МЭДЭЭ НЭМЭХ  

англи хэлийг сурах хамгийн шилдэг арга бол өөртөө даах

  • 795 уншсан
  • 0
  • 2015/06/22

Би гадаад хэлийг төгс сурч чадна?  Тийм   үгүй

Бүх зүйлийг нэг дор нь сурах боломжгүй. Хэн ч төгс төгөлдөрт хүрдэггүй болохоор тууштай хөгжүүлэхэд хүч чармайлт туйлын чухал. Итгэл найдвар, идэвхи чармайлтгүй бол гадаад хэлийг хурдан бас сайн сурна гэдэгт итгэх хэрэггүй.  Хэрвээ та гадаад хэлийг сурахыг хүсч байгаа бол та зөвхөн өөрөө хичээвэл сурч чадна. Бас бид хэлийг үргэлж төгс сурах тухай бодож, түүний төлөө хичээдэг. Гэтэл гадаад хэлийг төгс эзэмших боломжгүй учраас битгий шанал. Гадаад хэлийг бүгдийг нь мэдэх нь чухал бус, харин хэрэглэх л хэрэгтэй. Гадаад хэл сурах нь үргэлж шинэ боломж, амьдралын эрч хүчийг бэлэглэдэг юм шүү.


Гадаад хэл сурах нь таны зорилго мөн?  Тийм  үгүй

Гадаад хэлийг  мэдэх зорилго чухал уу?  аль эсвэл хэрэглэх зорилго чухал уу?  Бид гадаад хэлийг сурахдаа  зорилгоо зөв тодорхойлох хэрэгтэй. Та гадаад хэл сурна гээд учир зүйгүй ном уншиж дааж давашгүй том зорилго тавьж өөрийгөө зовоох ёсгүй. Бид ямар хэл судлалын доктор болох гэж байгаа биш. Гол нь хэл сурах гэж зорилгоо тодорхойлох бус, гадаад хэлийг зорилгодоо хүрэхэд  ашиглах нь илүү үр дүнтэй. Хүмүүс англи үг цээжлэх зорилго тавьдаг энэ бол үнэндээ зорилго биш. Харин тухайн судалж буй хэлээрээ уншиж, сонсож  мэдээллийг олж авах  зорилго тавьбал жинхэнэ зорилго болно. Гадаад хэл сурч буй ихэнх хүмүүс өөрөө үйлдэхээс илүүтэйгээр бусадын  чадварт найддаг. Өөртөө итгэлтэй хүн л хамгийн зөв зорилго тавьж чадна.

Та олон зүйлд анхаарлаа төвлөрүүлдэг? Тийм  үгүй

Сэтгэлийн эрч хүчээ нэг зүйлд чиглүүлдэг чадварыг анхаарал төвлөрөх гэдэг. Олон зүйлд анхаарлаа хандуулах нь таны сурах үйл явцад сөрөг нөлөөтэй.  Ингэж чадахгүй хүмүүсийн анхаарал нь нэг зүйлээс нөгөөд шилжиж байдаг. Ингэснээрээ олон асуудал, өнгөрсөн одоо ирээдүйг эргэцүүлэн бодож, дурсаж сэтгэлээ зовниулж ихээхэн цагийг алддаг. Та сурч боловсрох боломжоо олон хэрэггүй зүйлд зарцуулснаар үр дүнгүй болдог. Гадаад хэлийг сурахаар шийдсэн бол тууштай анхаархлаа төлөврүүлэх хэрэгтэй.


Та үргэлж тайван байж чаддаг? Тийм   үгүй

 Оюун ухаан ямар ч үед тайван, тодорхой төвлөрсөн байх хэрэгтэй. Та аливаа зүйлд тайван байвал уураг тархи дарамт шахалт мэдрэхгүй. Тайван бус байдал  өөртөө хэт ачааллыг авчирч тэр нь эргээд дарамт сэтгэлийн зовнил, итгэлгүй сул дорой байдлыг авчирдаг. Бид гадаад хэлийг сурахдаа их мэдлэгийг хурдан олж авах гэж яарч байдаг. Үр дүнд хүрхээгүй их том зүйл хүсэх нь жижиг зүйл хүсэж түүндээ хүрэхээс хэцүү байдаг.  Жишээлбэл олон дүрэм тогтоох гэж тархиа байнга шахаж тогтоохгүй болохоор нь сэтгэлээр унаж тайван бус болж өөртөө итгэлгүй болдог. Гэтэл бидний тархи аажмаар баттай шинэ зүйлсийг сурч, шингээж авдаг.


Та өөртөө цаг гаргаж чаддаг?    Тийм    үгүй

Бид үргэлж завгүй байдаг. Бас завгүй амьдралыг хүсдэг. Уйдах, ганцаардах дургүй учраас бид өөр ямар нэг зүйл хийж өөрсдийгөө завгүй байлгахыг хичээдэг. Гэтэл завгүй болохоор гадаад хэл сурах боломжгүй гэж боддог. Яагаад гэвэл гадаад хэл сурахад чөлөөт цаг, орчин нөхцөл байх ёстой гэдэгт итгэхчихсэн. Үнэндээ бол анхаархлаа төвлөрүүлж, тайван байсан цагт  та өөрийгөө сонсож, өөртөө суралцах  зав гаргаж чадна. 


Та гадаад хэлийг уншиж судалдаг?    Тийм    үгүй

Та англиар хурдан ярихыг хүсч байгаа биз дээ. Гэтэл таны сурах үйлд  нүд гэдэг эрхтэн маань илүү ажилладаг. Харин гадаад хэлний  үндэс суурь сонсох шүү дээ. Эхлээд бид удаан хугацаанд тасралтгүй сонсох чухал.  Аяндаа таны тархи өөр өөр дохионуудыг ялган салгаж хүлээж авдаг. Сонсоод төвөггүй ойлгодог болно.  Англиар зөв хэлдэг болно. Буруу хэлж ярьж буй зүйлийг шууд л мэднэ.  Зүүдэндээ хүртэл англиар ярьж зүүдэлнэ. Санаандгүй байтал англи өгүүлбэр аманд ороод л ирнэ. Яагаад гэвэл таны далд ухамсарт тэдгээр үгс суугдаж байгаа болохоор тэр. Өөрөөр хэлбэл та англи хэлийг тархиндаа нутагшуулж байна гэсэн үг. Ярих гэж яарах хэрэггүй. сонсож уншсаны дараа  ярьвал  үнэхээр төрөлхийн юм шиг болсон байна. Гадаад хэлийг үр дүнтэй төгс сурахыг хүсвэл эхлээд сонсохдоо далан хувь, унших үйлд  гучин хувийг зарцуулаарай.   

Эх сурвалж: http://sonsotsgooy.blogspot.com/2014/12/blog-post.
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
англи хэлийг сурах хамгийн шилдэг арга бол өөртөө даах
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох