МЭДЭЭ НЭМЭХ  

Сансарт хэрхэн бие засдаг вэ?

  • 7,989 уншсан
  • 8
  • 2015/06/17

Энэ болон сансар огторгуйн тухай бусад тэнэг асуултын ухаалаг хариултыг болгооно уу!

«Дискавери», «Атлантис» хөлгүүдээр сансарт 3 удаа ниссэн АНУ-ын Агаарын Цэргийн Хүчний бэлтгэл хурандаа Майк Маллейн, сансарт 4 удаа нисэж, 2004-2005 онд Олон Улсын сансрын станцын 10 дахь багийн командлагчаар ажиллаж байсан Лерой Чиао нар хүмүүсийн ил тод ярьдаггүй зарим нарийн ширийн асуултанд хариу өгч байна.

Сансарт яаж бие засдаг вэ?

Майк Маллейн: Жингүйдлийн нөхцөлд аливаа ялгадсыг усаар угаах боломжгүй. Иймээс Шаттлын суултуур тоос сорогчийн хоолойтой төсөөтэй байдаг. Харин “хошуу” нь эрэгтэй эмэгтэй хүний биед тохирсон өөр өөр хэлбэртэй байна. Сорогдсон шээс хайрцагт орно.

Дараа нь яах вэ?

Маллейн: Шээсийг 2 өдөр орчим хуримтлуулж байгаад сансарт хаядаг. Сансарт гармагц шингэн хөлдөж, мөсөн талст болоод наранд гялалзах нь сонин сайхан харагддаг.

Хэрвээ хүндэрвэл...?

Маллейн: Өтгөн ялгадас орох нүх маш жижиг. Энэ бол суултуур дээр суухаас шал өөр зүйл. Иймээс аль болох онож гаргах хэрэгтэй. Үнэнийг хэлэхэд энэ бяцхан зайд хойд сүв яг хаашаа чиглэсэн байгааг ойлгож тааруулах нь мөн ч амаргүй ажил шүү!

Энэ бүхнийг Дэлхий дээр яаж хийдэг юм бол? Та нар арай тоос сорогчтой сургууль хийдэггүй биз дээ?

Маллейн: НАСА-гийн сургуулилтын процесс «санаанд оромгүй гэнэтийн явдал огт байж болохгүй» гэсэн зарчмаар явагддаг. Иймээс хөлгийн ариун цэврийн өрөөний загвар дээр “хүндээр бие засах сургууль” хийлгэдэг. Үүнийгээ камераар хянана. Камерийн гэрэл үндсэндээ хүний арын сүв дээр эгц тусахаар байрласан байдаг. Чи камерийн өмнө энэ юман дээр суугаад нүх сүвүүдийг онож тааруулахаар оцгонож байна гээд бодоод үз дээ. Гэхдээ сургуулилтын үеэр бие засаж болохгүй л дээ. Зүгээр л “оновчтой харвах” дасгал хийж байгаа нь энэ.

Өтгөн ялгадсыг шээс шиг хаях уу?

Маллейн: Үгүй. Ийм ялгадас Дэлхий дээр хөлөгтэй хамт буцаж ирдэг. Хэрэв сансарт гаргаад хаях юм бол од харваж буй мэт харагдаж зарим хүн хүслээ шивнэнэ шүү дээ.


Сансрын нисгэгч Ри́чард Майкл, «Майк» Малле́йн. Нислэгийн мэргэжилтнээр сансарт 3 удаа: 1984 онд STS-41D «Дискавери», 1988 онд «Атлантис»: STS-27, 1990 онд STS-36 хөлгөөр ниссэн, хурандаа цолтой.


Таныг нисэж байх үед 00 өрөө ажиллахгүй болох тохиолдол гарч байв уу?

Лерой Чиао: Гарч байсан. Сансрын станц дээр нэг баасан гарагийн орой 00 өрөө байх хаалтны цаанаас жигтэйхэн муухай үнэртэж эхэлсэн. Хаалтыг автал дороос нь том том ногоон салстан бөмбөлгүүд хөвөн гарч ирсэн. Уг нь 00 өрөөнд орсон тухай бүрд цэвэрлэх төхөөрөмж автоматаар  ажиллаж хайрцаг руу концентрацитай хүчил шахах ёстой. Энэ насос хэдхэн секунд ажилладаг боловч эвдрэл гарч бүх хүчлийг ялгадастай хайрцаг руу шахсанаас нөгөөх нь дүүрч аюул болсон нь тэр.

Тэгээд энд тэндгүй л бөөгнөрсөн өтгөн шингэн ялгадас хөвж явсан хэрэг үү?

Чиао: Ерөнхийдөө тийм.

Ямар шүү харагдаж байсан бэ?

Чиао: Ой гутам заваан.

Та нар эдгээр бөмбөлгийг барьж авч чадахгүй. Учир нь бүр олон жижиг бөмбөлөг болон бутраад явчихна, тийм үү?

Чиао: Тиймээс л хэрхэвч гараараа барьж авч болохгүй. Харин бохир майк ч юм уу ямар нэгэн шингэн нэвчих зүйлээр жийрэглэн боож авах хэрэгтэй болсон.

Пуужин хөөрөх үед та нар живх өмсөх ёстой. Ямар байдаг вэ?

Маллейн: Маш эвгүй. Хөлөө дээш нь өргөчихөөд байгаад л байдаг, шээс хүрнэ. Хэдэн цагаар хэвтэх хойно аргагүй юм даа. Энэ үед л нялх хүүхэд яагаад уйлдгийг ойлгосон. Живхэнд шээх маш таагүй юм билээ. Ядаж салтаа хавьд шал нойтон болно. Ирмэгц живхээ хурдхан аваад сайтар арчиж авдаг. Мөн буух үед, бас задгай сансарт гарах үед живх хийх дүрэмтэй. Ер нь л хэцүү дээ.


Сансрын нисгэгч, судлаач Леро́й Ра́ссел Чиа́о. Сансарт 229 хоног, 8 цаг, 44 минут ниссэн. Задгай сансарт 6 удаа гарч нийт 36 цаг, 19 минут болсон.


Сансрын нисгэгчид бүгд живх хэрэглэдэг байсан уу?

Маллейн: Мэдэхгүй. Гэхдээ намайг нисэж байхад эрчүүдэд сонголт байсан. Шодойдоо шээс хураах «бэлгэвч» маягийн юм зүүж болно. Шээс нь эргээд бүсэнд бэхлээтэй хавхлаг бүхий уутанд орно. Живхнээс хамаагүй цэвэрхэн. Гэхдээ нэг асуудал байдаг нь: хэсэг хугацааны дараа энэ уут өмсөөтэй байгаа эсэхийг мэдрэхээ больдог. Хэрэв гулгаад уначихсан бол шууд скафандр руугаа шээх аюултай. Энэ нь сэтгэлийн бөөн шаналгаа болох тул сүүлдээ живх хэрэглэх болсон.

Пуужин хөөрөх үеэр шээс алдах байтугай юм болохгүй юу?

Маллейн: Ийм явдал болсон гэж огт сонсож байгаагүй. Бид бие бялдрын маш их бэлтгэл хийдэг тул хэр баргийн зүйлийг тэвчиж сурсан.

Хэрвээ жингүйдлийн нөхцөлд унгаж орхивол урагшаа нисэх үү?

Чиао: Зарчмын хувьд үйлдэл бүр эсрэг үйлдлийг төрүүлнэ. Тэгэхээр урагш нисэх байх, гэхдээ хэдхэн миллиметр.

Та туршилт хийж үзье гэж бодоогүй юу? Жаахан вандуй идчихэд л урагшаа гээд түүхийг бүтээнэ шүү дээ?

Лерой Чиао: Үгүй. Бид хатуу дүрэм журамтай л даа. Түүнээс гадна ийм туршилт ямар ч нээлт авчрахгүй.

Та нар өөр ямар албан бус туршилт хийдэг байв? «Ингээд үзвэл яах бол?» гэж бодогдож байгаагүй гэж үү?

Чиао: Бид хоолоороо их тоглодог байсан нь Олон нийттэй харилцах албаныхны уурыг бардаг байлаа. «Дэлхий даяараа та нарыг хоолоороо тоглохоос өөр зүйл хийхгүй байна гэж харна шүү дээ» гээд л. Үнэндээ ус, шүүсний дуслуудыг хагалахаар ямар ч хүчил энэ тэргүй болсон бяцхан бөмбөлгүүд агаарт хөвж байх нь их зугаатай. Үлээхээр чичирхийлж, маш сонин замаар тойрон хөдөлж эхэлдэг. Ер нь жингүйдлийн үед шингэн бодисыг ажиглах их сонирхолтой. Дэлхий дээр харж чадахгүй олон хачирхалтой зүйлийг энд л харна шүү дээ. Гэхдээ бөмбөлгүүдийг сайн хянаж, унахаас нь өмнө шингэнийг нь сорж амжих хэрэгтэй.

Жингүйдэлд эр хүний эрхтэн хөвчирдөг үү?

Маллейн: Жингүйдлийн нөхцөлд бие бялдарт асар их өөрчлөлт гардаг: шингэн бүх биеэр жигд тархана, гуя, шилбэ, бэлхүүс нарийсна, харин эмэгтэйчүүдийн хөх томордог. Нүүр бага зэрэг хавагнадаг. Бас толгой жаахан өвдөнө. Сансрын нисгэгчдийг анхааралтай ажиглавал шартчихсан юм шиг харагддаг. Гэхдээ бас сайн тал бий...

Маш хүчтэй босох уу?

Маллейн: Унтаад сэртэл эрхтэн маань хад чулууг ч өрөмдөж болохоор хөвчирсөн байсан тохиолдол хэд хэдэн удаа гарсан.

Тэгэхээр нь та нуухыг оролдов уу? Эсвэл бүгд л ингэж байгаа болохоор хэн ч тоогоогүй юу?

Маллейн: Би өөртөө уур хүрсэн. «Тэнд хэдэн тэрбум долларын үнэтэй хиймэл дагуул байна. Би робот-гарыг жолоодох ёстой байхад юу вэ!» гэж бодсон.

Сансарт секс хийсэн хүмүүс ер нь байдаг юм уу?

Маллейн: Эрэгтэй эмэгтэй хүмүүсээс бүрдсэн багтай Шатлл хөлөгт ийм явдал болж байгаагүй гэдгийг би баттай хэлж чадна. Тэнд буйдхан газар огт байхгүй. Яахав, онолын хувьд гарцын өрөөнд болно л доо. Гэхдээ тэнд юу болж байгаа нь бүгдэд мэдэгдэнэ. Задгай сансрыг бүр ярилтгүй биз дээ.

Чиао: Эрчүүд бол эрчүүд л байдаг. Хэн нэг нь секс хийсэн байж гэхэд тэсч чадалгүй ам алдаж л орхино. Эцсийн эцэст дэлхий даяараа энэ тухай мэдчих байсан. Ганцхан энэ шалтгаанаар л ийм зүйл болоогүй гэдэгт би итгэдэг.

Тэртээ тэргүй л нууцалж чадахгүй шүү дээ. Хьюстон та нарыг 24/7 хуваариар ажиглаж байдаг биз дээ?

Чиао: Үнэндээ бол үгүй. Сансрын хөлөг болон, станц дээр байгаа камеруудыг бид удирддаг, хүссэн цагтаа унтрааж болно.

Тэгвэл хөлөгт нэвтэрсэн харь гарагийнхан камерийг унтраачихвал яах вэ?

Чиао: Тэгвэл ч том асуудал үүснэ дээ. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Сансарт хэрхэн бие засдаг вэ?
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

8 Сэтгэгдэл


  • s 2016/02/23
    Ёо ёо үхтэлээ инээлэй. Ямар хөгжилтэй ярилцлага вэ. Хүслээ шивнэнэ гэсэн нь бүүр саваачихлаа

    0 0 Хариу бичих
  • Yesunge Ochirkhuyag 2015/06/22
    Сайн байна уу танд өдөрт $30 аас дээгүүр орлого олох алтан зөвлөгөө манай page хуудсанд байна https://www.facebook.com/neobuxmn/

    0 0 Хариу бичих
    • Зочин 2015/07/18
      Зайлаачээ!

  • Зочин 2015/06/17
    Jorlon l zawaan yum. Negniihee boojgoigoo uglaad sheesen yum ruu n nogoodoh n bas uglaad sheene gheer...

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/06/17
    demii medeelel bn

    0 2 Хариу бичих
  • Зочин 2015/06/17
    Sansart shidegdsen baasand huslee shiwnene gedeg ni hugjiltei yumaa

    1 0 Хариу бичих
  • Би 2015/06/17
    Сансарт секс хийж үзэхгүй яацарцан амьтад вэ :))

    3 0 Хариу бичих
  • kuukeldei 2015/06/17
    Сонирхолтой бас хөгжилтэй мэдээлэл байна :)

    1 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох