МЭДЭЭ НЭМЭХ  

Бэхэн нуур

  • 3,652 уншсан
  • 0
  • 2015/06/15

Байгалийн энэхүү хачирхалтай сонин тогтоц нь Алжирийн Сиди-Бель-Аббес хотоос холгүй оршдог. Бэхэн нууранд загас, усны ургамал огт байхгүй. Усны оронд амьд биетэд хортой бэх л (юм бичдэг) байдаг гэнэ.

Энэ нуурын учрыг тайлах гэж эрдэмтэд тархиа гашилгасаар удсан ч саяхнаас нууц нь илэрчээ. Нууранд 2 гол цутгадаг байна. Нэг нь төмрийн давсны уусмалаар баялаг, нөгөө нь хүлэрт намгийн гаралтай төрөл бүрийн органик нэгдлүүдээр дүүрэн. Эдгээр голуудын ус холилдох үеэр химийн урвал явагдаж усны оронд бэх үүсдэг байна.

Нутгийн оршин суугчид нуурын тухай олон янзын домог ярьцгаадаг. Зарим нь нуурыг чөтгөрийн эзэмшил гэж үзээд ойртохоос сэжиглэдэг бол авхаалжтай зарим нь ашиглаж чаддаг гэнэ. Гайхамшигт нуур олон нэртэй. Хамгийн түгээмэл нь “Бэхэн нуур”, “Чөтгөрийн нүд”, “Хар нуур” гэнэ. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Бэхэн нуур
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох