МЭДЭЭ НЭМЭХ  

Орон орны хадам, бэрийн харьцаа

  • 11,952 уншсан
  • 15
  • 2015/06/16

Нөхрийнхөө ээжтэй учраа ололцох асуудал нь аль ч орны эмэгтэйчүүдэд нийтлэг учирдаг бэрхшээл бололтой. Гэхдээ зарим газар энэ асуудлыг соёлтойгоор шийдэж сурчээ.

Энэтхэг

Хадам, бэрийн зөрчил туйлдаа хүрсэн газар бол Энэтхэг юм. Нөхөрт гарч буй бүсгүй бүр энэ цагаас эхлэн хадам ээждээ ая тал засаж, хэлсэн үгийг нь хууль мэт дагах ёстой хэмээн ойлгодог. Харин хадам ээжүүд энэ хараат байдлыг овжин ашиглаж дарамталдаг байна. Сүүлдээ бүр дэлхийд ганцхан байдаг хадам ээжүүдийн шоронг нээхэд хүрчээ. Юу гэвэл энэтхэг хадмууд эхний ээлжинд инж нэхэж бэрээ дарамталдаг аж. Уг нь сүйн бэлэг, инжний асуудлыг хуулиар хориглосон ч хууль бол хууль, уламжлал бол уламжлал гэж тэд үздэг байна. Жил бүр 5000-7000 залуу эхнэрүүд ийм үйлдлийн золиос болдог гэнэ. Инж төлөөгүйгээс болж амиа алдсан бүсгүйчүүд маш олон. Тэдний ард хадам ээж байх нь элбэг. Харин сүүлийн үед бүсгүйчүүд эрхээ хамгаалан тэмцэх болжээ. Харин хадам ээжүүд үүнийг эсэргүүцэж өөрсдийн Холбоог байгуулсан байна. Иймэрхүү маягаар ирээдүйн хадамтайгаа дайсагнах үзэл охидод бүр багаас нь төлөвших болсон аж.


Солонгос

Солонгост айлын ууган хүү гэртээ үлдэж эцэг эхээ харж ханддаг заншил эртнээс тогтжээ. Залуу эхнэр нөхрөө даган ирэх нь ойлгомжтой. Бусад хүүхдүүд нь тусдаа амьдарч болно. Иймээс ууган хөвгүүдийн эхнэрүүд л хамгийн хэцүү асуудалтай тулгардаг байв. Ер нь Солонгост хадам бэрийн харьцааны зөрчил маш хурц илэрдэг гэнэ. 2010 онд явуулсан судалгаагаар солонгос эмэгтэйчүүдийн 13,4% нь ууган хүүтэй, 58% нь бага хүүтэй гэр бүл болохыг зөвшөөрч, харин айлын ганц хүүтэй гэрлэхийг хэн ч хүсээгүй гэсэн дүгнэлт гарчээ. Залуу хос бие даан амьдрах эрмэлзлэлтэй байхад хадам эх цагтаа өөрөө номхон дуулгавартай байсан шигээ бэрээ мөн тийм байлгахыг хүсдэг. Гэтэл ялангуяа барууны хүмүүжилтэй гэр бүлээс гаралтай бүсгүйчүүд бие даасан байдлаа хамгаалж, зарц боол мэт байхыг хүсдэггүйгээс зөрчил үүсдэг байна.


Мексик

Харин Мексикт гэр бүлийн эмэгтэйчүүд, түүн дотор хадам бэр хоёр ч туйлын дотно харьцаатай байдаг ажээ. Тэд хамаг нандин нууцаа хуваалцдаг сайн найзууд болох нь жирийн үзэгдэл. Хадам эх голдуу ахуйн чанартай асуудлаа шийдэхэд нь залуучуудад тусалж, маргаж муудах үед нь зохицуулах үүрэгтэй байдаг.


Тажикстан

Энд охидыг багаас нь хүлцэнгүй номхон байдалд сургадаг. Гэрлэсний дараа хадам бэрийн харьцаа хэрхэн тогтохоос айл гэрийн уур амьсгал шалтгаална. Залуу хос голдуу хадмын гэрт амьдарч, бэр гэрийн бүх ажлыг хийдэг бол хадам ээж зөвхөн зааж зааварлах л үүрэгтэй. Бүсгүй хэнд ч гомдол мэдүүлэх аргагүй, нөхөр голдуу ээжийнхээ талд орно. Харин сүүлийн үед хадам ээжтэйгээ таарахгүй шалтгаанаар эмэгтэйчүүд салах хүсэлт гаргах нь ихэссэн гэнэ.


Итали

Итали эрчүүд ээжийгээ хэрхэн дээдэлдэг талаар үлгэр домогт хүртэл орсон байдаг. Иймээс хуримын дараа ээж нь тэдний амьдралд идэвхтэйгээр оролцдогт гайхаад байх юмгүй. Тусдаа байсан ч хамаагүй, бэрдээ хэрхэн хувцаслах, нүүр амаа будах, дэлгүүрээс юу авахыг хүртэл нэгд нэгдгүй заахыг эрхэмлэнэ. Түүний хурц хараанаас ангид юм гэж огт үгүй, хүү бэр хоёртоо юу хэрэгтэйг тэр сайн мэднэ. Харин дорнынхноос ялгаатай нь зарцлах гээд байхгүй юм даа. Бэр зөвлөлгөөг нь үл ойшоож гэмээнэ хадмын хилэнгээс мултарч чадахгүй. Иймээс овжин сэргэлэн итали бүсгүйчүүд хадмынхаа нүдийг хэрхэн хуурч аргалахаа тун сайн мэддэг гэнэ. Хичнээн маргаад ч итали хадмыг давж гарна гэж байхгүй тул тэр нь ч зөв бололтой.


Норвег

Норвегт залуучууд эртнээс бие даан амьдарч эхэлдэг. Иймд гэр бүлийн бүх гишүүд тэгш эрхтэй. Норвег бэр хадмаасаа зэмлэл ч, зөвлөлгөө ч сонсохын зовлонгүй. Өөрөө хүсээгүй л бол шүү дээ. Залуучууд аливаа асуудлыг өөрсдөө шийдэх гэж оролдоно. Болохгүй бол мэргэжлийн сэтгэл зүйч дээр очно. Бэр хадмуудтайгаа уулзах нь ховор, гэр бүлийн томхон баяр ёслол дээр л цугларна. Иймд үргэлж төвийг сахисан, найрсаг уур амьсгал тогтсон байдаг.


Соломоны арлууд

Энд хадам бэр хоёр голдуу нэг гэрт амьдарна. Гэвч хэрүүл маргаан гардаггүй. Учир нь тун энгийн: нутгийн заншлаар хадам бэр хоёр нэг дээвэр дор ажил хийх, тэр ч бүү хэл нэг ажлыг хамтран хийхийг хориглодог аж. Ийм хөдөлмөрийн хуваарь нь гэр бүл амар амгалан байх нөхцлийг бүрдүүлдэг байна. Тус тусдаа өөр өөрийн ажлыг хийхээс биш, минийх чинийх гэж өнгөлзөх юмгүй маш зөв шийдэл ажээ.

 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Орон орны хадам, бэрийн харьцаа
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

15 Сэтгэгдэл


  • Zochin 2015/08/18
    Ugaasaa yaj ch bodson eej ni l bolson hoino gantsh erh huugiinhee tald l zogsono. Naanaa nadad hudlaa manaih hurgen beree l gdg gechiheed, garaad yavanguut l uhaalga hiichihsen l bgam daa. Er ni tusdaa amidrah bolomj l baival tusdaa l bh heregtei. Urgeljiin end tend ochood hunees asuusan l gene, huuhed gargahgui bval "uriin zaya" duud gsn l gene. Er ni bid 2iin umnuus shiideh yamar erhtei yum be? Yamarch uchir nachriig ni medehgui bj l olon yum yarina. Hezee huuhedtei boloh ni bol hosuud uursduu shiideh asuudal l gj boddog. Tegeed neh ikh zuulun yaridag ntr geed l uursdiiguu magtaad bdag hernee tsagaa tulahaar hunii zovlong suhuj yarih geed l. Ene bolgon bur bi hamt amidrahgui bhad shuu, sardaa l 1-2 haragdahad l iim yum sonsono, hamt bval galzuurah bh oo

    1 0 Хариу бичих
  • Zochin 2015/07/16
    Yaj ch bodson tusda baisan n deer sanagddag. Manai hadam eej nadad gaigvi handdag l da. Ghde ymar neg ym bolohod huuginhe tald l ordog hun. Eregtei hvn aaw eejinhe derged heterhi zorgooroo, haritsangui biye daasan chanar n aldagddag bh. Eej aaw n derged n bj tusaldag blhor ger bvle awch ywah ystoi gsn vvrge tegtle ih uhamsarladaggv. 2 jil hadminda amidrahad manai nohor arhi uuj gerte orj irj bsn. Bi hadminda bhda hoyr jil bolohod neg uda nzd asudal garad yaltachgv unertuulj orson. Ghde bi oorigo zowtgohgv bn. Tghed 2 jilin amidralig bish ter gants odrig l yridim bn le. Bi ch adilhan eej aawinha hairand osson hvn. Bs zaawal emegtei hvn ghere l ger tsewerlej bvhnig hiih ystoi gj boddoggvi. Nohor zorgoro eej aawda erhelj bhd, tgd hamtin amidralinha tolo dorwitoi ym hiij chadhgv bhd bi yu dutsan gj hvnd ay tal zasch amidrah ystoi gj. Yr n hvn dawru zantai bdg blhor negent l bi ene hvnii ehner blj vr hvvhdi n gargad halamjilj, ger ornoo gj ywhas hoish oort nogdoh achaanas baga ch bolow zailshiih heregtei ym bolowu gj boddog. Bvh vvreg 50 50 huwitai baihaas bish emegtei hvn hadminda hamag ymi n hiiged l tusda garsan chig l gerinhe bvh yig hiij, zohitsulj amidrana ghd arai shudarga bus sanagdaj bn. Ngent l ajil torol hiij orhinho sanhvvd tuslah blhor ger ornii ajlin hagasi n ch gsn nohortoo daatgah heregtei gj bodoj bn. Hvn neg l amidrah blhor eregtei emegtei geltgv yg l ijilhen gj b boddog. Mini bodol zow bolwu nadd zowloch .

    11 0 Хариу бичих
  • Freedom 2015/07/04
    Норвегийн ХАДАМ ЭЭЖ нарт BIG LIKE шуу!!!

    9 0 Хариу бичих
  • zochin 2015/07/03
    manaid yah ve dajgui. gehdee l yadargaatai humuus bdg. hadam eej geltgui hadam emee, egch geed l . manai hadam emee bol anh nohorteigoo niilj bhad lam dr geluu boo deer heluu ochij bid 2iin taarah taarahgui tuhai asuugaad. tegsen nogooh ni oodoos ni 2ula ijil jiltei yum bn demii demii. salgasan ni deer. salahgui bol huu chin 4jiliin dotor uhne gj helsen bgaam daa. sonsood dotor muuhairch bsniig yaana. tiim yum gj yu bdgiin gj bodson ch gsn neg l setgeld sevtei.bid 2iig olon ch hun dr ochij uzuuldeg. sain muu yanz yanziin yum l heldeg gsn. getel bid 2 niileed 8 jil bolj bhad odoo hurtel shuu. hogshin hun bolhoor helee hazaad l ongorhiin. bid 2iin odoo boltol yamar ih jargaltai biy biy ruugee temuulj amidardagiig harsaar bj odoo boltol tegdegt ni haayaa gomddog l yum. gehdee odoo yaay gehev

    3 0 Хариу бичих
  • ХАЛХ 2015/06/22
    СОЛОНГОСЧУУД САРМАГЧИН ЦАРАЙТАЙ БАЙЖ ЧӨТГӨР ШИГ ААШТАЙ БАЛИАР ХҮМҮҮС. ЯНХАНУУД Л СОЛОНГОС ГӨЛӨГТЭЙ СУУДАГ ЮМ

    4 0 Хариу бичих
  • чансаа мэднэ шүү дэ 2015/06/22
    манайд бол мэдлэг чадвартай өөрийгөө аваад явж чаддаг бүүр цаашилбал гэр бүлээ авч явж чаддаг хүнд асуудалгүй шүү дэ.Юу ч чадахгүй айлын гэрт очиж амьдчихаад тэжээлгэж тэтгүүлж байгаа хүн бол олон юм ярих шаардлагагүй 20-30 жил болоод бүтээд амьдарч байсан гэр бүл дотор орж ирчихээд хаан шиг амьдарна гэж юу байх вэ ? Эрх үүргээ мэддэггүй үүргээ умартаж эрх эдлэх дуртай тэнэг хүмүүжилтэй хүүхнүүдээс иймэрхүү асуудал ихэвчлэн гардаг до .Чадалтай нь таарахгүй бол тусдаа гараад л явчихдаг гонгиноод байхгүй. Эцэст нь хэлхэд тэнэг хүн л ханийхаа эцэг эхтэй зөрчилдөх байх

    5 4 Хариу бичих
    • Зочин 2015/08/31
      Mi xaiptai xvniig topvvlj osgosn boloxoop xvndlex n zvi yosniix.gxdee xtsvv xadmuud zondoo bdag zowlong n mdkv bolood l iim tom yum yarij bgaa bx.oopoo ailiin gants ber bololtoi

  • Зочин 2015/06/16
    Монгол охидоо! Солонгос бэр л битгий болоорой доо.

    5 0 Хариу бичих
  • Зочин 2015/06/16
    Манайд нээх сүйд болоод байдаггүй ш дээ. Манай урлагийнхан л хадмуудаа муулдаг болохоос. Манайд бол хүн хүнээсээ. Үнэхээр таарахгүй бол тусдаа гараад л асуудал шийдэгдэнэ.

    3 1 Хариу бичих
  • No 2015/06/16
    Ali ch gazar sain muu 2 ereeljlen baidag bolhoor zohitsood garah ch humuus baina. Zorchildood suuh n ch taarna. Mongold bol niigem mash muu sistemtei yvj baigaagaas hamag yum bolj baigaan

    0 1 Хариу бичих
  • Зочин 2015/06/16
    mongol hadam ber zugeeree asuudal baihgui bailaa gehed ter hunii l asuudal

    2 0 Хариу бичих
  • Зочин 2015/06/16
    монголд лав хадам бэрийн харилцаа зүгээр шдээ өөрийн жишээ болон өөрийн таньдаг хүмүүсийг харж байхад их чөлөөтэй харилцаатай байдаг харин ямар хүмүүс нь хадамаа эсвэл бэрээ муулаад байдгийг ерөөсөө ойлгодоггүй юм солонгос киногоо шингээж чаддаггүй хүмүүс байдаг юм уу эсвэл хүүдээ дурлачихсан байдаг юм уу эсвэл өөрөө эх хүн болохгүй юм шиг эх хүний сэтгэлийг ойлгодоггүй бэрүүд байдаг юм уу

    8 1 Хариу бичих
    • Зочин 2015/08/31
      Negen eej xvv ber 2oo daguulan mergelj vzdeg xvn deer awaad opjee.tgd vnexeer durgui xvpmeep asuult tawisn n: Ene oxintoi n tsaashd n yawuulxuu eswel xuuchin awgaitai n butsaagd niilvvlxvv gj asuusn bgaan (xvv n shine berees n 4,5nas ax togt.son ajilgvi dr n xuuchin exner gd bgaa n oop zaluutai svilpeed 3nastai xvvgiin xamt xayd yawsn) tgexeer xen n tvrvvlj odson bxuu

  • зочин 2015/06/16
    Энэ асуудал өнөөдөр манай улсад ч хурцаар тавигддаг асуудал юм шүү дээ. Гэр бүлийн хүчирхийлэлийн бас нэг хэлбэр гэхэд болно. Учир нь эцэг, эхчүүд үр хүүхдүүдийнхээ амьдралд оролцох, тэр бүү хэл хэнтэй суухыг нь хүртэл шийддэг. Үнэндээ тусдаа л амьдрахгүй бол нэг гэрт хэзээ ч амьдрах аргагүй бөгөөд залуу гэр бүлд асар их сэтгэл санааны дарамтыг учруулдаг. Хамгийн том нөлөөлдөг бас нэг шалтгаан бол мэдэх мэдэхгүй лам, бөө нарын оролцоо байдаг бөгөөд эцэг эхээр нь дамжуулан залуу хүмүүсийн амьдралд хутгалддаг. Гэр бүлийн ийм л асуудлаас болж хосуудын, хадмуудын хооронд асар том ан цав үүсгэж гэр бүл салалтын шалгаан ч болж байгаа. Энэ бол нөгөө буруу уламжлалын үр дагавар, ядуу нийгмийн байх ёстой үзэгдэл болчоод байгаа. Залуу хүмүүс 18 насанд хүрээд өөрийн хүч бололцоогоор амьрах боломж дэндүү хомс бөгөөд энэ хариулагаа үүрэг ёстой гэдэг ухамсрыг эцэг эхчүүд өгч хүмүүжүүлдэггүйтэй шууд холбоотой.

    8 2 Хариу бичих
    • Зочин 2015/07/09
      Манайхан тэр бөө лам гэхийн. Уул нь хүүхдүүд л өөрсдөө бие биендээ хайртай бол тэдний тэр чигт нь орхих нь зөв юмшиг санагддаг. амьдрал өөрөө л тэднийг сургана шүүдээ. Би эрх чөлөө хүн бүрт байх ёстой бөгөөд өнөөдрөөр л өөрийнхөөрөө амьдрах нь дээр бөгөөд дараа нь харамсахгүй шүүдээ


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох