МЭДЭЭ НЭМЭХ  

Сүүлийн 50 жилд хүн төрөлхтөн дэлхий дээр юуг устгаж амжсан бэ?

  • 3,966 уншсан
  • 3
  • 2014/06/18

 

Далай тэнгисийн томоохон загаснуудын нөөцийн 90%-ийг барьж идсэн.


Загас агнуурын бүсийн 22% нь нөөц баялаггүй болж, 44 % нь ийм аюулд тун ойрхон ирээд байна.


Сүүлийн 50 жилд ой модны 70%-ийг устгажээ.


Үлдсэн 30% нь жижиг бүсүүдэд хуваагдан байрлаж, мод огтлох процесс жилд 50 хавтгай дөрвөлжин миль хурдтай явж байна.


45 000 нуур хүний буруутай үйл ажиллагаанаас болж ширгэсэн.


Химийн үйлдвэрлэл жилд 70 000 төрлийн 100 сая тонн органик нэгдлүүдийг боловсруулан гаргадаг бөгөөд энэ тоо жил тутам хэдэн мянгаар нэмэгдэж байдаг. Эдгээр химийн бодисуудын маш өчүүхэн хувь нь л хүн амьтан болон хүрээлэн байгаа орчинд хор хөнөөлгүй юм.


Хүн төрөлхтөн сүүлийн 50 жилд бүх шувуудын дөрөвний нэг хувийг устгаж амжсан бөгөөд үлдсэн хэсгийн 11% нь одоо мөхлийн ирмэг дээр очоод байна. Түүнчлэн сүүгээр бойжигчдын 18%, загас, далайн амьтдын 5%, ургамлын аймгийн 8% нь мөн дээрх тавиланг хүлээж байгаа гэнэ.


Дэлхийн усан системийн хамгийн ер бусын хэсэг болох шүрэн арлууд загасны хомсдол, орчны бохирдол, цаг агаарын дулаарал, халдварт өвчин зэргээс болж ул мөргүй алга болоход хүрээд байна.


Нийлбэр дүнгээр манай гарагийн нөөц баялгийн 30% нь устаж үгүй болчихоод байхад хүн ам тасралтгүй өсөн нэмэгдсээр байгаа дүр зураг харагдаж байгаа юм. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Сүүлийн 50 жилд хүн төрөлхтөн дэлхий дээр юуг устгаж амжсан бэ?
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

3 Сэтгэгдэл


  • dasdad 2014/07/06
    Zuw2

    0 0 Хариу бичих
  • mc 2014/06/30
    aimshig bamshig, delhiin hun amiin tal huviig ustgah heregtei ter tusmaa urd zugiin 1,3 terbum huniig

    2 0 Хариу бичих
    • Зочин 2014/07/07
      System restore хийе. 13р зуун болгож


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох