонатын уусмалд байлгана. Урвалын үр дүнд гадаргуу дээр нимгэн бүрхүүл бий болно. Шар хольцыг зууван дугуй хэлбэртэй болгох, мөн уусмалаар жигд үйлчлэхийн тулд савыг сэгсэрч өгнө. Шарын гадна тал хангалттай хатуураад ирэхээр уусмалд нэг цаг орхино. Дараа нь гарган авч, усаар угаагаад хатаана.


Бэлдсэн шарыг хэвэнд хийж уурагны хольцоор бүрхээд, мөн түрүүчийн нэгэн адилаар калийн карбонатын уусмалд хийнэ. Ингэж өндөг бэлэн болох ба одоо хатуу хальсаар бүрэх л үлдлээ.


Үүний тулд тусгай утсаар оосорлож байгаад өндгөө парафин, нунтаг гипс, кальцийн карбонатаас бүрдсэн уусмалд хэд хэдэн удаа дүрж авна. Энэ уусмал хатахдаа өндөгний хатуу хальсан бүрхүүл шиг болдог.


Хуурамч өндөгний гол ялгаа:

Хатуу хальс нь арай гялгар, ширүүн байдаг. Гэвч энэ ялгаа энгийн нүдээр тийм ч амар мэдэгдэхгүй.

Хуурамч өндгийг хагалж үзэхэд хэсэг хугацааны дараа шар цагаан нь нийлж нэг төрлийн зуурмаг болно. Учир нь тэд ижил материалаар хийгдсэн шүү дээ.


Хятадад нэг кг жинхэнэ өндөг 6,5 юанийн үнэтэй. Харин нэг кг хуурамч өндөг үйлдвэрлэхэд 55 фэнь буюу 0,55 юань зарцуулна. Өдөрт 1000 өндөг хийдэг лангуу 100 юанийн цэвэр ашиг олно гэсэн үг. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Хятадууд хуурамч өндөг хийж байна!
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

9 Сэтгэгдэл


  • bbbbbbbbb 2015/03/13
    yu hezee medej bgaa humuus ve? tsaduul chini olon yum hiij bga shde ondognoos gadna BAITSAA, TOMS geh met

    0 0 Хариу бичих
    • Зочин 2015/11/06
      Ooroo odoo l unshij bgamu

  • dexter 2014/08/24
    ali dr uyd hiideg bsiish dee medeelel yamar muu bnaaa

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/08/07
    lalriin hujaa nar bid hujaa nart durgui fuck china

    1 0 Хариу бичих
  • hen-ch-bish 2014/08/05
    iim bolohoor l hujaa nariig uzen yadaj ba

    2 0 Хариу бичих
  • Зочин 2014/06/21
    Orj irdge ireed hudaldaand gartsan bgaaa

    0 2 Хариу бичих
  • Зочин 2014/06/21
    Orj irdge ireed hudaldaand gartsan bgaaa

    0 2 Хариу бичих
  • Зочин 2014/06/16
    Арай наашаа орж ирдийн биш биз дээ

    1 0 Хариу бичих
    • Зочин 2015/12/11
      naashaa orj irdgu yum bgaamu yern


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох