МЭДЭЭ НЭМЭХ  

“Нойрсож буй гоо бүсгүйн” синдром

  • 18,657 уншсан
  • 5
  • 2015/06/29

Мөнхийн залуу нас гэгч зүйл олон зууны турш хүмүүсийн хүсэл мөрөөдлийн дээд болж байсан нь үлгэр домогт ч тусгалаа олжээ. Олон жилээр гүн нойронд автсан хүмүүс хүч чадалтай, залуу сайхан хэвээр сэрж, энэ хооронд үе тэнгийнхэн нь насан өндөр эмээ, өвөө болсон байдаг тухай та нар лав уншиж сонссон байх. Гэхдээ нойрссон гоо бүсгүй, залуу эрсийн хувь тавилан тийм атаархам сайхан гэж үү? Ер нь олон жилээр сэрэхгүй унтдаг нь ямар учиртай юм бэ?

Летарги буюу унтаа өвчин нь (заримдаа үхлийн нойр ч гэж нэрлэдэг) маш ховор тохиолдох бие махбодийн эмгэг юм. Энэ үед хүний ой ухаан сэрүүн сэргэг боловч гаднын нөлөөнд хариу өгч  чадахаа больдог. Летарги нойр нь хэдэн цагаас хэдэн жил хүртэл үргэлжилж болно. Түүхэнд 22 жил үргэлжилсэн тохиолдол тэмдэглэгдэн үлджээ. Хүн амьсгалж, зүрхний цохилт нь мэдэгдэж байвч сэрээх ямар ч боломжгүй байдаг. Зарим тохиолдолд бие махбодийн бүх ажиллагаа удааширч, зүрх болон судасны цохилт бараг мэдэгдэхгүй болдог. Гэхдээ л летарги нойронд автсан хүн, үхсэн хүн хоёрыг ялгах аргагүй гэдэг яриа бол огт худал зүйл юм шүү.

Летарги нойрыг дээр үеэс эхлэн мэддэг байсан ч, тэр үед үхлээс ялгаж чаддаггүй байсан тул байж боломгүй зүйл болж, амьд хүмүүсийг оршуулах тохиолдол цөөнгүй гарч байжээ. Хожим ухаж үзсэн булшин доторх хүмүүс анх хэвтүүлснээс өөр байрлалтай байгааг олж харснаас л цусанд шунагч зомби, босоо ороолонгийн тухай элдэв домог үүссэн байх. Энэ бүхний шалтгаан бол ганцхан летарги нойр.

Оросын алдарт зохиолч М.В. Гогольтой тохиолдсон учрал хамгийн тод жишээ болно. Сэтгэлийн тэнхээ муутай Гоголь амьд ахуйдаа летарги нойронд өртөмхий байсан бөгөөд үүнийгээ ч мэддэг, амьдаараа оршуулагдах вий гэхээс ихэд айдаг байв. Гэтэл айж байсан нь яг л болж нэг удаагийн өвчний нь үеэр түүнийг үхсэнд тооцон оршуулж орхисон байна. Олон жилийн дараа зохиолчийн булшийг өөр газар байрлуулах болж ухаж үзтэл аймшигт алдаа гарсан нь тодорхой болжээ.

Итали гаралтай яруу найрагч Франческо Петрарке харьцангуй азтай нэгэн байж, тэрээр оршуулах ажиллагааны үеэр сэрж “амиа авраад” зогсохгүй, урт удаан насалсан гэдэг. Мөн Английн нэгэн санваартан бүтэн 7 хоног унтаад сэрсэн тухай тэмдэглэл байдаг.

Летарг нойр нь голдуу хэдхэн цаг үргэлжилдэг боловч нэг ийм тохиолдол гарсан бол дахин нэг бус удаа, гэхдээ хэзээ ч хамаагүй гарч болох талтай гэнэ.

Летарг нойр нь хүний бие организм стрессийн эсрэг хийж буй хариу үйлдэл бөгөөд хэт ядаргаанаас хамгаалж, мэдрэлийн системийг “унтрааж” буй нь энэ гэж эрдэмтэд үзэж байна. Олон жил унтсан хүмүүс энэ хугацаанд хөгширдөггүй нь үнэн. Гэвч байгаль эх хэнийг ч “зүй бусаар эрхлүүлэхгүй”-гээ бас мэднэ. Урт хугацааны нойрноосоо дөнгөж сэрмэгц “дотоод цагийн механизм” ажиллагаанд орж хүн 3-4 жилийн дотор огцом хөгшрөн “дутуугаа нөхөөд” авчихдаг аж. Бас нэг хачирхалтай зүйл нь: летарги нойронд автсан хүмүүс сэрээд урьд мэддэггүй байсан хэлээрээ ярих, эсвэл ер бусын гоц авьяастай болох тохиолдол цөөнгүй байдаг гэнэ. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
“Нойрсож буй гоо бүсгүйн” синдром
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

5 Сэтгэгдэл


  • Зочин 2015/12/15
    Энэ тухай шинж тэмдэгийг нь сайн мэдэх арга бна уу? Би 11 хоног унтахдаа өдөрт 6-8 цаг орчим сэрүүн мөн огт өлсөж байгаагүй харин 12 дахь өдрөө эмнэлэгт хандаж шууд хэвтэж ядаргаан орж гэсэн. Харин одоо үе үе нойронд их хүчтэй автаж сэрэх үедээ биэсээ гарсанаа мэдэж хэд хэдэн удаа шоконд орж билээ.

    2 0 Хариу бичих
  • Зочин 2015/07/09
    Үнээ

    1 1 Хариу бичих
    • Зочин 2015/07/09
      Үнэн гэж бичих гэж байгаад үнээ гээд бичич

  • tseegii 2015/07/06
    uneher soirholtoi medee baina bayarlalaa

    0 0 Хариу бичих
  • уянга 2015/06/29
    зүүд нойр унтахтай холбоотой зөндөө олон зүйлүүд байдаг юм байна лээ алиса гайхамшигийн оронд гэдэг нэртэй синдром байдаг юм байна лээ бас унтаж байхдаа хүн өөрийгөө нэг өрөөн дотор аварга биетэн болсон мэт хардаг гэсэн Алиса нэг юм идээд л томорчихдог шиг. Зөндөө хүмүүс ингэж зүүдэлдэг гэсэн ер нь л тайлагдашгүй нууцуудын нэг байх да

    8 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох