МЭДЭЭ НЭМЭХ  

Америкийн биширмээр машинууд

  • 3,494 уншсан
  • 2
  • 2014/06/19

Уг нь Америкт Ford GT40-г эс тооцвол нэг их бишрээд байхаар машин байхгүй гэж үздэг. Гэтэл жижиг компаниудын бүтээсэн үнэхээр гайхалтай машинууд бас байдаг аж. Та нар заримыг нь мэдэхгүй ч байж магадгүй.

Anteros

Энэ машины кузов С6 Корветт –тай адилхан. Арай илүү сонгодог талдаа ч байж магадгүй. Нилээд дэгжирхэх дуртай залуусын унаа юм даа.


Mach7 Falcon

Энэ машин 620 морины хүчтэй, 7 литрийн багтаамж бүхий 8 цилиндрт хөдөлгүүртэй, нэг үгээр хэлбэл одоогийн америкчуудад яг таарсан унаа гэнэ.


Mosler MT900S

880-хан кг жинтэй мөртлөө 435 морины хүчтэй машин байна гээд бод доо. Энэ машин цөөхөн тоотой гарсан ч эрэлт хэрэгцээ ихтэй тул хамгийн ховор, үнэтэй машины тоонд ордог гэнэ.


Rossion Q1

Зүгээр л дараах тоонуудыг хар: 3.1 секундэд 0-100 км , жин нь 990 килограмм,  Энэ бол мөрөөдлийн машин.


Saleen S7

Кинонд гардаг шиг ийм машин унаад л хотын гудамжаар давхих юмсан.


Carbon Motors E7

Carbon Motors E7 бол гэмт хэрэгтнүүдийг мөшгөн хөөх, гудамж талбайд харуул хамгаалалтын ажил гүйцэтгэхэд зориулагдан тоноглогдсон хүчирхэг машин. Иймээс ажлын онцлогт тохирсон суудал, холбоо мэдээллийн хэрэгслэлээр бүрэн хангагдсан аж.


California Custom Coach Model 876

Энэ бол аль хэдийн үгүй болсон авто машины томоохон үйлдвэрийн суурин дээр боссон жижиг компанийн бүтээл бөгөөд эрт үеэ дурсаж 1936 оны үед гарч байсан загвараар хийгдсэн машин юм байна. Гэхдээ ямар ч машинаас хурдаараа илүү гэнэ.


Local Motors Rally Fighter

Интернет сүлжээгээр холбогдсон олон тооны инженер, дизайнер, зарим худалдан авагчдын оролцоотойгоор боссон энэ сонирхолтой машин нь бизнес-моделийн шинэ төлөөлөл болж байна. Энэ машин хотын замаас гадна байгалийн нөхцөлд аялах зориулалттай аж.


SSC Tuatara

Алдарт зохион бүтээгч Жейсон Кастриотын энэ бүтээл нь Bugatti Veyron Super Sport-с илүү өндөр хурдтай гэнэ. Ер нь дэлхийн хамгийн хурдан, сум шиг нисдэг машин гэж нэрлэвэл зохистой.


DeLorean DMC-12

Та нар энэ машиныг таньж байгаа байх. “ Ирээдүй рүү буцсан нь “ кинон дээр гардаг шүү дээ. Тиймээ, 80-аад оны үед Ирландад хийж байсан . Одоо Техасын компани үйлдвэрлэх болсон юм байна. Бүр зэвэрдэггүй гангаар хийсэн цэнэглэгчтэй гэнэ шүү. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Америкийн биширмээр машинууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

2 Сэтгэгдэл


  • ka 2014/07/11
    xaxaxa tugjree l huchee uzchih bhdaa

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/06/28
    хотын түгжрэлд түгжрэнэ шдээ, юун давхих хахахаха

    1 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох