МЭДЭЭ НЭМЭХ  

Хий үзэгдэлтэй цайзууд

  • 7,345 уншсан
  • 7
  • 2014/06/17

Үл мэдэгдэх далдын хүчинд дурлагчдын сэтгэлийг дундад зууны цайзууд, тэр дундаа хий үзэгдэлтэй цайз соронзон шиг л даллан дууддаг гэлцдэг. Дэлхий даяар алдаршсан тийм цайзуудаас танилцуулж байна.

 

1. Английн Уорик цайз

11-р зууны үеийн “Байлдан дагуулагч” Вильгельм хааны тушаалаар баригдсан энэ цайзын ханан дотор Европын бусад цайзтай харьцуулахын аргагүй их хүчирхийлэл болж өнгөрсөн түүхтэй. Энд зарцдаа алагдсан нэгэн ноёны сүг сүүдэр шөнө бүр ханан дахь хөрөгнөөсөө бууж ирдэг гэнэ. Цайзын доторх шорон тэр аяараа хий үзэгдэл шүглэсэн газар бөгөөд эндэхийн сараалжин хашлага, эрүү шүүлтийн хэрэгслүүдэд гар хүрсэн хүмүүсийн дотор муухайрч, бие нь мууддаг гэлцдэг.


2. Слован дахь Предъям цайз

Агуй дотор баригдсан энэ цайз олон удаагийн дайралт довтолгоог сөрөн зогсож чадсан бат бөх бэхлэлт байжээ. 14-15-р зууны үед газар хөдлөлтийн улмаас нурсан цайзыг 1567 онд сэргээн босгосон байна. Өнөөг хүртэл цайзын олон нууц хонгил, гарцаар амь үрэгдсэн цэргүүдийн сүнс эргэлдэж байдаг гэнэ. Мөн олон хүний алхаж гишгэх, янз бүрийн дуу шуугиан сонсогддогоороо алдартай.


3. Данийн Драгсхольм цайз

12-р зуунд баригдсан энэ цайз одоо зочид буудлын зориулалтаар ашиглагддаг. Энд шөнө бүр гарч ирдэг 100 хий үзэгдэл байдаг гэнэ. Тэдгээрээс: хөгшин эмэгтэй, цагаан хувцастай хатагтай, Ботвелл гүнтэн 3 их алдартай. Цагаан хувцаст эмэгтэйн түүх их гунигтай. Энэ бүсгүй амьд ахуйдаа тариачин эрд сэтгэлтэй болсон юм байх. Харгис эцэг нь энэ тухай олж мэдээд ихээр хилэгнэж охиноо нэг өрөөний хананд бунхалжээ. 30-аад онд засвар хийж байсан ажилчид хананаас үнэхээр цагаан хувцастай эмэгтэй хүний араг яс олсон гэдэг.


4. Ирландийн Лип цайз

Энэ эртний цайзын Цуст дуганд төрсөн дүүдээ алагдсан нэгэн гэгээнтний сүнс оршдог гэдэг. Мөн энд хонь шиг биетэй, хүн толгойтой боловч хоосон ухархайтай нэгэн аймшигт амьтан ялзарч өмхийрсөн үнэр ханхлуулан гарч ирдэг гэлцэнэ. Газар дорх хонгилд нь зовж шаналан үхсэн олон тооны хүмүүсийн сүг сүүдэр эргэлддэг гэнэ.


5. Чехийн Гоуск цайз

Прагаас холгүйхэн ой дотор нэг сонин цайз бий. Энэ цайз ямар ч халдлага довтолгоонд өртөөгүй, ямар нэгэн юмыг нуун далдлах зорилгоор баригдсан гэлцдэг. Домогт өгүүлснээр бол энд тамын хаалга байдаг бөгөөд эрт цагт эндээс хагас хүн, хагас мангас гарч ирсэн гэнэ. 13-р зууны үед нутгийн эрх баригчид нөгөө ертөнцийн үүдийг хаахаар шийдэж цайз босгожээ. Өмнө нь нэг цэргийг олсоор уян нүх рүү буулгаж үзсэн байна. Цэрэг муухай орилон хашгирсан тул маш хурднаар буцаан татаж гаргасан гэнэ. Гэвч цэрэг тэр дороо нас баржээ. Эндээс бас харь гарагийн амьтны араг яс олдсон гэж ярьцгаадаг.


6. Австрийн Моосхам цайз

Энэ цайзыг Шулмын цайз гэдэг ч Австрийн уран барилгын гайхалтай дурсгал юм. Энд шулмуудыг шүүн цаазалдаг аймшигт үйл явдал болдог байж. 1675-1687 онд хэдэн мянган эмэгтэйчүүд шулам гэж нэрлэгдэн аймшигт эрүү шүүлт эдэлж, толгойгоо авахуулдаг байжээ. Тэд одоо хий үзэгдэл болон үүгээр тэнүүчилдэг. Мөн Хүн чоно буюу Босоо ороолонгууд үүгээр орогнож үхэр мал, зэрлэг буга барьж аймшигтайгаар зэрэмдэглэн хаясан байдаг гэж ярьцгаадаг.


7. Францын де Брикка цайз

Францын хамгийн өндөр энэ цайз нь үзэсгэлэнт Луара голын хөндийд байрладаг бөгөөд хий үзэгдлээрээ алдартай. 11-р зуунд энэ эдлэнгийн эзэн нь Пьер де Брезе гэдэг хүн байжээ. Түүний эхнэр Шарлотта жирийн ардтай амрагийн холбоо тогтоож эр нөхрийнхөө хамар дор зугаа цэнгэл эдэлдэг байж. Гэвч Брезе тэдний дур тачаалын орилооныг сонсож хэрхэн өшөө авахаа төлөвлөн хэвтдэг байжээ. Тэр дурлалт хосыг хөнөөж чадсан ч салж чадсангүй. Харанхуй болмогц амраг хоёрын янаглан гинших чимээг сонссоор удалгүй Брезе ухаан солиорч цайзнаас зугтжээ. Хос хоёрын хайрын дуу чимээ өнөөдөр ч сонсогддог гэнэ.


8. Шотландын Эдинбургийн цайз

Сөнөсөн галт уулын оронд боссон энэ цайз бол Шотландын бэлгэдэл юм. Энд ирсэн ямар ч шашингүй хүн итгэгч болоод буцдаг гэнэ. Хий үзэгдлээр дүүрсэн уг цайз гаж үзэгдлийн төв болсон газар юм байна. 1537 онд илбэ шид хэрэглэсэн хэмээн буруутгагдаж шатаалгасан Глэмис хатагтай энэ цайзын харанхуй өрөөгөөр тэнүүчилж явдаг гэнэ. 1650 оноос хойш толгойгоо авахуулсан бөмбөрч хүүгийн сүнс, илгэн хормогчтой өвгөн, мөн нохойн сүнс хүртэл явж байдаг гэнэ. Хонгил дороос нь 7 жилийн дайны үеэр амь алдсан франц цэргүүдийн яриа сонсогдож байдаг гэлцэнэ.


9. Английн Чиллингем цайз

Энэ цайз бол хүн алах зориулалттай боссон газар юм. Эндэхийн алуурчин Жон Сэйдж гэгч 3 жилийн турш эрүү шүүлтийн өрөөнд 7 хоногт 50 орчим хүнийг тамлан зовоосны эцэст алдаг байжээ. Өнөөдөр ч гэсэн Жон Сэйдж цогцоснуудыг эргүүлж тойруулж байгаа нь сонсогддог гэнэ. Бас нэг алдартай хий үзэгдэл нь Цэнхэр хүү юм. Эндэхийн зочид шөнөдөө учир нь ойлгомжгүй уйлаан майлаан сонсдог гэнэ. Цайзад өргөтгөл хийх явцад 10 метр өндөр хананд битүүмжлэгдсэн эрэгтэй хүн, жаал хүү хоёрын шарилыг олсноос хойш хий үзэгдэл гарч ирэхээ больжээ.


10. Английн Берри Померой цайз

Энэ цайзын орчмоор зугаалбал Цэнхэр хатагтайтай нүүр тулж магадгүй. Тэр хүмүүсийг мэхэлж цамхаг руу оруулан үхэлд тушаадаг байна. Цэнхэр хатагтай бол төрсөн эцэгтээ хүчиндүүлсэн Нормандийн ноёны охин аж. Одоо түүний зовж шаналсан сүнс цайзаар хэсүүчлэн, үхлийн элч болж харагддаг гэлцэнэ. Бас цагаан хатагтайн хий үзэгдэл бий. Энэ бол эгчдээ алуулсан Маргарет Померойн сүнс гэнэ. Эгч дүү хоёр нэгэн эрд дурласнаас ийм хэрэг мандсан гэсэн домог байдаг. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Хий үзэгдэлтэй цайзууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

7 Сэтгэгдэл


  • Зочин 2015/03/21
    yo bas air ym bn

    0 0 Хариу бичих
  • wowka 2014/10/08
    hayaa iimerhvv medee oruulah zuer shde

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/07/07
    7dah tsaiz ni dajguim bishuu hehh

    2 0 Хариу бичих
  • Зочин 2014/06/21
    сайхан мэдээ байна

    1 0 Хариу бичих
  • Зочин 2014/06/20
    ENE TANAI ZARIM MEDEE CHIN AIDAS AIMSHGIIN HAR NOMNII MEDEENUUD BHIIN TE

    2 0 Хариу бичих
    • Зочин 2014/06/23
      harin ch goyo shd

  • Зочин 2014/06/17
    nice

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох