МЭДЭЭ НЭМЭХ  

Харийнхан Дэлхийг эзлэх аюул бодитой юу?

  • 6,134 уншсан
  • 23
  • 2015/06/16

Заналхийлэх түвшин: Бага.

Болох магадлал: Бага.

Үр дагавар: Хүн төрөлхтөн бүр мөсөн устаж мөхнө; эсвэл харийнханд уусч алга болно.

Хугацаа: Хэзээ болох нь тодорхойгүй.

Сөрөг арга хэмжээ: Зэр зэвсэглэлийг сайжруулах, алс сансарт нисэх, харийнхантай түрүүлж өөрсдөө холбоо тогтоох гэх мэт.


Дэлхийн улс орнуудад харийнхантай холбоотой асуудлыг авч үздэг цөөн тооны (арав хүрэхтэй үгүйтэй) л төрийн байгууллага байжээ. Тэдгээрийн хамгийн сүүлчийнх нь болох GERAN төсөл (Францын батлан хамгаалах яамны дэргэд ажиллаж байсан) 1988 онд хаагдсан байх жишээтэй.

1947 оны 12 сард АНУ-д засгийн газрын оролцоотой "Sign" ("Ул мөр") төсөл хэрэгжиж эхэлжээ. Энэ нь агаар ба сансарт болсон элдэв үзэгдлийг судлан шинжих зорилготой хөтөлбөр байв. Өөрөөр хэлбэл зөвхөн "нисдэг таваг"-тай холбоотой асуудал биш ерөөсөө л дэлхийн гадарга болон агаар мандалд болж буй учир битүүлэг бүхий л үзэгдлийг судлах зорилготой байсан юм. Энэ хөтөлбөр дөнгөж нэг жил болоод л хаагдсан байна. Учир нь энэ хугацаанд ямар нэг тодорхой үр дүн гараагүй бөгөөд нисдэг таваг, харь гарагийнхныг харсан гэх иргэдийн мэдээллүүд бүгд зөвхөн тэдний хий төсөөлөл болж таарчээ.

АНУ-ын Цэргийн нисэх хүчний алба үүний дараа ч гэсэн агаар, сансар дахь учир битүүлэг үзэгдлийг судлах элдэв комисс, хөтөлбөрийг удаа дараа байгуулж байв. Тухайлбал 1952-1969 онуудад хэрэгжсэн "Blue book" ("Цэнхэр ном") төсөл бол эдгээрээс хамгийн том нь юм. Уг төслийн хүрээнд тусгай баг, харь гарагийнхныг үзлээ харлаа, энд тэнд ийм тийм нисдэг таваг байна энэ тэр гэсэн хүмүүсийн мэдээллийн мөрөөр холбогдох газарт нь очиж ажиглалт судалгаа хийж, хүмүүстэй нь уулзаж ярилцлага бичлэг хийдэг байв. Гэвч ямар ч бодит үр дүн гарсангүй ээ. Олон сая доллар хий хоосон зарцуулагдав.

Адил төрлийн комисс, албадууд Англи, Франц болон бусад улсад байгуулагдаж байв. Яг өнөөдрийн байдлаар дэлхий дээр иймэрхүү асуудлаар (үл танигдах нисдэг биет, харийнхан гэх мэт) үйл ажиллагаа явуулдаг албан ёсны буюу төрийн статустай байгууллага, агентлаг байхгүй. Магадгүй сансрын нисэгчид сансарт учир битүүлэг явдалтай тулгарах үедээ яах ёстойг зааварласан протокол юм уу журамтай байдаг байх. Хэрэв байдаг бол энэ нь мэдээж нууцлагдсан байж таарна.

Холбоо тогтоох оролдлого

Сансарт орших өөр соёл иргэншилтэй холбоо тогтоох оролдлогыг хүн төрөлхтөн нэг бус удаа хийгээд байгаа билээ. Эдгээрээс хамгийн алдартай нь SETI төсөл юм. Хамгийн гол нь, элдэв янзын нисдэг таваг энэ тэрүүгээр нисээд яваад байна, ийм тийм харийнхан энд тэнд ингээд тэгээд хүн амьтантай зүүд нойронд нь уулзаад учраад байна, хулгайлж авч яваад эсэн бусын туршилт хийж загас наадуулаад байна энэ тэр гэсэн шар мэдээ маягийн зүйлд итгэдэггүй боловч сансрын хязгааргүй уудамд өөр гарагийн оюун ухаан ямар ч гэсэн бий гэсэн итгэл үнэмшил бүхий тийм эрдэмтэн судлаачид, тэр дундаа нэлээн нэр алдартай томоохон эрдэмтэд уг төсөлд нэгдсэн ажээ. Тэдний нэг нь Корнеллийн их сургуулийн (АНУ) профессор Карл Саган байсан юм. Чухамхүү Карл Саган л өөрийн цуцашгүй итгэл үнэмшил, идэвх чармайлтын ачаар АНУ-ын засгийн газраар хэд хэдэн удаа харийнхантай холбоо тогтоох оролдлого хийлгэж чаджээ. Эдгээр нь ямар оролдлогууд вэ?

Эхний оролдлого бол 1972 онд "Пионер-10" автомат станцыг сансарт илгээсэн явдал юм. Дараа нь 1973 онд "Пионер-11" станцыг илгээжээ. Үүний дараа 1977 онд "Вояжер-1", "Вояжер-2" станцуудыг сансарт илгээсэн билээ.

Пионер-10, Пионер-11 станцуудын их биед алтаар бүрсэн хөнгөн цагаан ялтсууд бэхэлсэн байсан бөгөөд уг ялтсанд Дэлхий болон хүн төрөлхтний тухай мэдээллийг агуулсан юм. Тухайлбал манай галактик доторх Нарны байрлал, нарны аймгийн бүтэц, эрэгтэй эмэгтэй хүний дүрс, устөрөгчийн атомын хоёр изотопийн схем зэргийг кодлон бичсэн байна. Хамгийн сүүлд 2003 онд Пионер-10 станцтай холбоо барьсан байна.

Пионер станцуудын тээж буй мэдээлэл

Харин Вояжер станцууд нь алтаар бүрсэн зэс пянзууд тээсэн байжээ. Эдгээр пянз нь дэлхийн олон үндэстний дуу хөгжим; оршин суугчдын дуу хоолой; ургамал амьтан, газар орны 116 ширхэг элдэв зураг; хүний анатомийн бүтцийг харуулсан дүрс; тухайн үеийн АНУ-ын ерөнхийлөгч Жимми Картерын мэндчилгээ зэргийг агуулжээ. Хэдийгээр Вояжер станцууд одоо хэдийн Нарны аймгийн бүсээс сугаран гарсан гэсэн тэдэнтэй холбоо барьсан хэвээр байгаа юм. Вояжер-1 станц гэхэд одоо Дэлхийгээс 20 гаран тэрбум км холдоод байгаа аж.

Вояжер станцуудын тээж буй зэс пянз

Хүлээлт!

Манай Орчлонт Ертөнц үнэхээр уудам агуу. Тэгсэн атал бид өнөөдрийг хүртэл сансраас юу ч олж сонсохгүй, ямар ч сэжигтэй зүйл олж харахгүй байгаа нь үнэхээр хачирхалтай. Магадлалын онолын үүднээс бол, энэ том орон зайд Дэлхийгээс өөр газар амьдрал байж л байх ёстой юм. Тэгсэн атал тэдний нэгэнтэй нь ч бид өнөөдөр холбогдож чадаагүй байна. Гэхээр яахын аргагүй л хүн төрөлхтөн орчлон хорвоод цор ганцаараа оршин байна уу гэсэн асуулт зайлшгүй гарч ирнэ.

Өөрөөр хэлбэл, хэзээ нэгэн цагт сансрын гүнээс харь гарагийнхан ирж хүн төрөлхтнийг эзлэн дарангуйлах магадлал туйлын бага гэсэн үг юм аа. Солир ирж мөргөж болно, сүүлт од ирж унаж болно, Нар дэлбэрч болно, Дэлхийн дэргэд хар нүх гарч ирж болно, харин харь гарагийнхан ирж эзлэх явдал бараг гарахгүй гэсэн үг ажээ. Гэхдээ л энэ уудам сансарт бид ганцаараа байна гэж бодохоор уйтгартай байгаа биз? Тэгэхээр бүгдээрээ найдаж л сууя.

"Популярная Механика" сайтын материалаас ашигласан бэлтгэсэн [email protected] 2015.

Харийнхан Дэлхийг эзлэх аюул бодитой юу?
Эх сурвалж: popmech.ru
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Харийнхан Дэлхийг эзлэх аюул бодитой юу?
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

23 Сэтгэгдэл


  • ???????? 2015/09/24
    hariinhand oorsdin bga galaktik, bga garigaa zaaj ugnu gdg ayultai bha. yg l ulsin nuutsiig zadruulj boldogguite adil bh g bdoj bna

    0 0 Хариу бичих
  • Enkhbayar 2015/08/24
    UFO.mn luu orood unsh Amerikad ali hediin neg hari garigiin huniig baritsn bgaa zurag bichleg hurtel bgaa

    0 2 Хариу бичих
  • USA 2015/08/20
    Voyager 1 and 2 yum shuu dee maamuu naraa.

    0 0 Хариу бичих
  • ZOCHALALLA 2015/07/28
    Haaya uidharaa iishe orood absurd postuud unshah ch goy shu

    1 0 Хариу бичих
  • Тэмка А.Г.Ш.А 2015/07/25
    Харийнхан хэзээ ч дэлхийн хүмүүс рүү дайрахгүй. Дайрах нэг нь байгаа л байх. Гэхдээ тэд нар өндөр хөгжилд хүрээгүй байгаа. Ихэнх нь л хүрэхээсээ өмнө гаригаа сөнөөтлөө буруу зүйл хийчихсэн байдаг.

    2 0 Хариу бичих
  • зочин 2015/06/28
    дэлхйи өөрөө тэдний бүтээл ,ургамалаар зүйрлэвэл нахиалж байгаа үр байх. тэд хүлээж л байгаа тэдний хувьд цаг хугацаа чухал биш юм байлгүй дэ. зөвхөн хувьсал болон хөгжлийг ажилаж байгаа байх дараа нь яахаа шийдэх биз дэ /хэдэн мянган жилийн дараа кк/

    1 0 Хариу бичих
    • Зочин 2015/06/28
      q

  • hi 2015/06/20
    oor soyol irgenshil baih n gartsaagui unen tednii tehnologi shaal oor iluu hojiltei uchraas oron zain haalga gargaj manaid irj boliishd uchir n hunii oyun uhaan gedeg ochuuhen setgedeg bhaa bidnii tosooloochgui yumnuudiig hiideg biz ugaasaa nisdeg tavagnuud ergeldeed l baiga bizde manai hun torolhoton hurtel nisdeg tavagtail gesiishdee tednii tehnologior hiisen

    1 0 Хариу бичих
  • Sam 2015/06/17
    USA ali hediin holboo togtoogod turshilt ntr hiiged 51-r bvs gj hvrtel bdag gesen shd

    1 2 Хариу бичих
    • Зочин 2015/06/17
      Hariinhan delhiid ireheeree zovhon amerikt gazarddag amerikchuudtai holboo togtoodog hollywoodiin kino baga uzej bai.orond ni shinjleh uhaanii nom unsh.

  • Зочин 2015/06/16
    Hari garigiinhan asar ih erchim huch zartsuulan baij heden zuu myangan gerliin jiliig tuulan irsen ni hodoo heer gantsaaraa yavj bgaa humuusiig ailgachaad butsahiin tuld irdeg hereg uu.

    0 1 Хариу бичих
    • Зочин 2015/06/16
      Gerliin hurdtai buyu tuuntei oirhon hurdtai yavahiin tuld ih erchim huch zartsuulah ni medeej.humuust odoo medegdej bgaagaar gerliin hurdaar ayalah yamar ch bolomjgui.

    • Зочин 2015/06/16
      Asar ih energy zarcuulj irdeggui ch yum biluu hehe Uur arga baidag biz

  • Зочин 2015/06/16
    intersteller kinond gardag bzde. bid neg garagder ochloo ghd ter garagdeer ochood neg tsag bolhod delhiideer 100n jil ongroh jisheenii. hariinhan neg heseg uzegdej bgd haragdhaa bolison n tiim bj bolhiin butsaad ooriinhoo garagdeer ochtol suirtsen bsn ch ym bluu kk

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/06/16
    Orchlongiin ontsog bulan burt hari harigiin amid biet soyol irgenshil uusej bii bolj hogjij tsetseglej ondor tehnologitoi bolj zarim ni oir haviinhaa gariguudiig kolonichilj sonoj mohoj bdag biz.magadgui ooriin gariggui tenemel soyol irgenshil ch baij magadgui.gehdee bie bieneesee heterhii alslagdsan uchraas hezee ch bie bienteigee holboo togtooj hariltsaj chadahgui baisaar bgaad ustaj alga boldog baih.

    3 0 Хариу бичих
  • Зочин 2015/06/16
    1977 онд хөөргөсөн Вояжер-1 дэлхийгээс 20 гаран тэрбум км холдоод байна гэдэг бол гэрлийн хурдаар дөнгөж 19 цагийн зайд л явж байна гэсэн үг. Орчлон ертөнцийн хэмжээсээр бол бидний хажууханд, бөөрөнд л байж байна шүү дээ. Хамгийн ойрхон одонд очихын тулд гэрлийн 4 жилийн зайд очих шаардлагатай. 38 жил нисч байгаа мөртлөө дөнгөж 19 цагийн зайд! Яагаа ч үгүй байна дөө. Гэхдээ 20 тэрбум км-ыг 38 жилд туулна гэдэг бол их хурд. Өөрөөр хэлбэл сансрын хоёрдугаар хурд буюу секундэд 16 км-ын хурдтай явж байгаа гэсэн үг. Даанч орчлон ертөнц дэндүү уудам юм даа.

    13 1 Хариу бичих
    • Зочин 2015/06/17
      Нарны аймгийг орхисон гэхээр сансрын 3-р хурдаар явж байгаа. Нартай харьцуулахад минимум 47 км/с, дэлхийтэй харьцуулахад 17 км/с.

  • Зочин 2015/06/16
    Орчлон ертөнц дэндүү хязгааргүй уудам учир харь гаригийн соёл иргэншил байх магадлал өндөр. Бараг 100% байх. Гэхдээ үүний нэгэн адил орчлон ертөнц дэндүү хязгааргүй уудам учир тэдэнтэй уулзаж учрах магадлал дэндүү бага. Бараг 0% бизээ.

    7 0 Хариу бичих
    • Chuluunbaatar Dashkaa 2015/06/16
      Shuud 100% gej bodoj bna. Uchir ni bid bna gedeg chin neg notolgoo mon bizdee.

  • Зочин 2015/06/16
    Stants yavuulsan sanagdaj bna voyajer 1,2

    0 0 Хариу бичих
    • Зочин 2015/06/16
      Станц бол дотроо хүн амьдарж болдог, судалгаа шинжилгээ, логистикийн зориулалттай аварга байгууламж. Жишээ нь олон улсын сансрын станц (ISS). Харин зонд (probe) гэдэг бол масс болон хэмжээгээрээ станцаас хэдэн арав, зуу дахин жижиг роботорхуу л юм. Жишээ нь хиймэл дагуул бол нэг төрлийн зонд. Тэр вояажер энэ тэр бол яаж ч бодсон зонд.

  • Зочин 2015/06/16
    Бүхэл бүтэн станц явуулчлаа гэж үү? Проб л баймаар юм даа.

    0 0 Хариу бичих
    • Зочин 2015/06/16
      Зонд гэдэг байх аа. Бүхэл бүтэн сансрын станц дэлхийн нөлөөллийн бүсээс гаргаад явуулна гэвэл дэндүү зардал өндөртэй.


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох