МЭДЭЭ НЭМЭХ  

Хачирхалтай ДНК бүхий сунасан гавал

  • 9,581 уншсан
  • 12
  • 2015/06/30

Перугийн өмнөд эргийн Писко мужид Паракасын элсэн цөл оршдог. Чухам энд л 1928 онд Перугийн археологч Хулио Тельо гайхалтай нээлт хийсэн юм. Эндээс гавлын яс нь арагш хачирхалтайгаар сунасан хүмүүсийн булш бүхий асар том оршуулгын газар олджээ. Ийм гайхалтай араг ясыг урьд нь хэн ч олж хараагүй бөгөөд шинжлэх ухаанд «Паракасын гавал» хэмээн нэршсэн байна. Нийт 300 орчим гавал олдсон нь шинжилгээгээр 3000 орчим жилийн настай гэсэн дүгнэлт гарчээ. Харьцангуй саявтархан 5 гавалд ДНК-ийн шинжилгээ хийж үзсэн бөгөөд энэ талаар шинжээчид зарим дүгнэлтэнд хүрсэн байна.

Ихэнх тохиолдолд (зэрлэг омгийнхон) толгойг алчуураар чанга боох, хавтгай модоор хавчих замаар гавал ясны хэлбэрийг өөрчлөх үзэгдэл байдаг. Гэхдээ энэ нь гавлын ясны зөвхөн хэлбэрийг өөрчлөхөөс биш, жин хэмжээ зэрэг хүний тодорхой чанарууд хэвээр үлддэг. Гэтэл Паракасын гавлын хувьд байдал шал өөр. Тэдгээр нь ердийн хүний гавал яснаас 25% том, 60% хүнд байжээ. Ингэхлээр тэднийг дээрх аргаар зориудаар өөрчлөөгүй болж таарч байна. Түүнээс гадна хүний зулайн яс гадна, дотор гэсэн хоёр гадаргуутай байдаг бол энэ гавал ганц гадаргуутай аж.

“Шинжилгээгээр хүн, сармагчин, амьтанд огт байдаггүй үл мэдэгдэх мутац бүхий митохондрийн ДНК-г илрүүлсэн. Бид Homo sapiens, Neanderthals бүр Denisovansаас ч огт өөр хүн дүрст шинэ төрөлтэй учирсан байж магадгүй. Гэхдээ энэ нь хувьслын онолтой огт нийцэхгүй байгаа юм. Ийм гавал ястай төрөл биологийн хувьд хүнээс дэндүү ялгаатай байх учир тэдэнтэй эвцэлдсэн байх ямар ч учиргүй. Дараа дараагийн нарийн шинжилгээгээр Паракасын гавлын тухай илүү нарийн  зүйл мэдэгдэх байх» гэж судлаачид үзэж байна.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Хачирхалтай ДНК бүхий сунасан гавал
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

12 Сэтгэгдэл


  • Zochin 2015/10/07
    Hari garigiinhanii l gaval sh dee

    0 0 Хариу бичих
  • зочин 2015/10/07
    Сайхан худлаа мэдээлэл бичих юм аа. Гориллын гавал ям байна ш дээ

    0 0 Хариу бичих
  • Жем 2015/08/09
    Симпсоныхоны өвөг дээдэс нь л байна шүү дээ.

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/07/06
    Haha shan hereldjiinaa

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/07/01
    Tolgoig n boodog geseen. Tolgoigii n boogood alt, almaaz oroltsson tusgai hool huns heregluuldeg baisan gesen.Tegeheer DNA n mutatsid orood iim tolgoitoi boldog gjile.

    1 1 Хариу бичих
  • Зочин 2015/07/01
    Hariihanl baishdee ter tolgoinii helberiin haraldaa hezee hun iim tolgoitoi bsiin hun amitnii bas neg uur turul baij magad har shar humuus bdag shig za medqe yamarch bsan angragaas l irsen bh lol

    0 0 Хариу бичих
    • Зочин 2015/10/07
      bagaas chine ymar neg arga hemjee awaad iim bolgoj boln yas chine bexchixees omno ene neg ysni ter vyin ter owogin ter xvmvvsin sashin shvtlegtei xolbotei bx

  • Зочин 2015/06/30
    Haanaas hezee hen olson yaj haana sudalsan ni todorhoigui

    0 0 Хариу бичих
  • HzVvon 2015/06/30
    Huvisliin onol bol shal hudlaa. Darwin hurtel uhehdee uuriin onoliig hudlaa gedgee huleen zuwshuurch burhanaas avral irsen. Tiim bhad odoogiin humuus yamar teneg bna ve? Ta nariinhaar tanai uvug etseg sarmagchin uu? Amidral deer evolutsiin onoliig turshih bolomjgui. Tegeheer hudlaa gedeg ni unen. Unendee bi lav bichnii zee ohin bish. Harin ta nar?

    10 1 Хариу бичих
    • Зочин 2015/06/30
      unend arai l doxoj ochijgaa n darvinii onol xarin bi magadgui xariixanii irliizjuulsen amitad n xun bid bx magadlaltai xarin burxanii buteel mutesen ym bish

    • Зочин 2015/06/30
      Chamaig tusad ni burhan buteegeed busad humuus huvisliin zamaar uussen bailgui.ingeed taluud setgel hanamjtai uldene

    • Зочин 2015/06/30
      хүн зөнөдөг, хүүхэд хөгшин хүн 2 адилхан гэдэг үг мэдэх үү


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох