МЭДЭЭ НЭМЭХ  

Үхэгсдийн ертөнцөд тавтай морил!

  • 6,648 уншсан
  • 0
  • 2015/06/11

Үхдэл хүүрээр дүүрсэн газар сайхан амарна гэж ярих нь хаашаа ч юм. Гэхдээ л чухам яг ийм шалтгаанаар жуулчдыг даллан дууддаг газар хорвоо дээр мундахгүй олон байдаг аж. Тэдгээрийн заримаас танилцуулъя.

Санта-Мария-делла-Кончеционе

Ромд байдаг Капуцины энэхүү багавтар сүмийг 1626-1631 онд Антонио Казони гэгч хүн босгожээ. Хамгийн сонирхолтой нь, сүм 1500-1870 оны хооронд нас барсан 4000 гаруй санваартны ясаар дүүрэн байдаг. Сүмийн газар доорх 6 нууц өрөө нь Капуцин ордены лам нарын ясаар өвч чимэглэгджээ.


Седлец дэх ясан бунхан

Чехийн Кутн-Гор хотод байдаг Готын сүм нь мөн л хүний гавал болон араг ясаар чимэглэгдсэн байгууламж юм.

Нийт 40 000 гаруй хүний яс орсон гэсэн судалгаа гарчээ.


Ариун худаг

Эрт цагт энд борооны бурхан амьдардаг гэж майячууд боддог байснаас хүнээр тахил өргөдөг тахилын худаг байжээ. Одоо бол хүмүүс усанд сэлж амардаг газар.

Энэ газар Чичен-Ицагаас холгүй орших бөгөөд тогооны диаметр нь 60 метр гэнэ.  


Дүүжин авснууд

Хятад, Индонез, Филиппинд ийм оршуулгыг харж болно. Эдгээрийг хадан цохионоос дүүжлэн тогтоосон байдаг. Хэдэн тооны өвөг дээдэс нь тэнгэрт одсоныг бусдад харуулахын тулд зарим үндэстэн ингэж үйлддэг заншилтэй байжээ.


Роопкунд (Ясан нуур)

Энэхүү өндөр уулын мөсөн нуур Гималайд байдаг. Жирийн нэгэн нуур мэт боловч урт өвлийн дараа цас мөс хайлахад аймшиг эхэлдэг.

Нууранд 600 орчим араг яс хэдэн зууны туршид хэвтэж байна. Эрдэмтдийн үзэж байгаагаар 850 онд энэ газар ширүүн салхи болж олон хүний аминд хүрсэн гэнэ.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Үхэгсдийн ертөнцөд тавтай морил!
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох