МЭДЭЭ НЭМЭХ  

Арнольд Шварценеггер: Амьдралын үнэн

  • 2,558 уншсан
  • 0
  • 2014/06/17

Арнольд Шварценеггер  анхны «Хаммер» машинаа 1992 онд 45 000 $-оор авчээ. 2,9 тонн жинтэй, 2,1 метрийн өргөн энэ машин шатахуун хэмнэлтийн тухай америкчуудын ойлголттой огтхон ч нийцэхгүй байсан гэдэг. 2003 онд амбан захирагчийн сонгуульд өрсөлдөж байхдаа Арнольд өөрийнхөө «Хаммер»-уудын нэгийг ойрын үед ус төрөгчөөр ажилладаг болгоно гэж амалсан бөгөөд үнэхээр ч хэлсэндээ хүрч 21 000 доллар зарцуулан байж машинаа өөрчилжээ.


1997 оны зун Шварценеггер 38 сая доллараар Гольфстрим нэрт онгоц авчээ. Тэрээр энэ онгоцоо 2000 онд зарсан байна.


«Симпсоныхон кинонд тоглосон нь» хүүхэлдэйн кинонд Арнольд Шварценеггер АНУ-ын Ерөнхийлөгч болж гардаг.


Арнольд Шварценеггерын овог маш хэцүү дуудлагатай бөгөөд хүмүүс бичихдээ ч их алддаг. Иймээс Арнольд эхэн үедээ Стронг гэдэг овог хэрэглэж байжээ.


Арнольд Шварценеггер армид байхдаа унаж байсан М-47 танкийг Австри улсаас 1,4 сая доллараар худалдаж авсан гэх яриа байдаг. Энэ танкийг АНУ-д авчирч Огайо мужийн Колумбус музейд тавьсан байна.


1992 онд «шварценеггерчлэх» үзэгдэл буюу жинхэнэ жүжигчдийг виртуал жүжигчдээр солих явдал ихээр дэлгэрчээ.гэнэ.


 

1966- 1967 онд Мюнхенд амьдарч байхдаа америкчуудад герман хэл зааж өгдөг байжээ. Түүгээр заалгасан хүн мэнд мэдэхдээ, жишээ нь: «Сонин юу байна даа, хөгшин ухна  минь? Гар хангалгаа хийсээр л байгаа юу?» гэх зэргээр ярьж амьтны инээд бардаг байсан гэнэ.


2004 онд Гавайн арал дээр амарч байхдаа Шварценеггер усанд живж байгаа хүнийг татан гаргаж амийг нь аварч байжээ.


Арнольд Шварценеггерын 14 настайдаа хийсэн анхны бэлтгэл залуу хөвгүүнийг маш сульдааж гараа өргөж үсээ самнаж ч чадахгүй байсан ба дугуй унаж чадалгүй ойчиж байжээ.


Шварценеггерийнхний амьдарч байсан Австрийн байшин дээр үед хаан удамт нэгэн эрхмийн эзэмшил байжээ. Язгууртан байшингаа орхихдоо энэ байшинд эсвэл ой хамгаалагч, эсвэл цагдаа хүн л амьдарч болно гэсэн болзол тавьсан гэдэг. Ирээдүйн амбан захирагчийн эцэг Густав Шварценеггер цагдаагийн дарга байжээ. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Арнольд Шварценеггер: Амьдралын үнэн
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох