МЭДЭЭ НЭМЭХ  

Хяргас нуурын үлэмж биет амьтан

  • 19,731 уншсан
  • 59
  • 2015/06/19

Монгол орны Хяргас нуурын эргээс олдсон нэгэн хачирхалтай ул мөрийг Оросын шинжээчид тайлахаар чармайж байгаа аж. Нуурын эрэг дээр үе үе гарч ирдэг энэ мөр хэвлээр явагч томоохон амьтных байж болзошгүй. Яг л шотландын Лох Несс нуурын учир битүүлэг амьтан шиг. Хяргас нуурын эрэг дээр анх 80-аад оны үед том хэмжээтэй ийм ул мөр гарсан байсныг Виктор Ярмолюкийн удирдсан орос монголын геологийн шинжилгээ судалгааны ангийнхан олжээ.

Оросын геологичид болон амьтан судлаачид дараа дараагийн жилүүдэд нуурын эрэг дээр нилээн хэдэн удаа буудалласан байна. Эрдэмтэд тухай бүр уснаас 1,5 км зайд үргэлжилсэн шинэхэн хэсэг бүлэг мөрнүүдийг олж харж байсан нь нуураас нилээд хэдэн хэвлээр явагч амьтад мөлхөн гарч тэр ч буу хэл хэсэг хугацаанд элсэн дээр хэвтсэн мэт сэтгэгдэл төрүүлсэн байдаг. Харин эл ул мөрнүүд хүн амьтных биш гэдэг нь тогтоогдсон. Салхи, давалгаа мэтээр үүсгэгдээгүй нь ч тодорхой. Хяргас нуурын эрэг орчим хүн амьтан оршдоггүй эзгүй цөл газар бөгөөд суурин газруудаас хэдэн зуун км-ийн зайд оршдог, мөн холгүй орших цорын ганц жуулчны баазын гийчид, малтай нүүдэлчид тэр болгон эрэг рүү нь ойртдоггүй байна. Хамгийн сонирхолтой нь геологичид нуурын дунд хавиас амьтны архирах чимээг сонсчээ. Онц сонирхолтой энэ явдлын учир шалтгааныг тайлахыг тэд хүссэн ч гэсэн санхүүгийн болон өөр бус олон шалтгааны улмаас нэр хүндтэй эрдэм шинжилгээний анги монголын нуурт дахин ирж чадаагүй байна.

Зохиолч, олон нийтийн зүтгэлтэн Игорь Гришин өөрийн багийн хамтаар энэ зун (2013 онд) Хяргас нуурт хоёр дахь удаагаа ирж байжээ. Эхний удаа 2010 онд ирж цуурай хэмжигч гэх зэрэг сүүлийн үеийн сайн техникүүд ашиглаж байсан байна. Игорь Гришин "Өнгөрсөн удаа янз бүрийн хэмжээтэй мөрнөөс гадна Монголын өөр ямар ч амьтанд харьяалагдахааргүй яснууд олсон. Бас соёоны ор гарсан загас нилээн хэдэн удаа баригдсан. Гэтэл энэ нуурт алтайн шүдгүй осман гэдэг цорын ганц төрлийн загас амьдардаг болохыг бид мэднэ. Бид цуурай хэмжигч төхөөрөмжөөр нуурын ероол, хуурай газар дээрх ул мөрийг тэмдэглэж авч чадсан .Энэ ул мөрийг гурван бүлэгт ангилж болох юм. Янз бүрийн хэмжээтэй хэдэн амьтад эсвэл ганц амьтны биеийн олон хэсгийн ул мөр байх гэж таамаглахад хүргэлээ" гэж ярьсан байна.

Гэтэл мөр хайгчид үүнээс гадна элсэн дээгүүр завь юмуу ачааны усан онгоц чирсэн мэт ховил зураасыг олж харжээ. Гэвч Хяргас нуурт хаанаасаа завь, ачааны усан онгоц бий болох билээ, тиймээс шинжээчид энэ бол амьтад чулуу хөдөлгөснөөс үүссэн гэж тогтоосон байна. Судлаачид ном зохиолд эрж хайсны хучинд эрт цагийн усанд амьдрагчид, жишээлбэл плезиозавр чулуу залгихгүй бол хоолоо боловсруулж чаддаггүй байсныг олж илрүүлжээ.

Хяргас нуурт очиж үзсэн Валдайн дархан цаазат газрын эрдэм шинжилгээний ажилтан, амьтан судлаач Валерий Николаев эртний асар том хэвлээр явагч байдаг гэх таамаглалыг дэмжиж санал нэгтэй байгаа илэрхийлжээ. Хүмүүс энэ нуурт ойртохоосоо айдаг нь тэдний нэрлэдэгээр "халим" гэх үл мэдэх урьд өмнө харж үзээгүй амьтантай холбоотой. Валерий Николаев "Нутгийн монгол иргэд нуурын орчим ойртон очсон ч нуурыг ер сонирхдоггүй. Тэгсэн хирнээ Хяргас нуурт харьцангүй ойр амьдардаг хүмүүс нууранд асар том амьтан оршдог хэмээн ярьцгаадаг. Энэ бол домог үлгэр төдий яриа гэж үзэх нь ойлгомжтой, гэсэн ч шинжлэх ухааны түүхэнд тиймэрхүү итгэмээргүй, байж боломгүй ярианаас амьтныг эрж хайх ажил амжилт олж байсан олон тохиолдол бий. Хулсны панда баавгайг ч юм уу эсвэл 400 сая жилийн хугацаанд өөрчлөгдөөгүй "амьд малтмал" латимери-загас, анаашны төрлийн окапи, энэ бүгд хэзээ нэгэн цагт домог байсан шүү дээ" хэмээн өгүүлсэн байна.

Хяргас нуурын "эзэн" мөстлөгийн эринээс бүр өмнө дэлхий дээр үлдсэн эртний амьтан байж магадгүй юм. Ертөнцийн өмнө хэсэг, тэр тусмаа Төв Ази мөстөлтөд ороогүй билээ. Эрдэмтэд эртний далай тэнгис мөстөх үе буюу плейстоцены тэнгисийн бүс нутагт уг нуурыг хамруулж, алтайн шүдгүй осман загасаар хооллодог тааварлашгүй төрхтэй хэвлээр явагч эртний амьтан үлдсэн байх гэж үзэж байна. Байгалийн энэ оньсгыг тайлахын тулд нэр хүндтэй эрдэмтэд, найдвартай сайн багаж хэрэгслийн тусламжтайгаар нарийн ажиглалт судалгаа хийх шаардлагатай. Эл хуль элсэн цөл мэт нуурын эрэг харь гаригийн гадаргуу адил аймшиг түгшүүр төрүүлж өөртөө ойртуулахгүй байгаа мэт.

"Бидэнтэй хамт эрэл шинжилгээний ажиллагаанд оролцсон бүх амьтан судлаачид хэдийгээр хачин мэт санагдав ч эцсийн хоромд явж чадахгүй байсан. Үнэнийг хэлэхэд энэ газар сэтгэлд таагүй санагдсан. Байгалийн бүх үзэгдэл бидний оролцооноос шалтгаалж байгаа юм шиг сэтгэгдэл төрж байлаа. Энэ бүс маш их хуурайшилтай боловч биднийг буудалмагц хуй салхи босч, 4 хоногийн турш биднийг тойроод аянга цахилгаантай аадар бороо орсон. Ширүүн салхи шуурганаас болоод нууранд шинжилгээ хийхэд төвөгтэй байлаа, агшин зуурын дотор хаашаа ч хамаагүй шидэгдэж дараа нь олж гарахад бэрх аюултай байсан юм" гэж Игорь Гришин ярьсан байна. Гэсэн хэдий ч мөр хайгчид бууж өгөлгүй, дараа жил шинжлэх ухааны албан ёсны төлөөлөгчидтэй дахин ирнэ гэж найдаж байгаа аж.

Нууцлаг амьтны эрэг дээр үлдээсэн ул мөр:

© Photo: Игорь Гришин

© Photo: Игорь Гришин

© Photo: Игорь Гришин

© Photo: Игорь Гришин

© Photo: Игорь Гришин

© Photo: Игорь Гришин

© Photo: Игорь Гришин

Хяргас нуурын үлэмж биет амьтан
Эх сурвалж: http://mongolian.ruvr.ru/2013_08_31/239037647/
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Хяргас нуурын үлэмж биет амьтан
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

59 Сэтгэгдэл


  • Tsogtbayar Dorjgotov 2016/01/26
    Тээр жил Дамбадаржаад нэг алмас гүйгээд сүүйд болоо биздээ Одоо 4 сарын 1 болоогүй байгаа шүү

    0 0 Хариу бичих
  • зочин 2015/10/13
    Манай орон ч оньсого шиг зүйлсээр ихдээ

    1 0 Хариу бичих
  • Зочин 2015/10/07
    unen shuu . zarimdaa achaatai mashin shig, baishin ch yum shig haragdaj bsan gesen. deer ued honi hariulsan huuhduud humuust haragddag gej yaridag baisniig sonsoj l blaa

    1 0 Хариу бичих
  • Зочин 2015/10/07
    Unen yum shig bn lee hugshchuul tegj yarihiig sonsoj vsiin bn

    1 0 Хариу бичих
  • Зочин 2015/10/07
    Худлаа ч бай үнэн ч бай үүнийг ашиглаад аялал жуулчиллаа хөгжүүлээд авах алтан боломж байна ш дээ худлаа нь мэдэгдвэл оросуудл тэгсэн гээд үнэн байвал Монгол орон ийм л нууцлаг байн нутагдаа гээдл сууж байхад л болно ш дээ

    8 2 Хариу бичих
  • Зочин 2015/09/20
    Deereesee 2 dahi zurgan deerh mur hunii garaar hiigdsen ni ilt medegdej baina.

    1 0 Хариу бичих
  • haha 2015/09/16
    hahahaha

    0 0 Хариу бичих
  • SS 2015/08/20
    Ene shal mal site dandaa iim medrel agaariin soliotoi yumnuud niitlene, zavtai s.dakuud

    1 5 Хариу бичих
  • zochin 2015/08/19
    unen bxa namaig jaaxan bxad (5n nastai) xeseg ax nar hurz baritsan iim mor gargaad bsan ene yg hurzzawr bxa

    3 0 Хариу бичих
  • olz haigchidad handaj... 2015/08/19
    olz haigchidad handaj helehed bidnii gazar nutagt bsn, bgaa, baih aliv ym, shirheg chuluug ch hurtel ta nar uhaj tunhuj shinshilj zolbin nohoi shig aashildagaa hezee bolih ve? Eh nutagtaa zugeer bgaa ymiig zugeer l bailgaval deersen.

    11 0 Хариу бичих
  • od 2015/08/19
    teneg ivan l geed baihiin teneg humuus sansart hun nisgej chadahuu

    3 1 Хариу бичих
  • Зочин 2015/08/19
    duhlaa aashaa l...

    0 0 Хариу бичих
  • saraa 2015/08/19
    yamar negen amitan ch yum uu yu ch yum neg yum baiwal yah we herwee tiim bol bid aztai l bn delhiid gaihagdah etgeed dvr turhiig dergedees ni harah bolomj oldiishdee kkk

    6 0 Хариу бичих
  • J.Bond 2015/08/19
    Hyargas nuuraas hyataduud 50n ton osman zagas delbelj alsan shd ter ueer n yaj uhcheeguin be manai X amitan LoL

    3 0 Хариу бичих
  • uugii 2015/08/19
    Harvaas hudlaa bnaa. Hervee mur bsan bol dooshoo shigdej orson baih estoi. Hamag hairga chuluugn shuurdsen yumshig taraaj hursiign gargasan bna. Uursduu hiisen baih.

    0 0 Хариу бичих
    • Зочин 2015/09/06
      hewleer ywagch gsn bn shd thr yun mor bh we malaa

    • Зочин 2015/08/20
      hulnii mur haana bgan tged mashinii mur haana bgan

  • дооёо 2015/08/19
    хүрззавр байж магадгүй

    5 0 Хариу бичих
  • нараа 2015/08/19
    үнэн байж мэдэх л юм намайг жаахан байхад /7 настай байсан/ гэр бүлээрээ хяргас нуурын хөвөөнд амарч байсийм Тэгэхэд нуурын хөвөөн дээр байсан хүмүүс том амьтан нуурын усанд байна гээд д /халим байх гэж байсан санагдана/ чулуу шидээд байсныг санаж байна. Сонин л юм Сайн судлах хэрэгтэй байх л даа

    8 0 Хариу бичих
  • GAL 2015/07/19
    Энэ ажилаа үргэлжлүүлж явуулах вм болов уу

    0 0 Хариу бичих
  • sundalai 2015/07/16
    odii boltol ulgert itgedeg heveeree yu ta nar

    1 3 Хариу бичих
  • Зочин 2015/07/05
    Nutgiihan bugd l yaridag shude

    2 1 Хариу бичих
  • Зочин 2015/07/01
    Бодитоор харъя гэвэл мөсний ул мөр байх магадлалтай гэвч ямар ч логик алга нуур мөс ганцхан энэ хэсэгт л ингэж томоороо түрэгдэж гарах боломжгүй талбай нь лав мөснийх биш. Ивануудын хэлж байгаа шиг хэрвээ ямар нэгэн амьтан байдаг бол Монгол хүн бүр л мэдэх байсан манайхан шиг давсалж хов баздаг, эр эмгүй хөгшин залуугүй л ярьж л байх байсан...

    1 4 Хариу бичих
  • ? 2015/06/28
    dalai tengisees ilvv ogtorguig hvn turlugtun ilvv sudalj medsen buguud delhiin dalai tegisiin 95 huwiig sudalj chadaagvi bga gej unshij bsiin bna yuch bj bolno l doo

    5 2 Хариу бичих
  • Зочин 2015/06/23
    Deer uyed tiim yum ah nar yariad l baidiin

    2 0 Хариу бичих
  • Зочин 2015/06/22
    bas howdod asar tom awarga mogoi amidardag namart 1 udaa uulnaas buuj irdeg 10 metr urt baisan shuu omnoor ni nisej garsan boljmoriig shuud sorood zalgidag yum bnlee

    1 2 Хариу бичих
    • SS 2015/08/20
      ahahahaha, tag medrel sda ve

    • дооёо 2015/08/19
      нисэж явсан ялааны шүдийг цөм авна биз бас

    • Зочин 2015/08/19
      hhah nisej garsan boljmoriig yaasn gnee

    • Зочин 2015/06/23
      harsan yumshig shaajiinaa

  • Зочин 2015/06/20
    цөн түрсэн мөсний үлдэгдэл мөр байна шүү дээ хахах

    11 4 Хариу бичих
    • Зочин 2015/08/19
      za bitgii shaa gants ter hesgeer l tson tureed busad hesegtee tson turehgui yu te

  • Зочин 2015/06/20
    Манай монголчууд ийм л тэнэг улс шүү дээ хөөрхий нэг их бүгдийг мэддэг хүмүүс шал худлаа нтр гэх шиг очиж үзээчгүй байж

    10 1 Хариу бичих
    • Зочин 2015/06/20
      Хаха. Ийм юм байх боломжгүй гэж эрүүл ухаанаар хандаж байгаа нь тэнэг үү эсвэл чам шиг өөрийн гэсэн шүүн тунгаах чадваргүй, сонссон болгондоо итгэчихээд итгээгүй нэгнээ элдвээр муулдаг малнууд тэнэг үү?

  • Зочин 2015/06/20
    Yu ch medq lalruud end ym bichhiin. Yu gej tiim amitan bhav de mgl iin uzesgelent gazar Mon aylal juulchlaliin tomoohon bus nutag shu de t1 ivanud Yu ch gej helj mdeh uls

    3 5 Хариу бичих
  • Зочин 2015/06/19
    shal hudlaa hairagnaas ni avaad baisnii hundaamand hereglsen l mor bna dag hund jintei amitanii mor hezee iim blaa

    2 1 Хариу бичих
    • Зочин 2015/06/20
      usan teneg mini hvn amitni mor bish gj b.a mashini duguini mor gardin bga bizde

  • Byambaa Khasgaa 2015/06/19
    Unen baij magadgui ee manai ber egchiin eej n dngoj ailiin ber bolood udalgui nuudel hiigeed hyrgas nuuriin deeguur owol temeetei nuudel hj yawtal mod horooddog horoonii ir shig tiim arzgar zuil hyrgas nuuriin mosiig zuseed ywj baisaniig harsan gj yarij bsan ter yed ber egchiin min eej dongj 16nastai ailiin ber bolood nuudellej bsan gdg odooch gsn ter emee enh tunh amidarch bga 80 garsan huurai bga

    13 0 Хариу бичих
    • Зочин 2015/06/21
      Tanai egchiin eej tegvel medrel baih

  • Зочин 2015/06/19
    yahaw Mongoliin Loch Ness aylal juulchlaliin gazar bolgoj hogjvvlj boloh yum!

    3 1 Хариу бичих
  • amragch 2015/06/19
    Shal hudlaa. Bi tend jil bolgon ochij amardag. Nutgiin humuus hezee ch ene talaar yarij baisniig bi sanadaggui. Sugas zagas bol baidag yum. Bas har galuunuud ih bii.

    0 0 Хариу бичих
    • Зочин 2015/08/19
      za bitgii tegeerei bi nutgiin uvgunuus sonsoj l bsan ter uvgun luu bdag hyargas nuuriin sahius luu baidag gej baisan l daa gehdee luu ch yu yum neg tom amitan baidag l gesen

    • Зочин 2015/06/19
      hun bolgon medne gej yu baihav de ho

  • Зочин 2015/06/19
    unen baij magadgui l ym

    1 0 Хариу бичих
  • Зочин 2015/06/19
    haha ineedtei yumaa. Lochnessiin mangas chin hoax gdg n il bolsi shde.

    1 0 Хариу бичих
  • suhaa 2015/06/19
    Bayanaa avarga l baih

    5 0 Хариу бичих
  • Зочин 2015/06/19
    Dalai tengisiin htden % ch bilee dee sudlagdaagui geseg biz dee tegheer yu ch bj bolno

    4 0 Хариу бичих
    • Зочин 2016/01/26
      95

  • Бат 2015/06/19
    Энэ талаар олон яриа сонсож байсан ч итгэдэггүй байлаа. Нэг удаа дурангаар нуур руу харж байгаад нэг том амьтан (яг дээрх зураг дээр байгаа мэт) харсан боловч гайхаад итгээгүй. Удаан харж амжаагүй, дахиж хараагүй болохоор өөртөө гайхаад л өнгөрч байсан юм. Энэ нийтлэлд харин ШУ-ны талаас үндэслэлтэй юм бичсэн байх юм.Магадгүй миний харсан тэр амьтан мөн ч байж болох. Гайхалтай!!! Тухайн Хяргас нуурын орчимын хувьд нэг тийм сонин мэдрэмж үе үе төрдөг шүү. Мэдээж олон хүн байдаг нуурын эрэг хэсэгт тийм зүйл мэдрэгддэггүй.

    19 1 Хариу бичих
    • Зочин 2016/07/16
      saihan shaavaa ch geh shig bitii huts

    • Зочин 2016/01/26
      Ene hari garigin mangas bha

    • Зочин 2015/08/20
      Barag hungui gazar ochhoor 1 l sonin medremj tordiishuu neeree

    • Зочин 2015/07/16
      kkkkkkk

    • Зочин 2015/06/19
      Сайхан шааваа

  • бат 2015/06/19
    швецарын биш ээ шотландын Loh hess нуур гэдэг юм

    1 1 Хариу бичих
    • Goldman 2015/06/19
      Тийм байна. Засахаас.

  • Goldman 2015/06/19
    80-аад оны "Шинжлэх ухаан амьдрал" сэтгүүлд энэ тухай бас бичсэн байсныг олж уншиж билээ.

    5 0 Хариу бичих
    • Goldman 2015/07/05
      Юу худлаа гэж? 80-аад оны "Шинжлэх ухаан амьдрал" сэтгүүлд бичсэн байсан нь худлаа гэж үү? Худлаа биш ээ. Үнэн. Тэр сэтгүүл нь манайд байсан юм.

    • Зочин 2015/07/05
      Ene. Shal hudlaa. Shuu


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох