МЭДЭЭ НЭМЭХ  

Далай тэнгисийн зүүдэнд ором аймшигт амьтад

  • 13,250 уншсан
  • 5
  • 2014/06/18

Араатан шиг загас

Өвгөн хүн шиг үрчлээтсэн хацартай, энэ загас амаа ангайвал аймшгийн дүр төрх нь тодорно.

Түүнийг “Тэнгисийн нохой” гэж хочилдог бөгөөд үнэн төрхийг нь бичлэгээс харна уу.


Тэнгисийн ялаа баригч

Калифорноос холгүйхэн гүн хавцлын усанд орших эдгээр амьтад харь гарагийн биет мэт санагддаг. Тэд далайн ёроолд бэхлэгдэн тогтоод, гэрэл цацруулсан амаа том ангайлган олзоо хүлээнэ. Золиос ойртож ирмэгц хавхийн үмхээд авна. Эдгээр амьтад бэлгийн бус замаар, өндгөн эс, эр эс хоёрыг зэрэг ялгаруулах замаар үр удмаа үргэлжлүүлдэг.


Дороос дайрдаг загас

Astroscopus guttatus зүйлийн энэ царай муут загасыг “ Зурхайч “ гэж нэрлэдэг. Ихэнх амьдралаа далайн ёроолын элсэнд нуугдаж ойр хавиа ажиглаж өнгөрөөнө. Нүдний нь дээр байх өвөрмөгц эрхтэн цахилгаан цэнэг үүсгэх чадалтай.


Дэлгэсэн хивс мэт аварга загас

Энэ амьтныг хальт харвал амьтан, ургамал, ер нь юу болохыг нь шууд ойлгохгүй. Хивсэн акул нь аймшигтай хаздаг махчин юм.


7 метр урт загас

Бүсэн биет эсвэл сельдийн хаан хэмээн нэрлэгддэг энэ загас уртаараа 7 метр хүрдэг. Маш ховор тааралддаг энэ загас далайн могой нэрт аймшигт мангасын тухай домгийн эхлэлийг тавьсан байна.


Далайн чөтгөр

2007 онд баригдсан аварга наймаалжны урт 10 метр, жин нь хагас тонн хүрч байжээ. Нүд нь гэхэд л том тавагны хэмжээтэй, тэмтрүүлийг нь бөгжлөх гэвэл тракторын дугуй шиг том бөгж хэрэгтэй болох нь. Одоо энэ аварга Шинэ Зеландийн музейд хадгалаастай байна.


Дэлхийн хамгийн том загас

Саран загас, зарим газар наран загас ч гэж нэрлэгддэг энэ загас ертөнцийн хамгийн хүнд загас гэнэ. Энэ загас усны гадаргууд ойр очиж наранд шарж хэвтэх дуртай бөгөөд шувууд түүний бие дээр байх шимэгчдээр хооллоно. Харин загас шувуудыг иднэ. Хүнд халгүй нь сайн хэрэг. Тийм бишсэн бол энэ аварга амьтан хүнийг бүхлээр нь шууд л залгиж орхихсон билээ.


Явдаг загас

Загас явж чаддаггүй гэж хүн бүр боддог. Гэтэл Австралийн Тасмани арлын орчимд амьдрах Brachionichthyidae зүйлийн нэгэн загас сэлүүрний оронд 4 мөчтэй бөгөөд усны ёроолоор явж чаддаг. Дараах хөгжилтэй бичлэгээс үзнэ үү.


Харь гарагийнхан шиг харагддаг загас

Энэ загасанд үзэмжгүй гадаад байдлаас нь болж Хар чөтгөр гэсэн нэр өгчээ. Тэдний бие хэт улаан туяа цацруулдаг тул шөнө бусад загасны харахгүй байгаа зүйлийг олж хардаг. Ингэж хоол тэжээлээ олдог. Мөн зурагт үзүүлсэн аймшигт шүд эмэгчинд л байна, эрэгчин нь үр тогтоохоос өөр ямар ч хэрэгцээгүй байдаг гэнэ.


Эрэгтэй хүний шодой хэлбэрт нялцгай биетэн

Энэ амьтан 140 болон түүнээс ч өндөр насалж, маш том хэмжээтэй болтлоо / 1,5 кг/ өсдөг онцлогтой. Хятад, Японд түүхийгээр нь иддэг байна. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Далай тэнгисийн зүүдэнд ором аймшигт амьтад
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

5 Сэтгэгдэл


  • хүслэн 2015/07/18
    ywdag zagas gedeg ni hort haygdlaas bolson gj sonsson yum bn.vnen boluu

    0 0 Хариу бичих
  • Tsolmon Jigjid 2015/07/18
    Энэ бүх загасаны монгол нэр байдаг нь сонин шүү.

    1 0 Хариу бичих
  • Pujiimaa 2014/10/16
    Ih muuhai amitan bna da lain chotgor but muuhai

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/10/12

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/10/12

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох