МЭДЭЭ НЭМЭХ  

Шинэ хувцас аваад заавал угааж байж өмсөөрэй!

  • 9,600 уншсан
  • 11
  • 2015/06/29

Шинэ хувцас аваад угаалгүй өмссөнөөс зарим төрлийн харшлын өвчин үүсч болохыг арьс өнгөний эмч нар анхааруулж байна. Угаагаад цэвэр усаар маш сайн зайлах хэрэгтэй гэнэ. Шинэ хувцсыг үрчийлгэхгүйн тулд үйлдвэрээс тусгай химийн бодисоор шүршдэг нь харшил өдөөх анхны шалтгаан болдог. Энэ бодисын талаар хэрэглэгчдэд анхааруулахыг ямар ч хуулинд заагаагүй учир буруутан байхгүй гэсэн үг. Ялангуяа Хятадад үйлдвэрлэсэн хувцас аллергений байж болох нормыг 900 дахин хэтрүүлсэн байдаг гэнэ.

Түүнчлэн формальдегид давирхайн улмаас харшил өгсөн хүмүүс эмнэлэгт олноор ханддаг аж. Энэ нь агуулахад буй хувцсыг үрчийх, мөн хөгц үүсэхээс хамгаалж цацдаг өнгөгүй хий юм байна. Зөвхөн арьс цочроогоод зогсохгүй хавдар үүсгэх аюултай бодист тооцогддог.

Төрөл бүрийн будагч бодисууд мөн хор хөнөөл ихтэй. Анилин будгаар будсан нийлэг даавуу нь мэдрэмтгий арьсанд хүчтэй цочрол өгөх тохиолдол байдаг. Иймээс л харшилд өртөмхий хүмүүс шинэ хувцсыг нэг бус удаа угааж байж өмсөхийг анхааруулаад байгаа юм. Ялангуяа хүзүү, бэлхүүс, гуя, суга зэрэг хөлрөмтгий бөгөөд эмзэг арьстай газарт үрэлт өгөх хэсгийг маш сайн угаах хэрэгтэй.

Мөн дэлгүүрт танаас өмнө уг хувцсыг өмсөж үзсэн хүмүүсийн шимэгч бодис, зарим халдвар хувцсан дээр үлддэг нь өвчин үүсэх бас нэг шалтгаан болдгийг анхааралдаа аваарай.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Шинэ хувцас аваад заавал угааж байж өмсөөрэй!
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

11 Сэтгэгдэл


  • Зочин 2015/08/22
    Угаасан нь дээр ээ. Шинэ гээд дэлгүүрт өлгөсөн хувцсыг олон хүн өмсөж үздэг биз дээ. Зарим нь хэцүүхэн үнэр, танар хүртэл шингээчихнэ гээч....

    1 0 Хариу бичих
  • Зочин 2015/08/05
    Hun am horogduulah bodlogo gedeg nertei gariig buudval taarna yu ch oilgoogui yum uu huneer unshulsan bichig useggui baagii oilgoogui bol duugui l bna biz teneg teneg comment bichih yum ?!

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/07/17
    Заавал угааж өмсөх нь зөв байхаа. Шинэ хувцсыг зарахын тулд дэлгүүрийн үзүүлэнд өлгөнө, лангуун дээр ил тавина, тэгээд дэлгүүр, захын шороо тоосонд дарагдсан хувцсыг аваад шууд өмсөх нь өвчний үүр л болгоно гэсэн үг дээ.

    2 0 Хариу бичих
  • Зочин 2015/07/16
    yalanguya dotuur huvtsasiig bol zaaval ugaah heregtei shu

    3 0 Хариу бичих
  • Д.Батжаргал 2015/07/01
    Нэг хэсэг оёдлын бизнес Монголд хүчээ авч байхад эхнэр маань бас хүнээс яаж дутахав гээд л үйлдвэр байгууллаа. Тэрэн шиг тамтай ажил үгүй байх, хөдөөний голдуу хэдэн охид, хүүхнүүд, банди нар өдрийн хоол, унааны мөнгөнд нь болж ажилласан нэр хэмээж, нормтой ажлаа гүйцэхгүй шөнөөр хонож ажиллах үед нөгөө бэлэн бүтээгдэхүүн, эсгэсэн материал, хуйлиастай даавууны цаагуур ороод унтаад өгнө, ккк, эр эмийн ажил ч тэнд бас явагдана, шинэ бүтээгдэхүүнийг заавал угааж өмсөх хэрэгтэй, ккк

    8 0 Хариу бичих
  • tseegii 2015/06/30
    bayarlalaa yostoi heregtei medeelel baina.

    0 0 Хариу бичих
  • Хүн ам хорогдуулах бодлог 2015/06/29
    Шинэ хувцас аваад заавал угааж байж өмсөөрэй! энэ юу гэнэ вэ, ястой нэг хуцаж байна аа. Нөгөө МХГ, бүрэн рэхт монгол улс хаана байна аа. Энд тэндэхийн хог цуглуулчихаад бүр доромжилж байгаам шиг угаагаад л өмсчих гэнэ үү.

    0 17 Хариу бичих
    • Зочин 2015/08/17
      hognoos awsan huwtssaa ugaaj umsuurei GEJ bichsen bna gj oilgosiimu? commentiig chn mani harin oisongui. uuraa gargaj hen ru ch hamaagui uschih gej bichsimu haashaa yum

    • Зочин 2015/07/01
      Ug ni medej avhad iluudehgui zuvulguu bna uuruu buruu oilgoson um bishuu

    • Зочин 2015/06/29
      iimerhuu yumnud bugd uhej daldraasai. buur neg elii elii comment bichih yumaa

  • Зочин 2015/06/29
    Estoi heregtei medeelel bna thanks

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох