МЭДЭЭ НЭМЭХ  

“Хараал” гэж юу вэ?

  • 26,877 уншсан
  • 7
  • 2015/06/25

“Хараал” гэхээр хүмүүс хэрэлдэж муудахдаа хэлдэг муухай үгс гэж ойлгодог. Харин шашин,  далдын хүчний үүднээс авч үзвэл тодорхой сөрөг үйл ажиллагааны үр дүнд бий болдог сөрөг программ юм. Аливаа хууль зөвхөн эрүүгийн хүрээнд төдийгүй, хүмүүсийг хүрээлэн байгаа агаар, орчин тойронд ч оршин байдгийг хараал биежин биелэх үзэгдэл баталдаг. Ихэнх хүмүүс гай зовлонтой тулгараад ирмэгц л энэ байдлыг ойлгож эхэлдэг байна.

Хараагдсан хүний хийсэн нүглийн хэмжээнээс хараалын хүч шалтгаалдаг гэнэ. Мөн тухайн хүний карма (үйлийн үр) ихээхэн нөлөөтэй. Хэрвээ хүн муугийн хажуугаар бас сайн үйл хийсэн бол хараал огт нөлөөлөхгүй байх буюу нөлөөлсөн ч хор уршиг нь бага байх жишээтэй. Эсрэг тохиолдолд бага зэргийн хараал ч маш их гай гамшиг авчирч мэднэ.

Зарим хараал хэдэн арав, бүр хэдэн зуун жилийг дамжин үргэлжлэх хүчтэй байдаг. Чухам иймээс л хүмүүс хараалын бодит хүчийг анзаарч чаддаггүй аж. Ялангуяа уур уцаар, мэдрэмжээр биш, сэтгэл зүрхний угаас хийсэн хараал гойд хүчтэй байдаг гэнэ.

Яг үнэндээ хүмүүс өөрсдөө ч мэдэлгүйгээр орчин тойрондоо үргэлж хараал цацаж байдаг аж. Эдгээрийн хүч нь хараал хэлсэн шалтгаан, бусдад хор хүргэх чин хүсэл байгаа үгүйгээс хамаардаг. Хэрвээ хүнийг огт шалтгаангүйгээр хараасан бол эргээд өөрийн толгой дээр буух аюултай гэнэ.

Хараал зайлуулах явцад хараасан шалтгаан маш чухал байдгийн учир энэ. Эрдэм номтой лам хуврагууд элдэв шидтэн, бөө, далдыг харагчдад таагүй ханддагийн учир ч үүнд бий. Муу зүйл хийсэн хүн үйлийн үрээ эдэлж байтал нэгэн гоц мэргэн гарч ирээд үлээж нулимаад бүгдийг зохицуулчихна гэж огт боломжгүй зүйл...

Хүмүүсийн төсөөллийг давж гарсан хачирхалтай хараал түүхэнд олон гарчээ. Эдгээр нь жирийн тохиолдол байв уу, эсвэл үнэхээр биелсэн хараал байсан уу гэдгийг хэн ч мэдэх аргагүй. ( Дэлхийн хамгийн алдартай 10 хараал )

Хамгийн гол нь хүн ийм байдлаас зайлсхийж чадна. Нэн тэргүүнд өөрөө төгс бус “амьтан” гэдгээ санаж, омог бардам зангаа дарж, өөрийгөө ч, өрөөлийг ч уучлан өршөөж сурах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, адилхан л хүмүүн заяаг олж төрснөөс хойш зовохдоо зовж, жаргахдаа жаргаж, хайрлаж, уучилж, хорон муу санаанаас ангид амьдарч сурах нь чухал. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
“Хараал” гэж юу вэ?
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

7 Сэтгэгдэл


  • Erikbol Syezkhan 2016/04/24
    хараал гэж үнэн байдаг манай найз охин нэг удганд хараагдсан байна одоо хараалыг нь тэр удган өөрөө буцааж байгаа аймаг юм байна лээ цусаар бөөлжнө ухаан алдана, одоо бараг хараалыг нь гаргах гэж жил болж байна , ер нь тийм хүмүүсээс холхон байгаарай гэж та нарт зөвлөх байна

    0 0 Хариу бичих
  • zochin 2015/07/24
    bi mongoliinxoo buu nart itgedeg ugasa tengere shvtdeg xarin mungu awdag gej luiwarchidtai ta nar taardag bx bvgd tm bishishde zarim neg sain mundag buu manai mgld zunduu l bna

    1 0 Хариу бичих
  • hun 2015/06/26
    Narantuul 2 zahiin tend baidag chaminchuluun gej udgan geh emegteigees hol bgaara aiar luivarhin shu odo ysagdaad shalgagdaj bgaa udku uilee uureh bh

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/06/25
    haha uhsen baas. Yos meddeggui hund yor halddaggui. Lam, boo nartai muudaltsahaar haraana maraana gdg l bsn oodoos n salaawch uzuuleel yawdag bla uhcheegu l bn.

    4 5 Хариу бичих
    • Зочин 2015/06/25
      az bolj chamd huuramch lam boo n taaraldsan yum blgu

  • Зочин 2015/06/25
    Одоо цагт хаа хамаагүй бөө нар өөрсдийнхөө эрхэнд орсонгүй гэж хүмүүсийг хараадаг болсон юм биш үү мөнгө төгрөг өгсөнгүйгэж

    0 0 Хариу бичих
    • Зочин 2015/06/27
      ergeed uursdiinh ni tolgoi deer buuh udur irne dee. bi lam buu nart itgedeggui. harin suuliin ued uiliin ur gej baidag yum baidag gedegt l itgeed bga yum da


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох