МЭДЭЭ НЭМЭХ  

Японы үлгэр домгийн хачирхалтай мангасууд (16+)

  • 27,865 уншсан
  • 12
  • 2015/06/11

Японы үлгэр домог инээдтэй, элдэвтэй амьтдаар дүүрэн. Хамгийн хачирхалтай нь ихэнх япончууд ийм амьтад байдагт үнэхээр итгэдэг аж.

Бакэ-дзори — хуучин шаахайны сүнс

Гутлаа арчилдаггүй айлд орогнодог. Амь орсон шаахай шөнөжингөө гэрээр тэнүүчилж, орилж хашгиран дуулна. Түүнийг чимээгүй болгох ямар ч арга байхгүй. Харин гутлаа арчилж тордоод эхэлбэл зайлан одно. Бас хуучин гутлаа хог руу хаях нэг арга бий.


Каракаса-обакэ —урт хэл унжуулсан ганц хөлтэй шүхэр

Их төсөөтэйг бодвол шаахайн сүнсний ойрын садан байх. Каракаса-обакэ бол хуучирч хаягдсан эд зүйлсийн сүнс бөгөөд муухай дүрийг нь эс тооцвол аюулгүй, сайхан сэтгэлтэй амьтан ажээ.


Камэоса — лонхон сүнс 

Энэ шидэт лонх үргэлж дүүрэн архитай байдаг. Ялангуяа найрсаг зочломтгой эзний гэрт байвал тун ч ашигтай эд гэнэ.


Сиримэ — эксгибиционист (эсрэг хүйстэндээ бэлэг эрхтнээ харуулах гаж дон) сүнс

Үгчлэн орчуулбал «бөгсөн дээрх нүд» гэсэн үг. Хүмүүсийн араас хөөж очоод өмдөө тайлан тонгойдог. Тэндээс ширтэх нүдийг хараад хүмүүс голдуу ухаан алдан унадаг гэнэ.

Японы нэг ийм алдартай домог ч юм уу, онигоо ч юм уу байдаг: Самурай шөнө орой болсон хойно Киото руу алхаж явжээ. Гэнэт ард нь хөлийн чимээ гарч хэн нэг хүн явж буй нь мэдэгджээ. Хачин бөглүү дуу гарч: «Хүлээж байгаарай! Хүлээгээч дээ!» гэж байх юм гэнэ. Самурай эргээд хартал дөрвөн хөллөсөн нүцгэн нэгэн бөгсөөрөө ухран явж, бөгсөн дэх нүдээрээ ширтэн байв гэнэ. Энэ домог 2 янзын төгсгөлтэйгээр яригддаг. Эхнийх нь сексээр дуусдаг. Харин яаж гэдгийг нь төсөөлөхөд бэрх...2 дахь хувилбарт: нүднээс цацрах хачин гэрлийг хараад самурай айж зугтсан ч төдөлгүй мангаст баригдаж идүүлсэн гэнэ.


Рокуро-куби — биегүй толгой

Ямар нэгэн байдлаар зарим эмэгтэйчүүдийн хүзүү сунаж, толгой нь үүгээр түүгээр хэсүүчлэн муу муухайг хийж явдаг. Зарим толгой зүгээр л цонх гэх мэт өндөр газар унтаж эрт боссон нэгнээ айлгах дуртай байдаг гэнэ. Ийм зугаалга эрчүүдийг ихээхэн цочирдуулдгаас Рокуро-куби нар хайр дурлалын явдалд азгүй байдаг.


Иттан-момэн — даавуун сүнс

Энэ нь 3-10 метрийн урттай нарийн даавуу юм. Шөнийн цагаар золиосоо эрж явдаг бөгөөд олмогц толгойг нь ороон боож алаад аваад нисчихдэг гэнэ. Чухам ямар шалтгаанаар хүн алдаг нь тодорхойгүй.


Садзаэ-они — ороолон-эмгэн хумс

Энэ мангас үзэсгэлэнт бүсгүй болон хувирч чаддаг. Хамгийн урт буюу 30 насалсан далайн эмгэн хумс ийм ороолон болон хувирдаг гэдэг. Бас идэр залуу гоо бүсгүй живж үхсэн тохиолдолд садзаэ-они болдог гэлцэнэ. Хамгийн өргөн тархсан нэг домогт: Далайн дээрэмчид гоо бүсгүйг живж үхэх аюулаас аварчээ. Талархсан бүсгүй тэдний тус бүртэй нь нэг шөнийг өнгөрөөх болжээ. Үүний дараа дээрэмчид бүгд хушганаасаа хагацсан байна. Уурсан хилэгнэсэн эрчүүд бүсгүйг буцаан далай руу шидсэнд тэр нь аварга том ороолон-эмгэн хумс болон хувирчээ. Түүх үүгээр дууссангүй. Ороолон тэдний бүх алт эрдэнэсийг авч оронд нь хушгыг нь буцаан өгөх санал тавьжээ. Мэдээж, бүгд л зөвшөөрөлгүй яахав. Японоор хушгыг кин-тама буюу Алтан бөмбөлөгүүд гэж нэрлэдэг нь жирийн хэрэг биш санж.


Керакера-онна — үзэшгүй муухай инээмтгий мангас

Хүмүүсийг мөшгин мөрдөж инээдээрээ алдаг. Эхлээд зүгээр л сэмхэн инээх нь дуулддаг аж. Хэрэгт дуртай нэг нь лавлан харах гэвэл тэнгэрт асар том сүнсэн эмэгтэй гарч ирээд тачигнатал хөхөрч гардаг гэнэ. Түүнээс зугтах оролдлого хийгээд нэмэргүй, салахгүй дагасаар үхүүлж дуусдаг байна.


Кидзимуна — модны сүнс

Улаан шаргал үстэй бяцхан хөвгүүдтэй төстэй сайхан сэтгэлт, хөгжилтэй амьтад. Заримдаа наран шарлагын газраар эсвэл голын гүехэн усанд явж харагддаг. Цаасан дэнлүүнээс гал хулгайлахыг оролдох нь бий. Жаахан дэггүй ч гэм хоргүй, найрсаг зантай эдгээр сүнснүүд загасчдад их тусалдаг, заримыг нь асар баян болгодог гэнэ. Харин хүмүүс л өөрсдөө энэ найрсаг харилцаанд сэв суулгаж орхидог. Кидзимунагийн үзэж чаддаггүй ганц зүйл болох наймаалж аваад очвол балрах нь тэр.


Нури-ботокэ — гүнгэрвааны сүнс

Хэрвээ гэртээ залсан бурхан шүтээнээ тоохгүй бол загасан сүүлтэй, аяганаасаа бүлтэрч унжсан нүдтэй, хар арьст сүнс гүнгэрваанд үүрлэдэг гэнэ. Мөргөх гэтэл аймшигтай амьтан сууж байвал ямар вэ?


Адзуки-араи — хээрийн сүнс

Энэ нь уулын горхинд шош угааж суудаг бяцхан өвгөн эсвэл эмгэн дүртэй. Хүн ойртохоор “Шошоо угаадаг юм бил үү, хэн нэгнийг иддэг юм бил үү?” гэх маягийн сүртэй дуу дуулах боловч үнэн хэрэгтээ огт гэмгүй, бүр аймхай дорой амьтан гэнэ.


Сагари — морин толгойт сүнс

Энэ нь модноос унжин мөчир шуугиулж байдаг морины толгой юм. Энэ сүнсний гарал үүсэл, хэрэг зориг нь тодорхойгүй, гэхдээ янцгаах чимээг нь сонссон, эсвэл харсан хүмүүс ээрүү өвчтэй болдог гэлцдэг.


Япончууд сүг сүнстэй учрахгүйн тулд дараах дүрмийг баримтлах хэрэгтэй гэж зөвлөдөг:

- Хэрэггүй, хуучин зүйлээ гэртээ бүү хадгал, эс тэгвэл тэд сүнстэй болно.

- Зуны шөнө аялах хэрэггүй.

- Замд тааралдсан танихгүй хүнээс юм битгий ав, түүнийг шоолж доромжилж болохгүй.

- Үл таних эмэгтэй хүнтэй маргах хэрэггүй.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Японы үлгэр домгийн хачирхалтай мангасууд (16+)
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

12 Сэтгэгдэл


  • zochin 2015/08/13
    yponchud bol aazda 1t baidag uls manai hed bol amia bodson archagui ymnud bolhor atarhah hereg bhguishd

    0 0 Хариу бичих
  • z24.mn 2015/07/30
    Онгоцны хамгийн хямд тийзийг Z24.MN болон 70004141-ээр захиалаарай :)

    1 1 Хариу бичих
  • zochin 2015/07/02
    za ter gvngervaanii svnsiig harahaar l dotor arzagnaad zrrrr EYYE

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/06/16
    тэр бөгсөндөө нүдтэй нь нэг гомо сда бөгсөн дээрээ нүд зурчаад самурайг садар самуунд уруу татсын биш үү? Угаасаа Япончууд чинь жхн гаж ш дээ.

    3 1 Хариу бичих
  • DarkFireDraGGon 2015/06/14
    Япон явж нүдээрээ харнаа

    4 0 Хариу бичих
  • япон 2015/06/14
    Япончууд их сүсэг бишрэлтэй улс шүү. Бас их хичээнгүй тийм болоодл бар улсын нэг шүү дээ ийм байхад суралцах биш доромжилж сууна гэдэг бас л… зөв зүйл биш

    2 1 Хариу бичих
  • Зочин 2015/06/13
    Ишш энэ Япончуудыг тэнэг мангараар нь доромжлоод сууж байгаа манай хэд өөрсдөө хажууд нь ямаршуухан байгаагаа мэдээсэй.

    4 1 Хариу бичих
  • зочин 2015/06/13
    Төрөлхийн л тэнэг малууд бсын

    3 1 Хариу бичих
    • Зочин 1 сар
      chi bvx yoponchuudtai xariltsaad yriltsaad vztsiimvv yaasan ix medermxiirdeg nvtsgen uxaan gulgur tarxitai pizdaa we chi !!!!!

  • Зочин 2015/06/11
    Япон ер нь л их гаж улс шүү

    9 2 Хариу бичих
  • zochin 2015/06/11
    manaihan komissiin baraa geed ter huvtsasnaas ni avchiraad zaraad bdag bizdee

    10 0 Хариу бичих
  • Зочин 2015/06/11
    Аймаар ард түмэн шүү

    4 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох