МЭДЭЭ НЭМЭХ  

Ер бусын хүүхдүүд

  • 37,113 уншсан
  • 10
  • 2015/06/22

“Хүүхэд юугаа мэдэх вэ дээ” гэж бид ярих дуртай. Гэтэл насанд хүрэгсдийг ангайтал алмайруулах юм эдний дундаас их гарах бололтой.

Лиззи Кларк

Лиззи Кларк дэлхийн хамгийн “муу” хүүхэд гэж алдаршжээ. Түүний дэггүй үйлдлийг тоочоод баршгүй. Хамгийн “муу үйлсээ” 1995 онд хийж байсан гэнэ:

  1. Эцэг эхийнхээ шинэхэн Кадиллак машин дээр «Намайг угаа» гэж хутгаар сийлсэн
  2. Ээжийнхээ цүнхнээс авсан 5 ширхэг 100-тын доллараар лаа хийсэн
  3. Цагаан ордны утсанд 167 удаа холбогдож Билл Клинтоны охинтой яриулахыг шаардаж байсан
  4. Усны хоолой олоод эцэг эхийнхээ унтлагын өрөө рүү хэдэн зуун литр ус шүршсэн
  5. Суултуурын доогуур тэсрэх бодис хийж дэлбэлсэн
  6. Ээжийнхээ хайртай цахирмаа цэцгийг асаагуурын хийгээр хордуулж үхүүлсэн
  7. Нохойныхоо сүүлийг хайчилсан
  8. Хоёр ч муурын нүдийг сохолсон
  9. Тэднийд ирсэн сэтгүүлчийн халаасанд тоглоомон бамбаруушаа хийчихээд хулгайлсан гэж гөрдсөн

Ээж аав нь охиноо дэндүү балчир (8 нас) гэж үзээд шийтгэж чаддаггүй байжээ. Жаахан том болоод хэнд ч дийлдэхгүй болно гэдгийг боддоггүй юм байх даа!


Лу Хао

Хятадын Лу Хао бол дэлхийн хамгийн бүдүүн хүүхэд. Тэр төрөхдөө хэвийн (2,6 кг) жинтэй байсан боловч хэдэн сарын дараа маш хурдтай бүдүүрч, 3 настайдаа 60 кг болжээ. Идэх юм өгөхгүй бол орилж хашгираад салдаггүй байж. Эмч нар түүний ховдог занг арилгаж дийлэхгүй байгаа гэнэ.


Жулиано Строе

Румыны Жулиано Строе 8 настайдаа манай гарагийн хамгийн хүчтэй хүүхдээр тодорчээ. 2009 онд Гиннесийн номонд бичигдсэн байна. Эцгийг нь хүүдээ хэт ачаалал өгдөг хэмээн буруутгадаг ч Жулиано өөрөө л хүссэн цагтаа дасгал хийдэг нь тодорхой болжээ. Тэрээр бусад хүүхдүүдийн нэгэн адилаар дуу хөгжим, хүүхэлдэйн кинонд ч дуртай.


Румаиса Рахман

Дэлхийн хамгийн бяцхан хүүхэд 2004-09-19-нд 26 долоо хоногтой төржээ. 24 см урттай, 243 гр жинтэй охин лаазтай ундаанаас ч жижигхэн байсан гэсэн үг. Охин ихэр бөгөөд өрөөсөн нь 570 гр жинтэй байсан гэнэ.


Каран Сингх

Энэтхэгийн энэ хүү 2 настайдаа дэлхийн хамгийн өндөр хүү гэж тооцогдож байв. Тэр 130 см өндөр, 42 кг жинтэй байжээ. Караны ээж Ази тивдээ хамгийн өндөр бүсгүй (220 см) гэнэ.


Жейли Лингдо

Энэтхэгийн 27 настай Жейли Лингдогийн бие бялдрын хөгжил 2 настай хүүхдийнх шиг бөгөөд 84 см өндөр, 11 кг жинтэй гэнэ. Түүнийг дэлхийн хамгийн “хөгшин хүүхэд” гэдэг. Түүний насыг тогтоох ганц зүйл нь шүд ажээ. Тэр эмчлэх аргагүй «pan-hypopituitarism» гэх ховор өвчтэй аж.


Оскар Ригли

Оскар Ригли 2 настайдаа дэлхийн хамгийн ухаантай хүүхдээр шалгарч байв. Түүний IQ нь Альберт Эйнштейнийхтэй адил 160 байжээ. Тэр маш ухаалаг, үеийнхнээсээ 100 дахин их мэдлэгтэй байсан тул манай гарагийн хамгийн ухаалаг хүмүүсийн эгнээнд (Оксфордын «Менса» клубт) бүртгэн авчээ. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Ер бусын хүүхдүүд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

10 Сэтгэгдэл


  • Battulga Lumben 2015/08/27
    Хүүхдээ юу болгохоо эцэг эх нь 100% биш юумаа гэхэд 60-70% мэдэх л ёстой.

    0 0 Хариу бичих
  • зочин 2015/08/27
    лизи кларк гэдэг хүүхэд бол зүгээр л чөтгөрын хүүхэд байна

    5 0 Хариу бичих
    • Зочин 2015/09/07
      masha hha

  • Баярбат Чойжамц 2015/07/17
    сонин л юм.

    0 0 Хариу бичих
  • 1223 2015/06/24
    lizzy clark жүжигчин биш юмуу ?

    1 1 Хариу бичих
  • 12312312 2015/06/24
    12321321

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/06/24
    1 2 4 6 ene hed aimar bailaa

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/06/22
    Mongold awaad iree manaid bol dor n humuujuulne

    9 0 Хариу бичих
  • Зочин 2015/06/22
    ehnii ohin bol arai l shiruun yum aa

    2 0 Хариу бичих
  • guest 2015/06/22
    huuhed yuch medehgui gej tolgoig ni ilseer bgad tsuvral aluurchin bolson garuud zunduu shde

    8 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох