МЭДЭЭ НЭМЭХ  

Та хэр зэрэг ажигч гярхай хүн бэ? Сорилгын хариу

  • 17,711 уншсан
  • 6
  • 2015/06/16

Сорилгыг үзэж амжаагүй бол энд дарна үзнэ үү.


1.    Энд хэдэн жуулчин буудалласан бэ?

Дөрөв. Анхааралтай харвал хоолны хэрэгслэл дөрөв, жижүүрийн нэрс ч 4 байгаа.


2.    Тэд хэзээ ирсэн юм бол? Өнөөдөр үү, хэд хоногийн өмнө үү?

Өнөөдөр биш. Майхан мод хоёрын дунд аалз тор нэхээд амжсаныг харвал хэд хоногийн өмнө ирсэн байж таарна.


3.    Тэд юугаар ирсэн байж таарах вэ?

Завиар. Модны хажууд сэлүүр байна.


4.    Ойрын тосгон хүртэл хол болов уу?

Холгүй. Тахиа харагдаж байгаагаас тосгон ойрхон гэсэн дүгнэлт хийж болно.


5.    Салхи хаанаас үлээж байна вэ?

Өмнө зүгээс. Майхан дээрх дарцгаар салхины чигийг тодорхойлж болно. Мөн модны мөчрүүд нэг талдаа урт, нөгөө талдаа богино байгааг харж байна уу? Мод ямагт урд талдаа урт мөчиртэй байдаг.


6.    Одоо өглөө, өдөр, оройн аль нь вэ?

Өглөө. Өмнөх хариултанд зүг чиг тодорхой болсон. Одоо юмсын сүүдрийг анзаарч ойлгож болно.


7.    Шура хаачсан юм бол?

Эрвээхий барьж байгаа. Майхны араас эрвээхий барих торон шүүр харагдаж байна.


8.    Өчигдөр хэн жижүүр хийсэн бэ? Нэрлэнэ үү!

Коля. Тэрээр «К» гэсэн тэмдэгтэй цүнхэнд ямар нэг юм эрж байна. Шура эрвээхий барьж яваа. Вася зураг авч байна. («В» гэсэн тэмдэгтэй цүнхнээс аппаратын хөл цухуйж байна) Тэгэхлээр өнөөдөр Петя жижүүр хийж байгаа гэсэн үг. Хуваарь ёсоор өчигдөр Коля жижүүрлэсэн байж таарна.


9.    Өнөөдөр хэдэн сарын хэдэн бэ?

8-р сарын 8. Петя жижүүр хийж байгаа юм чинь 8-ны өдөр, тарвас бэлэн болсныг бодвол 8 сар байж таарна. 

 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Та хэр зэрэг ажигч гярхай хүн бэ? Сорилгын хариу
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

6 Сэтгэгдэл


  • Зочин 2015/08/02
    2 4 9 iig l taasangvi busdiin bol sain ajigllsan shv

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/07/08
    shurag zurgaa awxuulj bgaa gej bodson erweehei barij bjee

    1 0 Хариу бичих
  • tulgaa 2015/06/19
    2 aldlaa bas ch yahavee

    0 0 Хариу бичих
  • kkk 2015/06/16
    1ni l zuv bi gyrhai hun bish ym bna f

    1 0 Хариу бичих
  • Зочин 2015/06/16
    Ер нь ихэнхи хүмүүс үүнд 100 хувь зөв хариулдаг, тэхээр чи муу л байна даа.

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/06/16
    haha bi 9-s busdiig n zow heljee.

    1 1 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох