МЭДЭЭ НЭМЭХ  

Уух уу, болих уу?

  • 12,471 уншсан
  • 24
  • 2015/06/30

Оросын “Men`s Health” хэмээх эрчүүдэд зориулсан сэтгүүлд нийтлэгдсэн Дима хэмээх жирийн залуугийн түүхийг товчлон орчуулснаа  хүргэж байна. Залуучууд уншаад нэгийг тунгаах болов уу гэж бодлоо.

Уух уу, болих уу?

Эр хүн, архи хоёрын хооронд байнга болдог хэцүүхэн ярианы эхлэл. Уг нь сайхан уучихмаар л байдаг, гэтэл үр дагавар нь... Ингэхлээр уух уу, байх уу?

Миний аав архичин хүн байлаа. Хэрвээ танай аав тийм биш бол би танд маш их атаархаж байна. Гэхдээ “миний аав архичин” гэж хэлэхэд хүнээс маш их эр зориг гардгийг би өөрийн биеэр үзэж байна. Аав маань бараг 15 жилийн турш (өөрөөр хэлбэл намайг өсөж, хүүхэд насаа орхиж, эр хүн болох хугацаанд гэсэн үг) өдөр бүр архи, дарс, пиво, эсвэл самогон уудаг байсан. Ингэж мансуурч байгаа хүн гэр бүл, хүүхдүүддээ ямар нэгэн анхаарал халамж тавьж чадахгүй нь ойлгомжтой. Тавихыг хүсдэг ч үгүй байсныг би сүүлд нь ойлгосон юм. Нээрэн мансуурчихаад л аливаа асуудлаас “бултаад” байх боломж байхад...?

Тиймээ, энэ бол нийгмээс хүлээн зөвшөөрсөн асуудлаас зугтах нэг арга байсан юм.

49 настайдаа, намайг цэргээс халагдаж ирсний дараа жил аав маань элэгний цирроз өвчнөөр өөд болов. Их удаан шаналж билээ. Эмнэлэгт байхад нь би эргэж очдог байлаа. Хувцас хунарыг нь сольж, асарч сувилдаг байв. Аав маань гол тасартлаа өөрийнхөө байр байдлыг огт ойлгохгүй байсан юм. Харин би түүнийг өвчинтэйгээ тэмцэхгүй байгаад, амьдралд буцаж ирэхийг хүсэхгүй байгаад нь уур хүрдэг байв. Түүнийг ганц удаа ч болов эр хүн шиг байгаасай гэж хүсдэг байлаа. Өдий олон жил надад үгүйлэгдсэн, үлгэр дууриал болох эр хүний чанар түүнд байхгүй гэдэгт би итгэж чадахгүй байлаа. Хүсэх л юм бол аав минь жинхэнэ эр хүн шиг байж, ямар ч өвчнийг ялж чадна гэж горьдсоор байв. Гэвч тэр чадсангүй, өөрийгөө л өрөвдүүлэхийг өмнөө барина... Харин би архи уудаг хүн амьдрах хүсэл ч үгүй, чадал ч үгүй болдог гэдгийг ойлгохгүй бухимдан уурладаг байв.

Архи уудаг хүн яагаад ч жинхэнэ эр хүн байх боломжгүй.

Яагаад гэвэл архи түүний чадал тэнхээг хайлуулж, эрч хүч, цаг хугацааг нь сорон авна. Эрч хүчгүй, чадал тэнхээгүй, цаг хугацаагүй эр хүн юу болох вэ?

Залуу явахад нь уух, амьд явах, жаахан ажиллах эрч хүч нь хүрэлцдэг бололтой. Хэдэн жилийн дараа байдал эрс өөрчлөгдөнө. Онцлог нь «Зогс, одоо болно» гэж хэлэхийг хүлээн авч чаддаггүй. Ингээд миний аав үгүй боллоо. Би түүнд «баярлалаа» гэж ердөө хэлээгүйгээ одоо л ойлгож байна. Миний аав байсанд нь, намайг төрүүлсэнд нь. Архинаас болж суларсан муу аавдаа дэндүү өндөр шаардлага тавьж байснаа одоо л ойлгож байна. 

Харин би архинд хэрхэн ханддаг вэ?

18 хүртлээ, аавыгаа хэрхэн уруудаж байгааг хараад балга архи ч амандаа хийхгүй гэж өөртөө тангараг тавьж байлаа. Найз нөхдийнхөө шоолох, уруу татахыг үл тоон хэлсэндээ хүрэх гэж мэрийдэг байв. 18 настайдаа нэг охинд уруу татагдаж шампаск ууж билээ. Жилийн дараа гэхэд найзууддаа амаа асуулган дарс, пиво, архи бүр самогон хүртэл ууж үзлээ. Дараагийн 14 жилд спиртний ундаагүйгээр амьдралаа төсөөлөхгүй болов. Гэхдээ арай ч аавынхаа замаар ороогүй л дээ. Би зориг орохоор, тайвшрахаар, хөгжилдөхөөр, цөг нөгцөөхөөр, хоолоо шингээхээр уудаг байв. Энэ бүгдийгээ би асуудал гэж огт бодохгүй явлаа.

Нэг өдөр би өөртөө асуулт тавилаа. Уг нь 14 жилийн өмнө тавих ёстой байсан асуултууд.

1) «Архи надад юу өгч байна?»

2) «Би яах гэж ууж байгаа юм бэ?»

3) «Архи хэрэглэхгүйгээр зорилгондоо хүрч болдоггүй юм уу?»

Ингэж өөрөөсөө асуугаад би маргааш нь архийг хаясан юм. Үүрд.

4 жилийн дараа миний олж мэдсэн зүйлс:

1. Архи, дарс, пивогүйгээр амьдарч болно. Бүр ингэж ч амьдрах хэрэгтэй.

2. Миний амьдрал ямар ч байсан муудсангүй.

3. Жинхэнэ найзууд маань өөрчлөгдсөнгүй. Харин өнгөц хандлагатай зарим нь нийлэхээ больсон.  Жишээ нь, уух сонирхолтой охид одоо намайг сонирхохоо байсан. Оронд нь бүжиглэх, зугаалах, зүгээр л ярилцах хүсэлтэй охид нааштай хандах болсон. Энэ муу зүйл гэж үү?

4. Архинд зарцуулдаг байсан мөнгөө би өөр ашигтай зүйлд хэрэглэдэг боллоо.

5. Архи ууж, шартан дэмий үрдэг байсан цагаараа шүлэг, өгүүллэг бичин хэвлүүлэх болов.

6. Хамгийн гол нь би асуудлаасаа зугтахаа больсон. Ер нь асуудал тулгарахад: эцэс төгсгөлгүй шаналах, асуудлыг шийдэх гэсэн хоёрхон л зам бий. Эхнийх нь архичин хүний зам учир би сонгохгүй, ингээд надад асуудлыг шийдэх гэсэн ганц зам л үлдэнэ. Асуудлаа шийдэж сурсны дараа өөртөө хэлж баршгүй ихээр бахархах сайхан мэдрэмжийг амсаж чадаж байгаадаа баярладаг.

Архинаас гарч эхэлж байх үед маань нэг эрхэмсэг хүн: «Дима, чи ингэж өөрийгөө зовоож яах нь вэ? Зүгээр л дээд зэргийн сайн архи дарс уугаад байхад яах ч үгүй» гэж хэлж байж билээ. Дараа нь хараад байхад тэр хүн миний аав шиг л дууссан. Ийм жишээ амьдралд мундахгүй олон.

Эмэгтэй хүн “бага зэрэг жирэмсэн” гэж байдаггүй биз дээ? Түүн шиг “жаахан уудаг” гэж хэзээ ч байж болохгүй.

Миний эцсийн дүгнэлт: Жинхэнэ эр хүн гэж архи уудаггүй эр хүнийг л хэлнэ.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Уух уу, болих уу?
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

24 Сэтгэгдэл


  • d 2015/10/16
    huuhed zobooson luibarchin. eh ni ene huuhdee abaad ene erguugees salaasai bilee

    0 0 Хариу бичих
  • Vvлэнсолонго 2015/08/14
    Vнэхээр сайхан бичжээ. Баярлалаа. Бахархаж байна аа.

    0 0 Хариу бичих
  • Bujin 2015/08/14
    Manai nuhur ih arhi uudag zoddog harddag , ajil hiideg gyu argagyun erhend salsan daa, tud udalgyu hani min hund zoduulaad gudamjind ongorson bsan daa huurhii, uunees hoish arhi gedeg undaag denduu uzen yddag bsan. Ter yed bi ooroo ch ih hogshirch ydarsandaa

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/07/27
    Arhinaas garnaa geed zvgeer helchih gehed...helj chaddaggvi bsan tiim ih arhind durtai hvn ...ogt uuhgvi bolchihoor ...Amidral aguu yumaa gej bishirdeg shvv

    2 0 Хариу бичих
  • zochin 2015/07/20
    manai noxor 7 8 jil uusan uuxaaraa neg onjood l uuna esvel daraallaad 2 3 xonogoor uudag bailaa uuxaaraa ix agsan dandaa ym xumaa evdlene esvel amia xorlono gene ix xetsvv oroi irexgvi boloxoor ni ix tvgshvvrtei za arxia uuchij geel aij ixlene tsalin avaal talaar ni barag uuchina xvn tegeel zasrana geel xvleedeg ym bn lee xarin 2 jiliin omnoos a a geed tsuglaand yvj arxi ogt uuxaa baisan odool neg bvten noirtoi untaj bn daa xvvxdvvdteigee etssiin etsest neg l xvn arxi uuxaa bolixod tsaana ni ochnoon xvnii setgel sanaa amar amgalan bolox ym daa

    4 0 Хариу бичих
  • Зочин 2015/07/03
    Заавал агсамнаж, зодож нүдэж байгаа нь зовлон биш, зүгээр л уучихсан ирэх нь заримдаа маш их зовлон, сэтгэлийн дарамт дагуулдаг ....

    7 0 Хариу бичих
    • Зочин 2015/07/06
      Харин эхнэр маань ажил дээрээ нэг удаа уучихаараа гэртээ үргэлжлүүлээд 7 хоног ажлаа таслаад уудаг, одоо ч дасчихжээ.

  • unen 2015/07/02
    arhind am garch bolohgui arhinaas yaj gargadag ym boloo meddeg hun bn uu

    0 0 Хариу бичих
  • SDA 2015/07/01
    Arhichidiin udam tasrahgvildee . Etseg chin arhichin bol chich bas arhichin boloh undur magadlaltai gej med. Hol l bsn ni deer. Hench arhichin bolhiig hvssendee arhichin boldoggvi l yum shvv!!

    1 0 Хариу бичих
  • b 2015/07/01
    Аав нь архи уудаг гэр бүлд өсөж томрох хэцүү л дээ. Үеийнхэнээсээ ичэхээс эхлүүлээд л архи уудаг хүн орлого багатай олигтой хувцах хунар дэвтэр ном ч авч чадахгүй. Гэхдээ сайн тал нь ингэж болохгүй шүү гэсэн үлгэр дуурайлал л авдаг юм шиг байгаа юм.

    4 1 Хариу бичих
    • Зочин 2015/07/03
      Үлгэр дуурайлал авахаас илүү даган дуурайдаг, архинд ордог хүмүүс их юм шиг санагддаг.

  • зочин 2015/06/30
    чамд талархлаа

    1 0 Хариу бичих
  • Зочин 2015/06/30
    bi bol oogt uudgvi tatdaggvi uuhchgvi tatahchgvi vrgelj tsembii arhi uuhiin ornd hodoodnoo hool hiisnn deree gej heleh durtai arhi tamhi hergldgvigeereech bahrahdag

    5 0 Хариу бичих
  • Chinbat Byambajav 2015/06/30
    Bi...busadaas uur bish...gedegiig martaj vl bno...ugloo bolgon sanaj serj bh heregtei yum shig...

    0 0 Хариу бичих
  • Urtnasan Greenwood 2015/06/30
    Minii aav ih olon jil arhi uusan odooch uujil baigaa. Bi tursun gants egchtei. Aav maani dandaa sogtuu irj eej egchiig min zoddog bailaa. bi usuj tom bolood ene asuudliin zohitsuulah chadvartai bolson ym. bi zovhiin huvid zovj uzseen har huitend gereesee huugdjil bailaa eej egchiig min nuden deer min zoddogl bailaa amidral namaig zunduul zovooson. Gehdee bi aav eejeesee neg chuhal zuiliig sain surch avsan ym. Ene bol hariutslaga chi arhi uuj bolno gehdee ajilaa tasalj bolku chi arhi uuj bolno ehner huuhedde bitgii agsan tavi. Tiimees nadad muruudul bi terniihee tuluu uhen uhtlee temtsene. Minii tseejind tumur gants durem baidag "Bi hezeech arhi dars hergelcheed hund agsan sogtuu zodoon nudeen hiihgui gej" uhen uhtlee eniig dagah bolno

    19 0 Хариу бичих
    • Зочин 2015/07/20
      Xvn agsan tavixgvi baiy gesench zodoon nvdeen xiixgvi baiy gesench arxi tvvniig xiilegdeg ym shvv tiim boloxoor uuxgvi bxad bno vvniig l oilgooroi urtnasan

    • Зочин 2015/07/03
      Ийм асуудал гаргахгүйн тулд архийг л уухгүй байх нь хамгийн зөв шийдвэр, Хэрвээ үнэхээр л ажлаа алдагдуулахгүй, гэр бүлээ зовоохгүй байна гэж тангаргалсан бол жинхэнэ эр хүн л бай (эцсийн дүгнэлт нь их таалагдав)

    • Зочин 2015/07/01
      Naad dvrmee tangaragtaigaa hamt uuchihwaa.. Ih uugaad ireheer tasarchihsan murtluu uugaad ybj bdg bolchihdog yum gesen. Ter yedee ymarch ervvl saruul uhaanii hynaltgvi bolj uchvvhen tudii gantshan buhimdal bachimdal turhud l SAGAJ dogshiron bvh l ertunts ni nursan met DAHIJ HEZEECH ZASRAHGVIGEER AMI AMIDRAL NI MUHUJ BUI MET gemgvi dotnii hairtai bvhnee samchin haydag chotgoriin shidtei shingenii umnu am garch boldoggvi yum shv!! Zubhun uurt chin handaj hellee gej bvv bod Busad olon zaluu erchvvd negiig bodoh biz

  • Зочин 2015/06/30
    uuhgui bj boldog l yumdaa buh zuil setgel zurhend chin bgaa

    3 0 Хариу бичих
  • arhind dontogch 2015/06/30
    10 jil arhi uuj bna haaya uujil taivshrah yum bnashude manai aav bas arhind orson yamarch yumbe de anhnaasaa l hol yvah heregtei shuu humuusee gehdee garhad hezee ch oroithgii gej bodoj yvna

    0 0 Хариу бичих
    • Chinbat Byambajav 2015/06/30
      AA-g olj ochooroi...chamd garts bga...hvswel hajuud chin AA bga

  • 12321312312 2015/06/30
    3123123213213

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/06/30
    Миний ч гэсэн туулсан зам байна, ялгаа н ь би сайн найзыгаа архинд алдсан даа

    1 0 Хариу бичих
    • Зочин 2015/08/13
      Манай нөхөр архи уухаараа байнга агсам тавьж зодох бол энүүхэнд бүр тэвчихээ байгаад тусдаа байгаалдаа иргэж очий гэхээр ямарч итгэл алгао


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох