МЭДЭЭ НЭМЭХ  

Дорно дахины мэргэн сургаалиас

  • 3,360 уншсан
  • 1
  • 2015/07/01

Зүрхнээс гарсан үг л зүрхэнд хүрдэг, харин хэлнээс халтирсан үг чихнээс цааш явдаггүй.


Ухаантай эмэгтэй эр хүнд үг хэлэх бүрдээ бурам нэмдэг, харин эр хүний хэлснээс давсыг нь хасаж ойлгодог.


Хүч мөхөсдөхийн зовлон ирэх тул чадал тэнхээтэйг өрөвдөм, хоосрох аюул буй тул баян хүнийг өрөвдөм, тэнэгүүдийн дунд гацах тул эрдэмтэй хүнийг өрөвдөм.



Зурхай судалвал нүгэлд өртөхийн, алхими судалвал хоосорч ядуурахын, хууль судалвал худалч болохын цондон.


Залгиж орхисон үгэндээ чи өөрөө эзэн нь, харин амнаасаа алдаж орхивол боол нь болох вий!


Үхэл бол чам руу харвасан сум, амьдрал бол сумны нисэх хугацаа.



Улайж чаддаг хүн хар зүрхтэй байх учиргүй.


Аливааг үргэлж гэгээлэг талаас нь харж бай, хэрэв гэгээлэг тал үгүй бол бараан талыг нь гялалзтал зүлгэ!


Золгүй нэгэнд аз жаргал авчрах шиг сайхан зүйл үгүй.



Аз жаргал чиний сүүдэртэй адил: хөөгөөд байхад баригдахгүй, харин зугтаавал араас чинь хөөнө.


Хичнээн бага зүйл мэддэгээ мэддэг болохын тулд хичнээн их зүйл мэддэг болох хэрэгтэйг тун цөөхөн хүн л ойлгодог юм.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Дорно дахины мэргэн сургаалиас
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

1 Сэтгэгдэл


  • Зочин 2015/08/17
    Socrat: bi yu medehguige medne

    2 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох